Тайлор Свифт “эр хүн” болжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.28-нд нийтлэгдсэн

Тайлор Свифт “эр хүн” болжээ

Тайлор Свифт “эр хүн” болжээ

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй эмэгтэй дуучин Тэйлор Свифт шинэхэн дууныхаа дүрс бичлэг дээр эрэгтэй хүний дүрийг гаргууд бүтээснийг хэвлэлүүд онцолжээ. Өдгөө 30 настай дуучин бүсгүй “The Man” дууныхаа клипэн дээр хаанаас нь ч харсан “эр хүн” шиг харагдаж байв.

“Хэрвээ би эр хүн байсан бол эр хүн шиг эр хүн байх байсан” хэмээн дуулах түүний шинэхэн дуу өчигдөр /2020.02.27/ “Youtube” сувагт тавигдсан бөгөөд одоогоор найман сая хүн тус дууны клипийг үзсэн байна. Клипний гол дүрийн залуу буюу “эрэгтэй Тэйлор Свифт”-д жүжүгчин Дуайн Жонсон дуу оруулжээ. Мөн түүний клипний гол дүр чинээлэг цагаан арьст залуугийн хангалуун амьдралыг илэрхийлсэн нь алдарт жүжигчин Леонардо ДиКаприогийн тоглосон“The Wolf of Wall Street” киног санагдуулам байгааг онцолсон байна.

Эх сурвалж: GUARDIAN, CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж