Английн Премьер лиг "Алдрын танхим"-тай болно | News.MN

Английн Премьер лиг "Алдрын танхим"-тай болно

Английн Премьер лиг "Алдрын танхим"-тай болно

Английн Премьер лиг "Алдрын танхим"-тай болно

Английн төдийгүй дэлхийн шилдэг хөлбөмбөгийн лигүүдийн нэг болох Английн Премьер лиг "Алдрын танхим"-тай болж буйгаа зарлалаа. Энэ жилээс эхлэн хэрэгжиж буй энэхүү арга хэмжээний эхний хоёр "Алдрын танхим"-ын гишүүд ирэх гуравдугаар сард тодрох аж.

Алдрын танхимын гишүүдийг хөгжөөн дэмжигчдийн саналаар тодруулах бөгөөд зөвхөн 1992 оноос хойш Английн Премьер лиг гэх нэрэн дор тоглож байсан тоглогчид, дасгалжуулагч нараас тодруулах болжээ. Мөн энэхүү арга хэмжээ нь Английн хөлбөмбөгийн "Алдрын танхим"-аас тэс өөр байна хэмээн мэдэгдсэн. Энэ тухай Английн Премьер лигийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ричард Мастерс хэлэхдээ " Алдрын танхим бол шилдгүүд цугларах газар. Мөн дэлхий даяар тархсан хөгжөөн дэмжигчдэдээ түүхийг эргүүлэн сануулж, гайхалтай тоглогчдын замналыг эргүүлэн сануулахад тус болно" хэмээжээ.

Одоогийн байдлаар эхний ээлжинд Вест Хем болон Тоттенхем Хотспур зэрэг багуудыг дасгалжуулж байсан Харри Реднап, Блекбөрн болон Ньюкастле Юнайтед багуудад тоглож байсан Алан Ширер, Манчестер Юнайтед багийн домогт тоглогч Райн Гиггс нарын хоёр нь сонгогдох боломжтой байгаа ажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Red Devils 2020-02-28 49.0.147.146

sir alex ferguson, david beckham geel manai humuus ornoo

Avatar

Hall of fame 2020-02-28 103.14.39.2

Go David Beckham Go

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж