Тивийн Хоккейн Лигийн плэй-оффын тоглолт эхлэхэд бэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2020.02.28-нд нийтлэгдсэн

Тивийн Хоккейн Лигийн плэй-оффын тоглолт эхлэхэд бэлэн боллоо

Тивийн Хоккейн Лигийн плэй-оффын тоглолт эхлэхэд бэлэн боллоо

Шайбтай хоккейн Европ тивийн хамгийн том лиг Тивийн Хоккейн Лиг (ТХЛ)-ийн 2019-2020 оны улирлын тоглолт өндөрлөв. Өчигдөр улирлын сүүлийн тойргийн тоглолт болсноор плэй-оффт өрсөлдөх 16 багийн нэр бүрэн тодорсон. Лигийн улирлын аварга багаар ЦСКА Москва баг 62 тоглолт хийснээс 40 хожилтой, 94 оноотой тодорч, лигийн түүхэнд тус цомыг хамгийн олон удаа хүртсэн баг болж байна. Онооны лидерээр Динамо Москва багийн тоглогч Вадим Шипачёв 17 гоол, 48 гоолын дамжуулалт, 65 оноотой шалгарсан.

  • Өрнөд бүс: ЦСКА, СКА, Йокерит /Финланд/, Динамо Москва, Спартак Москва, Локомотив Ярославля, Витязь
  • Дорнод бүс: Ак Барс, Барыс /Казахстан/, Авангард, Автомобилист, Сибирь, Салават Юлаев, Металлбург, Нефтехимик

Плэй-оффын тоглолт ирэх гуравдугаар сарын 1-ээс дөрөвдүгээр сарын 25-ны хооронд явагдана.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж