БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав | News.MN

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян өчигдөр /2020.02.27/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, БНХАУ-д гарсан коронавирусний[1] (Covid-19) тархалтын үед буюу онцгой нөхцөл байдалд хүрэлцэн ирж, сэтгэлийн дэм өгч байгаад талархал илэрхийллээ. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян БНХАУ-д, тэр дундаа Ухань хотод гарсан шинэ төрлийн коронавирусний тархалтыг зогсоохын тулд БНХАУ нээлттэй, ил тод, тоон мэдээллийг цаг хугацаанд нь үнэн зөвөөр өгч байгаа бөгөөд цаашид тархалтыг хяналтад оруулахын тулд дэлхийн улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм.

Мөн БНХАУ одоогоор коронавирусний эсрэг вакцин гаргаж чадаагүй ч уламжлалт аргаар хийж буй тэмцэл нь үр дүнгээ өгч, өвчний дэгдэлтийг намжаах, хот, аймаг нийлсэн найман газарт онцгой байдлын зэрэглэлийг бууруулахад нөлөөлсөн гэж дүгнэж буй юм байна. Онцгой байдлын зэрэглэлийг бууруулсан аймгууд нь Монгол Улстай хил залгаж байгаа ч тархалтыг бүрэн хяналтад оруулах хүртлээ сонор сэрэмжээ алдахгүй байж, Монгол Улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян хэлсэн үгэндээ онцоллоо. Түүнчлэн тэрбээр цаг зуурын энэ бэрхшээлийг даван гарснаар хоёр улсын хоорондын гадаад худалдаа, иргэдийн зорчих хөдөлгөөн богино хугацаанд хэвийн болно гэдэгт найдаж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлалын үр дүнд хоёр талын харилцаа шинэ түвшинд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа гэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн энэ удаагийн айлчлал нь хоёр орны эв санааны нэгдлийн илэрхийлэл бөгөөд хөрш орнууд ямар ч цаг үед мэдээлэл солилцож, ойр дотно ажиллах нь аливаа бэрхшээлийг даван туулах үр дүнтэй арга хэрэгсэл хэмээн тэмдэглэж, төр засаг болон ард түмний найрсаг харилцааг бататгасан уулзалт боллоо хэмээн дүгнэсэн юм. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяний удирдан зохион байгуулж буй өвчний тархалттай тэмцэх төв ажлын хэсэг түргэн шуурхай ажиллаж, коронавирусний тархалтыг бууруулна гэдэгт итгэлтэй буйгаа хэлж, БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүсэв.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-28 66.181.185.166

Ерөнхийлөгч маань ийм нөхцөл байдалтай үед тун ухаалга хандлаа. Баяр хүргэх л хэрэгтэй. Иргэд минь ухаж ойлгоорой.

Avatar

Зочин 2020-02-28 66.181.185.14

Монгол улс чинь хоёр том улсын хоорондох жийргэвч шүү "Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий" Хамтдаа эвтэй байж л гарц олж хөгжинө дөө Монголоороо нэг баг

Avatar

жанхуу огцор. 2020-02-28 103.229.123.88

Жанхууугаас өөр нөхөр өдийд хятад явсан бол далчиганасан мантуу дагваагаас эхлээд баахан амьтад үймээн самуун, жагсаал цуглаан болж аль хэдийнэ огцруулсан байгаа. Офшортоо 1.2 тэрбум доллартай, фейсбүүкэд 300 мянга гаруй хуурамч хаягтай, нетэд 400 мянган хуурамч троллтой жанхуу аргагүй л сүрийг үзүүлж байна. х***а нарыг хоолойг хэрчих биш харин ч х***а нарын баасыг идэж яваа жанхуу үнэхээр дураараар дургиж Монгол улсыг ёстой нэг хорлож чадаж байна!!!

Avatar

Зочин 2020-02-28 66.181.161.59

МОНГОЛ УЛС ХЯТАДЫН ДАГУУЛ ГЭЖ ХАРАГДУУЛАХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ МАЛ

Avatar

Zochin 2020-02-28 66.181.186.105

Battulga eronhiilogch zov tsagtaa zov nuudel hiilee, bayar hurgei.

Avatar

зочин 2020-02-28 66.181.168.81

манай ерөнхийлөгч ч аргүй ухаантай самбаатай байна шүү

Avatar

Зочин 2020-02-28 66.181.161.4

зөвөө сайн байна

Avatar

Энгийн номхон ард 2020-02-28 66.181.186.153

Манай урөнхийлөгч тун зөв шийдвэр гаргасан байна.

Avatar

Зочин 2020-02-28 202.9.46.133

Зөв шийдвэрээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж