ЭМЯ: Өнөөдрийн байдлаар 124 хүнийг ажиглалтад авсан | News.MN

ЭМЯ: Өнөөдрийн байдлаар 124 хүнийг ажиглалтад авсан

ЭМЯ: Өнөөдрийн байдлаар 124 хүнийг ажиглалтад авсан

ЭМЯ: Өнөөдрийн байдлаар 124 хүнийг ажиглалтад авсан

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.02.28/ шинэ коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг хүргэж байна.


ЭМЯ-аас мэдээлэл өгснөөс хойш 48 оронд өвчлөл бүртгэгдэж, шинээр есөн оронд бүртгэгдсэн байна. Мөн БНСУ, Япон улсад өвчлөл нэмэгдэж, эх уурхай тодорхойгүй, аялсан хүнтэй хавьтал үүсгээгүй байхад халдвар бүртгэгдэж байгаа нь эрсдэл дагуулж байна. Манай улсад Covid-19 буюу шинэ коронавирус Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн байдлаар 302 хүнийг ашиглалтад авч, хянаж байна.

ЭМЯ: Коронавирустай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Thursday, February 27, 2020

ОБЕГ-ЫН ХЭЛТСИЙН ДАРГА, ДЭД ХУРАНДАА Д.ХОНГОР:

-Covid-19 эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссын хуралдаан болж, тушаал гаргасан. Нийслэлээс орох, гарах хөдөлгөөний хязгаарласантай холбоотойгоор хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг нэвтрүүлж байгаа. Тодруулбал, жирэмсэн, гачигдал гарсан, эрүүл мэндийн яаралтай тусламж авах шаардлагатай иргэдээс бусад тохиолдолд нэвтрүүлэхгүй байгаа. Мөн БНСУ, Япон улстай хийх нислэгүүдийг цуцлах шийдвэр гаргасан. Түүнээс гадна Улаанбаатар-Эрхүү, Улан-Үүд, Берлин зэрэг улсуудын нислэгүүдийг хэрхэх талаар Зам тээврийн хөгжлийн яамны ажлын хэсэг ажиллаж байна. Голомттой бүс нутгаас бусад улсаар дамжин ирсэн иргэдийг 14 хоног дөрвөн эмнэлэгт хуваарилан тусгаарлаж байгаа. Эдгээр иргэд гарах зардлыг өөрсдөө төлөхөөр тусгагдсан байгаа. Мөн эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг амралт, сувиллын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг өгч, ажиллаж байна. Монгол Улсад үйлдвэрлэгдэж байгаа архи, спиртний үйлдвэрүүдийг ариутгалын бодис үйлдвэрлэх чиглэл өгөөд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын Жаргалантын сувилалд Бусан-Улаанбаатар чиглэл 17, БНХАУ-д айлчилсан нисэх бүрэлдэхүүний 11, БНСУ-аас Улаан-Үүдээр дамжин ирсэн 13 гээд нийт 41 иргэнийг тусгаарласан бөгөөд эдгээр иргэдийн биеийн байдал хэвийн байна.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Б.НЯМХҮҮ:

-2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-т тусгаарлагдсан хоёр, Орхон аймагт 1 , Налайх  дүүрэгт 1 тусгаарлагдсан дөрвөн иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж харсан.  Хоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д дөрөв, Дорнод аймагт нэг, нийт сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ, эмчийн үзлэг хийж байна.  Мөн ХӨСҮТ-д  27, Цэргийн төв эмнэлэгт 74, ОБЕГ-ын харьяа Жаргалтантад 11,  Сэлэнгэ аймагт 12 иргэнийг ажиглалтад аваад байна. Өчигдөр мөн Япон улсаас 2000 оношлуурыг хүлээн авч, ажиллаж байна.

Иргэдийн зүгээс тусгаарлах, ажиглах хоёр өөр зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Тусгаарлалтад вирусийн голомтоос ирсэн, сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд шууд тусгаарлах арга хэмжээ авна. Харин ажиглалтад авсан гэдэг нь Солонгос, Итали, Япон зэрэг орноор транзит хийж ирсэн иргэдийг ажиглалтад авч, өдөр бүр тестелж, эмнэлзүйн бусад шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглана гэсэн үг. Хэрэв аль нэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д тусгаарлах арга хэмжээ авна гэдгийг тодотгов.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-28 103.26.194.39

Zeregtsej suuj bgaad 2 Uur too heleed bh yum.neg ni 74 hun geed Nuguuh ni 124 hun geh yum.hend ni itgeh ve?

Avatar

Хүннү 2020-02-28 202.179.24.206

Байдал улам хүндэрч дэлхийн 198 улсаас 48-д маш хурдацтай тархаж байна. Ийм үед төр засаг гаднаас орох гарах хөдөлгөөнөө 100 зогсоо. Үүний дараа дотороо ярьж болно. Вирусийн тархалтын байдлаас хархад энэ мөддөө зогсохгүй улам газар авах нь. Юун Сонгууль, юун Наадам, юун Олимп, юун хичээлийн Шинэ жил мантай болно шүү. Одоо дараагийн тактикаа боловсруулах хэрэгтэй.

Avatar

Тархалт +эгдэж байна 2020-02-28 192.82.68.175

Дотроос оо тархахгүй байгаа дээрээ л гаднаас халдвартөй хүн авахгүй бол аоай гайгүй санагдах юм. Гэтэл халдвар 1нт тархсан орнуудаас хүмүүс олноор ирсээр байгаа нь үнэхээр түгшүүртэй байдоыг дэвэргэж иргэд улам айдаст автаж байна. Гаднаас ирэгсэд монгол хүн ч гэлээ эх орондоо хичээж байгаа гэр бүлийнхэн иргэдээ улс орноо бодоод ирэхгүй байж болдоггүй юмуу ядахдаа 2 долоо хоногийн дараа ирээсэй . Засгмйн газар уриалаасай . Тархалт намжихаар ирээч гэж Бас иргэд ч гэсэн найз нөхөд хамаатан санн

Avatar

иргэнмаа 2020-02-28 103.9.89.103

тэгээд 302 хүн юм уу 124 хүн юм уу??????

Avatar

Зочин 2020-02-28 192.82.67.127

Бид багаасаа Цогт тайж гэж кино үзэж байсан даа.Монголын сүүлчийн их хаан Лэгдэн одоогийн Өвөр монгол түвдийн зааг нутагт их тахал өвчин гарч Лэгдэн
Хааны их цэрэг сүйр ч байдаг .Энэ түүхийн үнэн.

Avatar

иргэн 2020-02-28 103.9.89.103

А хүрээний H1N3 вирус байсан гэсэн. Ордост олдсон монгол цэргийн шарилнаас тийм вирусны үлдэгдлийг олсон гэж дуулж байсан. одоо бол бүгд дархлаатай болчихсон биз

Avatar

bodol 2020-02-28 202.131.231.11

uls daayaraa hicheej baihad ene naimaachid dalimduuulj uchnuun ashig hiichiheedneg muuhai um bolood baina. ene tureesee tuluhgui geed baigaa languuny humuus icheech, dunjin garaw zah bol sar shiniin umnu pig duuren baisan, oldog orlog, ashigaa olson, mun olood l baigaa. zugeer l ungui busdyn umyg heregleh huseltei humuus bh shig!!! oldgoo olchihood zugeer l busdyn umyg ungui awah geed bainashdee! ter hurungiig bie bolgoh gej zarim n udur shungui hudulmurlusun bas undur huutei zeeltei baidag! hum

Avatar

зочин 2020-02-28 202.131.235.198

Солонгост байгаа иргэдээ яах гэж байна аа. Ихэнх нь эмчилгээнд явсан хүмүүс байгаа шүү. Хамаг юмаа хаагаад тэнд нь хаях гээд байгаа юм уу. Ямарыг нь авчираад ямтыг нь орхиж байгаа юм бэ

Avatar

Хүннү 2020-02-28 202.179.24.206

Хаягдах газар очсон бол хаягдхаас яахав. Эмчилгээ сайтай газар очсон бол эмчлүүлхээс яахав. Монгол улсын хилээр вирус орж ирхээс сэргийлж байгаа цорын ганц арга бол хилээ хаах, зорчигчийн хөдөлгөөнийг хориглох л юм.

Avatar

Эрдэнэ 2020-02-28 202.131.245.227

ашиглалтанд-ажиглалтанд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж