Ариутгал хийлгэхээс татгалзсан зөрчил гарах болжээ | News.MN

Ариутгал хийлгэхээс татгалзсан зөрчил гарах болжээ

Ариутгал хийлгэхээс татгалзсан зөрчил гарах болжээ

Ариутгал хийлгэхээс татгалзсан зөрчил гарах болжээ

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс аж ахуй нэгж, тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт үнэ төлбөргүй хийж байгаа.  Гэтэл зарим аж ахуй нэгж өөрийн байгууллагын нэр байхгүй байна гэсэн шалтаг тавин ариутгал хийхээс татгалзах зөрчил гаргах болсныг  Монголын Халдваргүйтгэл, ахуйн, шавьж мэрэгчтэй тэмцэх холбооны нарийн бичгийн дарга А.Баасанжав хэлэв. Тэрбээр “COVID-19″-ийн халдвараас урьдчилан сэргийлэх нэг үйл ажиллагаа нь ариутгал, халдваргүйжүүлэлт юм. Хорио тогтоосон нөхцөлд албан байгууллага, ААН 2-3 удаа ариутгал хийлгэх шаардлагатай байдаг. Дэглэм тогтоосон энэ үед ариутгалыг 14 хоногт нэг удаа хийх ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ажиллаж байна” гэв.

Ариутгал халдваргүйжүүлэлтэд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний 10 гаруй  ААН хамрагджээ. Халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 байгууллагын 160 орчим ажилчин хийж байгаа юм. Ингэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсөн  Клорсент-17”, “Жавиолен”, “Гипохлорид кальци” зэрэг хлор агуулсан,  ариутгалын дөрвөн  төрлийн бодис хэрэглэж байгаа юм байна.

 "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлтэд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 108 сая төгрөг гаргаж,  ариутгал, халдваргүйжүүлэлтийг үнэ төлбөргүй хийж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тийм байлгүй 2020-02-28 192.82.77.41

Хлораминтай ус цацахгүй, Заавал зориулалтын бодисыг нь цац л даа. Тэгвэл хэн ч гсэн нөхцөл байдлаа хүндэтгээд халдваргүйжүүлэлт хийлгэхил байлгүй дээ. Эхлээд өөрсдөө үнэн зөв үйлчилгээ үзүүлээч.

Avatar

Зочин 2020-02-28 66.181.161.76

Ariutgal gj zuger bidnii udur tutmin holormintoi us tsatsaj bnle bas hiij bga gazar ulsaas mungu awj bga bol oligtoi ym hiih heregtei shd

Avatar

Ган 2020-02-28 202.9.40.87

Ариутгуулахгүй бол зад торгоод, үйл ажиллагааг нь зогсоогоод, зөвшөөрлийг нь цуцал

Avatar

Зочин 2020-02-28 202.9.40.87

Зад торгоод, үйл ажиллагааг нь зогсоо. Нэр усйн нь зарлаад, тэр байгууллага ариутгал хийгээгүй тул үйлчлүүлэхгүй байхыг тв-ээр зарлуул. Даварсан хогнууд вэ

Avatar

Zochin 2020-02-28 103.10.23.82

Manaih 2 udaa hiilgeed 140 myngiig avsan hezee ch unegui hiigeegui

Avatar

Зочин 2020-02-28 192.82.77.153

Амьд үхдэлийн тахал кинон дээр гардаг

Avatar

Platon 2020-02-28 192.82.77.153

Алтны дэргэд гууль шарладаг заваан байдалдаа дассан байлгүй

Avatar

zochin 2020-02-28 202.179.24.199

M kvadratiig ni 200 togrogoor hiine geed yavj baisan.unegui hiij baigaamuu

Avatar

Зочин 2020-02-28 103.99.103.99

Манай байгууллага м2-200 төгрөгөөр хийлгэсэн.

Avatar

Зочин 2020-02-28 203.98.76.6

Ийм эргүү үүрэг хариуцлагаа мэддэггүй юмнуудад газар дээр нь авах ёстой арга хэмжээг нь тултал авч хашраах хэрэгтэй.

Avatar

zochin 2020-02-28 43.242.243.61

ERGUU l******d , % SAYAR TORGOOD UGWUL TAKHIANY TARKHIND NI NEG YUM OROKH BIZ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж