БНСУ-д халдвар авсан хүний тоо 315-аар нэмэгдлээ | News.MN

БНСУ-д халдвар авсан хүний тоо 315-аар нэмэгдлээ

БНСУ-д халдвар авсан хүний тоо 315-аар нэмэгдлээ

БНСУ-д халдвар авсан хүний тоо 315-аар нэмэгдлээ
НЭМЭЛТ: 16.00 ЦАГ
Өмнөд Солонгост коронавирусийн халдвар авсан хүний тоо өнөөдөр өглөөний /2020.02.28/ 09.00 цагийн байдлаар 2,022 байсан бол 17.00 цагийн байдлаар 315 хүн нэмэгдэж 2337 боллоо.  Эдгэсэн хүний тоо 27, нас барсан хүний тоо 13 байна.
Тархалтын голомт болоод байгаа Тэгү хотод тус улсын Ерөнхий сайд Жон Сэ Кюн ажиллаж байгаа ба тус хотод амны хаалтны эрэлт огцом өсч байна. Одоогоор нийт халдвар авсан иргэдийн 80 хувь нь Тэгү, хөрш зэргэлдээ Гёнбук хотод байгаа юм. Шинээр халдвар авсан хүмүүсийн дотор тус улсын хамгийн том автомашин үйлдвэрлэгч "Hyundai Motor" компанийн үйлдвэрийн ажилтан байсан учир тус компани Улсан хот дахь үйлдвэрээ хаажээ.
Мөн тус улсын Засгийн газар халдварын тархалтыг зогсоохын тулд хөл хориог санаатай зөрчсөн иргэнийг нэг жил хүртэл хорих, эсвэл 10 сая воноор торгох хуулийг баталжээ. Түүнчлэн шинжилгээг зөвхөн тухайн иргэний зөвшөөрлөөр авдаг байсан бол одоо эсрэгээрээ иргэн заавал шинжилгээ өгөх үүрэгтэй болсон байна.
Коронгавирусийн халдвар огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан олон улсын цэргийн сургуулилалт, BTS хамтлагийн тоглолт цуцлагджээ

ӨМНӨД СОЛОНГОСТ ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТОО 2,000 ДАВЛАА

Өмнөд Солонгост өнөөдөр /2020.02.28/-ийн байдлаар нэг шөнийн дотор коронавирусийн 256 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо 2,022 болжээ. Нас барсан хүний тоо 13 байна. Шинээр бүртгэгдсэн халдварын талаас илүү хувь нь буюу 182 хүн зүүн өмнөд хэсгийн Тэгү хотод байрладаг Шинчонжи сүмтэй холбоотой хүмүүс байгаа бол 49 нь хөрш зэргэлдээ хойд Кёнсон мужийн иргэд байгаа юм. Мөн Сөүлд дахин зургаан тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (KCDC) мэдэгдлээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ойрын өдрүүдэд халдварын тархалт үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байгаа тул эрүүл мэндийн байгууллагууд бусад хот тосгодод амьдардаг Христийн шашны Шинчонжи сүмийн 210 мянга гаруй гишүүнийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа аж. Тус улсын хувьд халдварын голомт нь энэхүү сүм болоод байгаа билээ.

Covid-19  халдварын улмаас тус улсад болох байсан АНУ-БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт хойшлогдож, тус улсад суралцдаг гадаад оюутнууд нутаг буцаж эхэлжээ. Түүнчлэн  халдвар огцом хурдацтай тархах болсонд ард иргэд нь Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг зохион байгуулалт муутай ажилласных хэмээн буруутгаж түүнийг огцруулах саналд нэг сая гаруй иргэн гарын үсэг зурсан байна.

Эх сурвалж: KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2020-02-28 202.55.188.43

So.chuudiig ert ued mglchuud tsagaan hytaduud beejing har hytaduud gj nerledeg bsn gdg

Avatar

ИРГЭН 2020-02-28 202.126.89.59

шунал эцэстээ ийм байдалд авчирчээ. эз, эз гээд хилээ хаагүйн лай ланчиг

Avatar

иргэн 2020-02-28 202.126.89.59

Солонгосын ерөнхийлөгч манай ерөнхийлөгчтэй адил хятад талынх учир огцруулахаар болжээ. бидний аз болоход Хүрэлсүх ерөнхий сайд байжээ

Avatar

Зочин 2020-02-28 66.181.161.91

Солонгос гэдэг чинь сайжирсан х у ж а а нууд ш дээ тэрийгээ мэдэхгүй бас их томооно оо тэнэг гарууд

Avatar

Зочин 2020-02-28 66.181.161.105

Хэт их хүний эрх ярихын балаг их бна шүү. Эхлээд европчууд дүрвэгсдийг оруулж тэдэндээ дарлуулж баларсан, одоо солонгосчууд өвчинд дарлуулж бдаг

Avatar

иргэн 2020-02-28 103.57.93.123

Хүний эрх, чөлөөтэй шашин шүтэх, чөлөөтэй зорчих гэх мэт хэтэрэхээр иймд хүргэсэн бус уу? Ядаж шинжилгээ авахдаа өөрөөс нь зөвшөөрөл авах гэсээр эмгэн шулмасыг гаарууллаа. Манайхан ч гэсэн түрүүчээсээ Цэргийн төв эмнэлэгт ганц хоноогүй байж ор,дэр өрөө байр,ариун цэврийн өрөө голж далжигнаж, мэдээлэл өгсөн нэртэй иргэдийг үймүүлж,засгаас авсан арга хэмжээг үгүйсгээд хэрэггүй.

Avatar

Zochin 2020-02-28 64.119.17.17

ийм их халдвар тарж байхад монголчуудыгаа татна гэж эрсдэл хийх вий дээ . со үндэстэн хараглзахгүй эмчилнэ гэсэн юм чинь тэнд нь байлгана биз . засаг төр үүн дээр зөв л шийдвэр гаргах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-02-28 64.119.27.247

Солонгосууд сүүлийн үед их гүрний давилуун бардам сэтгэлгээ, ааш авир сууж огцом өөрчлөгдөж байгаа үндэстэн. ЭЗЭН үүнийг нь таалсангүй…

Avatar

Зочин 2020-02-28 59.9.159.31

Монголчуудад буцах нутаг алга. Онгоц нисэхийг зогсоосон. Бусад улсууд еерийн иргэдээ шуурхай татаж авч байна. Гэтэл манайх !!!

Avatar

иргэн 2020-02-28 103.212.117.81

Хотын төвд гудамжинд эмэгтэй хүн тамхи татаад хэнэг ч үгүй алхаж байна. Маск зүү гээд байхад маскгүй ч гэсэн тамхиар бусдыг хордуулахаа болимоордоо.

Avatar

Таохалт их болжээ 2020-02-28 192.82.68.175

Дотроосоо тархахгүй байгаа дээрээ гаднаас халдвартай хүн авахгүй бол гайгүй санагдах. Халдвар 1нт тархсан орнуудаас хүмүүс олноор ирсээр байх нь үнэхээр түгшүүртэй байдлыг дэвэргэж иргэд улам айдаст автаж байна. Гаднаас ирэгсэд монгол хүн ч гэлээ эх орондоо ингэж хичээж байгаа гэрбүлийнхэн иргэдээ улс орноо бодоод ирэхгүй байж болдюохгүй юмбол уу ядаад 2 долоо хоногийн дараа ирээсэй . Засгмйн газар уриалаасай .тархалт намжихаар ирээч гэж Иргэд ч гэсэн найз нөхөд хамаатан садан нартаа уриалвал

Avatar

Зочин 2020-02-28 66.181.187.168

Yponluu Mongolia ingots yvj baigaamu

Avatar

ахрооолдд 2020-02-28 66.181.191.249

Ямаан ааштай улс, одоо ч хэцүүднэ дээ, хамгийн аюул нь 14-30 хоног нууц үе , энэ хооронд тэнэж өгнө.

Avatar

Зочин 2020-02-28 66.181.181.234

ямаан ааш гэж одоо ямар ааш вэ?

Avatar

Зочин 2020-02-28 122.201.24.16

Солонгост очихоор мэднээ. Чам шиг хүмүүс рүү ярвайж харьцдаг юм

Avatar

Зочин 2020-02-28 202.9.46.50

Со-нууд ч хөгийн гарууд юм даа. Хятадад 3 сая маск өглөө гэж ерөнхийлөгчөө огцруулах гэж бна. Гэтэл манайх 30 мянган хонио хотойх ч үгүй өгч бна ш дээ

Avatar

Зочин 2020-02-28 122.201.24.16

Үндэсэрхэг үзэлтэй хүмүүс гадаадад биш өөрийн орондоо л тусалдаг юм. Манайд хятадын эрлийзүүд толгой дээр гарчихаад хятад руу хамаг юмаа өгөх гээд байна.

Avatar

зочин 2020-02-28 103.242.47.70

Халдвараа яая гэж байж, Еөкөө огцруулахад гарын үсэг зураад явж байдаг тэнэг ацнууд вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж