ЭМЯ: Өнөөдрийн байдлаар 124 хүнийг ажиглалтад авсан

Хуучирсан мэдээ: 2020.02.28-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Өнөөдрийн байдлаар 124 хүнийг ажиглалтад авсан

ЭМЯ: Өнөөдрийн байдлаар 124 хүнийг ажиглалтад авсан

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.02.28/ шинэ коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг хүргэж байна.


ЭМЯ-аас мэдээлэл өгснөөс хойш 48 оронд өвчлөл бүртгэгдэж, шинээр есөн оронд бүртгэгдсэн байна. Мөн БНСУ, Япон улсад өвчлөл нэмэгдэж, эх уурхай тодорхойгүй, аялсан хүнтэй хавьтал үүсгээгүй байхад халдвар бүртгэгдэж байгаа нь эрсдэл дагуулж байна. Манай улсад Covid-19 буюу шинэ коронавирус Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн байдлаар 302 хүнийг ашиглалтад авч, хянаж байна.

ЭМЯ: Коронавирустай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Thursday, February 27, 2020

ОБЕГ-ЫН ХЭЛТСИЙН ДАРГА, ДЭД ХУРАНДАА Д.ХОНГОР:

-Covid-19 эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссын хуралдаан болж, тушаал гаргасан. Нийслэлээс орох, гарах хөдөлгөөний хязгаарласантай холбоотойгоор хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг нэвтрүүлж байгаа. Тодруулбал, жирэмсэн, гачигдал гарсан, эрүүл мэндийн яаралтай тусламж авах шаардлагатай иргэдээс бусад тохиолдолд нэвтрүүлэхгүй байгаа. Мөн БНСУ, Япон улстай хийх нислэгүүдийг цуцлах шийдвэр гаргасан. Түүнээс гадна Улаанбаатар-Эрхүү, Улан-Үүд, Берлин зэрэг улсуудын нислэгүүдийг хэрхэх талаар Зам тээврийн хөгжлийн яамны ажлын хэсэг ажиллаж байна. Голомттой бүс нутгаас бусад улсаар дамжин ирсэн иргэдийг 14 хоног дөрвөн эмнэлэгт хуваарилан тусгаарлаж байгаа. Эдгээр иргэд гарах зардлыг өөрсдөө төлөхөөр тусгагдсан байгаа. Мөн эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг амралт, сувиллын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг өгч, ажиллаж байна. Монгол Улсад үйлдвэрлэгдэж байгаа архи, спиртний үйлдвэрүүдийг ариутгалын бодис үйлдвэрлэх чиглэл өгөөд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын Жаргалантын сувилалд Бусан-Улаанбаатар чиглэл 17, БНХАУ-д айлчилсан нисэх бүрэлдэхүүний 11, БНСУ-аас Улаан-Үүдээр дамжин ирсэн 13 гээд нийт 41 иргэнийг тусгаарласан бөгөөд эдгээр иргэдийн биеийн байдал хэвийн байна.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Б.НЯМХҮҮ:

-2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-т тусгаарлагдсан хоёр, Орхон аймагт 1 , Налайх  дүүрэгт 1 тусгаарлагдсан дөрвөн иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж харсан.  Хоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д дөрөв, Дорнод аймагт нэг, нийт сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ, эмчийн үзлэг хийж байна.  Мөн ХӨСҮТ-д  27, Цэргийн төв эмнэлэгт 74, ОБЕГ-ын харьяа Жаргалтантад 11,  Сэлэнгэ аймагт 12 иргэнийг ажиглалтад аваад байна. Өчигдөр мөн Япон улсаас 2000 оношлуурыг хүлээн авч, ажиллаж байна.

Иргэдийн зүгээс тусгаарлах, ажиглах хоёр өөр зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Тусгаарлалтад вирусийн голомтоос ирсэн, сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд шууд тусгаарлах арга хэмжээ авна. Харин ажиглалтад авсан гэдэг нь Солонгос, Итали, Япон зэрэг орноор транзит хийж ирсэн иргэдийг ажиглалтад авч, өдөр бүр тестелж, эмнэлзүйн бусад шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглана гэсэн үг. Хэрэв аль нэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д тусгаарлах арга хэмжээ авна гэдгийг тодотгов.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж