"Нэхмэлийн шар"-ынхан хотын дарга С.Амарсайханд шаардлага хүргүүллээ | News.MN

"Нэхмэлийн шар"-ынхан хотын дарга С.Амарсайханд шаардлага хүргүүллээ

"Нэхмэлийн шар"-ынхан хотын дарга С.Амарсайханд шаардлага хүргүүллээ

Нэхмэлийн шар байруудыг дахин төлөвлөх төсөлд хамрагдсан иргэдийн төлөөлөл өнөөдөр /2020.02.28/  Улаанбаатар хотын дарга С.Амарсайхантай уулзахаар НЗДТГ-ын үүдэнд цуглалаа.

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд хэрэгжиж буй дахин төлөвлөлт нь төсөл хариуцагч "Фүжи холдинг ББСБ" ХХК болон хөрөнгө оруулагч "Фүжи девелопмент" ХХК хоорондын маргааны улмаас зогсчээ. Үүнээс болж 130 өрх хохирч байгаа гэнэ. Иймд  хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилж буй уг асуудлыг нь шийдвэрлэхэд хотын даргын гарын үсэг хангалттай гэх байр суурийг оршин суугчдын төлөөлөл илэрхийллээ.

ШИНЭ БАЙРАНДАА ОРОХОД ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАНЫ ГАРЫН ҮСЭГ ДУТЧИХЛАА

Иргэн С.ХИШИГЖАРГАЛ:

-Айлын хажуу өрөө түрээсэлж амьдраад хоёр жил боллоо. Компаниас түрээс өгөөгүй хоёр сар өнгөрч байна. Надаас гадна гурав, дөрвөн хүүхэдтэй айл подвальд амьдарч байна. Бид 14 хоногийн өмнө хотын дарга С.Амарсайханд материалаа хүргүүлээд танилцахад бэлэн болсон гэх хариу сонсч байсан.

Иргэн Г.БАТГЭРЭЛ: 

-Бидний байр ашиглалтад ороход бэлэн болсон хэрнээ өнөөдөр 130 өрх айл гудамжинд хөөгдөж гарах дээрээ туллаа. Одоог хүртэл байрандаа орж чадахгүй хохирч байна. Тиймээс өөрсдийнхөө төлөө хотын удирдлагуудад шаардлагаа тавьж байна. Төр нь бидний асуудлыг шийдвэрлэх бүрэн чадалтай. Фужи холдинг хөрөнгө гаргаагүй нь тодорхой, байшин бариагүй нь тодорхой болохоор "Фүжи девелопмент" ХХК-ны талд хотын удирдлагууд шийдвэрээ гаргачихвал бидний амьдрал эрсдэлгүй болно. Дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлэх үед нэхмэлийн шарын байрны нөхцөл хэцүү байсан учраас бид Фужи холдинг компани гүйцэтгэл хийнэ гэж итгэсэн боловч замын голоос туслан гүйцэтгэгч компанидаа шилжүүлсэн гэх тайлбарыг өгсөн. Бидэнтэй ямар ч гэрээ байгуулаагүй, амьдарч буй  нөхцөл байдлыг маань ч асуугаагүй. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд хотын дарга С.Амарсайхан гарын үсгээ зурахад хангалттай. Фүжи девелопмент ХХК-ны зүгээс иргэдийг хохиролгүй байранд нь оруулна гэдэг байр суурийг илэрхийлсэн учраас бидний зүгээс хотын даргад шаардлагаа хүргүүлж байна.

Иргэн У.ЯНЖМАА: 

-Байр маань ашиглалтад ороход бэлэн болсон. Гэхдээ хотын дарга С.Амарсайхан төсөлтэй танилцсан гарын зурвал бидэнд ямар ч асуудал үүсэхгүй. Хоёрдугаарт, байрны ордероо авах асуудлыг хотын удирдлагууд шийдэж өгөх хэрэгтэй. Мөн түрээсийн асуудлаа шийдүүлэхээр өнөөдөр хотын дарга С.Амарсайхантай уулзахаар ирээд байна. Байр ашиглалтад ороход ердөө хотын даргын гарын үсэг дутаад, гацчихаад байна. Төслийн бичиг даргын ширээн дээр 14 хоног өнгөрлөө.

Иргэн Д.МИЖИД: 

-Хотын захиргаа захирамжаа гаргаж, бидний асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Байрандаа ормоор байвч асуудал нь хотын захиргаан дээр гацсан учраас бид Улаанбаатар хотын дарга С.Амарсайханаар гарын үсэг зуруулахаар өвлийн хүйтэнд гадаа зогсч байна. Байр нь ашиглалтад ороход бэлэн болсон ч орж чадахгүй байна. Хоёр жил гаруйн хугацаанд түрээсийн байраар явлаа. Улаанбаатар хотын захиргаанаас иргэдийн байрыг хугацаанд нь хүлээлгэн өг гэсэн боловч тендер авсан Фужи Холдинг компаниас болж асуудал сунжирлаа. Одоо Фужи девелопмент ХХК-д эрхийг нь шилжүүлчихвэл бидэнд ямар ч асуудал үүсэхгүй гэлээ.

ХОЁР КОМПАНИЙН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛБЭЛ ИРГЭДИЙН ШИНЭ БАЙРАНДАА ОРОХ ХУГАЦАА НЬ УДААШИРНА

Иргэдийн шаардлагын хариуг Нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ижилмөрөн өгсөн юм.

-Нийслэлийн Засаг даргын зүгээс хоёр компанийн маргааны асуудлыг цуцлах асуудал яригдана. Ингэхээр шүүхийн асуудал яригдах болно. Хэрэв шүүхийн асуудал яригдвал компанийн үйл ажиллагааг түдгэлзүүлэхээр иргэдийн байрандаа орох хугацаа нь удааширна. Тиймээс асуудлыг нарийвчлан судалж нягтлах шаардлага байгаа юм. Нийслэлийн зүгээс оршин суугчдын асуудлыг шийдэхээр "Фужи холдинг" болон "Фүжи девелопмент" хоёр компанийг уулзуулж байгаа. Хоёр компанийн маргааны асуудлаас болж иргэд хохирч байгааг ойлгож байгаа. Тиймээс Засаг дарга С.Амарсайхан иргэдийн талд шийдвэрээ гаргана гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-02-28 203.91.115.244

Энэ фужинууд нэг толгой компанитай салаа мөчрүүд биш үү, яагаад ингэж шийдвэр нь сална вэ

Avatar

YNEGYI BOLGOJ baigaad ,ubchlyylj dampyyryylna. batalgaat! 2020-02-28 50.232.248.216

yagaad iim xyn bdg bnaa,

Avatar

Зочин 2020-02-28 66.181.183.169

норвегийн лексембург нийтийн тээврээ үнэгүй болгосон системийг монголд тохирох судалгааг

Avatar

Зочин 2020-02-28 202.179.27.104

Манай хотын дарга мундаг шүү хүчтэй байгаарай ажлаа сайн хийх хэрэгтэй шүү. Дэмжиж байна. Замбараагүй болсон ажлыг цэгцэлэнэ гэдэг хэцүү гэхдээ зориг, хүч санаачилга чухал мөн дулаарахаас өмнө ТҮЦ-ийг буулгаж өгөөчээ одоо цас хайлаад шавар шалбааг ихэдэхээр маш хэцүү байна. Шээс болон бохир нь агаарт гарнаа энэ чинь л том эрсдэлтэй болж байна шүү. ДАРГАДАА АМЬЖИЛТ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж