Даавуун маскаа ЗӨВ СОНГОЖ хэрэглээрэй!  | News.MN

Даавуун маскаа ЗӨВ СОНГОЖ хэрэглээрэй!

Даавуун маскаа ЗӨВ СОНГОЖ хэрэглээрэй!

#КОРОНАВИРУС_АНХААРУУЛГА:
  
Баталгаагүй даавуун маскны замбараагүй хэрэглээ нь таныг корона вирусаас гадна олон төрлийн амьсгалын замаар халдварладаг өвчнөөр өвчлүүлэх мөн арьс салстын харшил үүсгэх аюултайг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна!
Манай улс бүхий л даавуун материал, бөс барааныхаа дийлэнх хувийг БНХАУ, БНСУ-аас импортоор оруулж ирдэг. Даавуу нь үйлдвэрлэл болон тээвэрлэлтийн явцад маш олон бохирдолттой үе шатыг туулж ирдэг бөгөөд тэрхүү даавуугаар амны хаалт үйлдвэрлэн шууд хэрэглээнд гаргаж буй нь эрүүл ахуйд туйлын аюултай байдал бий болгоод байна. Учир нь амны хаалт нь эрүүл ахуйн онцгой бүтээгдэхүүн бөгөөд хүний амьсгалах эрхтнийг нян, бактери, вируснаас хамгаалах үүрэгтэй.
Гэвч дээр дурьдсанчлан стандартын бус хэмжээтэй, хэт полистер буюу нелон орц ихтэй, угааж цэвэрлэн, өндөр темпратурт ариутгаагүй амны хаалт зүүснээр сүрьеэгийн савханцар зэрэг биднийг хүрээлэн буй орчны гадаргуу дээрх олон төрлийн өвчнөөр таныг өвчлүүлэх магадлалыг эрс нэмэгдүүлэхийн дээр даавууны үйлдвэрлэл, тээвэрлэлтийн явцад бий болсон механик бохирдол нь хүний амьсгалын чийгтэй халуун агаартай урвалд орж арьс салстанд харшил өгөх онцгой аюултай байна.
Энэхүү эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улсын эрүүл мэндийн яам, Хүнс өдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, мэргэжлийн байгууллага болох Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжлтэнүүд, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "ЭМ" холбоо, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, түүний гишүүн оёдлын үйлдвэрүүд хамтран ариутгасан, шууд хэрэглэх цэвэр маск үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна. Дээрх байгууллагуудын 2020 оны 02-р сарын 20 ны өдрийн хуралдаанаар амны хаалтны стандартыг баталж, үнийн хөөрөгдөлгүй ард иргэдэд нийлүүлэх зорилгоор 1 болон 3 ширхэгээр савлан зах зээлд нийлүүлж эхэлжээ.
“УханьВирусCудлалынХүрээлэн”-д ажилладаг америк, солонгос эмч нарын гаргасан зөвлөгөөгөөр корона вирусын эсийн хэмжээ 400-500nm буюу ширхэг том учраас N95 стандартын маск төдийгүй энгийн хамгаалалтын маск ч бүрэн шүүх (filtering) буюу хамгаалж чадна. Жишээлбэл N95 маск нь вирусыг нэвтрүүлэхгүй 6 цаг хамгаалж чадах бол бусад энгийн маск 2 цаг хүртэл нэвтрүүлэхгүй барих боломжтой талаар дурьдсан байна.
Эцэст нь амны хаалтны хэрэглээг товчлон дүгнэхэд
1. Маскыг 2-3 цаг тутам заавал сольж хэвших
2. Даавуун болон стандартын дагуу угааж ариутгасан маскыг хэрэглэх
3. Хөвөн даавууны өндөртэй материалтай нягт зузаан нэхээстэй, 2 доошгүй давхар маск сонгож хэрэглэх.
4. Угааж ариутгаагүй маскыг авч хэрэглэх тохиолдолд 40 өөс дээш хэмийн усанд сайтар угааж, өндөр температураар индүүдэж хэрэглэх
Маскны борлуулалтай холбоотой мэдээллийг дараах утаснаас лавлана уу!!!
Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "ЭМ" холбоо
Утас: 99900458
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-02-28 66.181.161.42

Маскныхаа борлуулалтыг бодоод худлаа үнэн сурталчилгаа явуулахаа болинуу Хүмүүс өөрсдөө хийгээд зүүхэд юу нь болохгүй байгаа юм. Худлаа стандарт гэж нэг юм яриад юм хийж байгаа хүмүүсийг дандаа хавчиж шахаж байдагаа боль

Avatar

Зочин 2020-02-28 77.111.247.84

Хэрэв та нэг шөнө нь эмэгтэй олохыг хүсэж байна? Тавтай морилно уу — http://Sexcris.Com

Avatar

918 2020-02-28 66.181.161.86

Рм2.5 -с 20 дахин бага хамгийн жижиг вирус гэсэн биздээ. Одоо яахлаараа том 400-500нм болчдог юм бэ. Маскныхаа борлуулалтын бодоод байгаа юм уу даа

Avatar

Нэр 2020-02-28 122.201.23.84

битгий аваарай. Чихнээс зулгаагаад дэмий эд байна билээ. Амьсгалахад хүнд. Норохоороо хүндрээд бүр төвөгтэй

Avatar

унршигч 2020-02-28 66.181.161.81

ашиггүй баахан даавуун масk хийж зараад дундаас ни ашиг хайгчидад боломж олгоод байх юм.нэг удаагийн амны хаалт л шинэ вирусаас хамгаална гээд бичээд байхад шал дэмий хамгаалахгүй маkс нэртэй хог зүлгээд эцэст ни наад даавуун шаардлага хангахгүй аны хаалт чини гай бодох вий дээ..би масk зүүсэн гээд даавуун масkтай хамаагүй байж байгаад аюул ирсэн үед хохирох вии гэж бодож байна

Avatar

Зочин 2020-02-28 64.119.18.75

ТВ-ээр маскыг гарын дор материалаар, орны даавуугаар хүртэл хийж байна сайн байна гээд байсан бишүү. Энэ ард түмэнд чинь өдөрт 5-6 маск сольж зүүх мөнгө байгаан болуу

Avatar

zochin 2020-02-28 66.181.161.95

neg yum hiih gesen hvmvvsee dandaa shaltag toochin hawchina. Oorsdiih n hiisen mask ch gesen zahiin hvmvvsd zahialga ogj oyulj bgaa gesen ymar ch yalgaagui neg burgan dargiin business bolgoh geed l. Ternii orond daawuun mask awanguutaa ondor temparaturt infiudeed sodiin uuraar utaad ugaaj heregleerei gehed l bolno shvvdee. Pprsdoo ch yalgaagui daawuugaar hiij bj boli!!

Avatar

Зочин 2020-02-28 202.21.109.36

Коронавирусын хэмжээ 100нм гэж байхад энэ нийтлэлд 400-500нм гэж худлаа оруулсан байна. 100нм гэдэг хамгийн жижиг рм 2.5 тоосонцороос ч жижиг гэсэн үг.

Avatar

иргэн 2020-02-28 64.119.21.153

Өөрсдөө хийгээд сайн угаагаад индүүдпэж хэрэглээрэй. Хүн бүр оёод өмсөх нь зөв. Маск хайж явж хэрэггүй шүүдээ залуучуудаа.

Avatar

Зочин 2020-02-28 122.201.19.99

Zuv shuu uursduu sain material avch hiigeed hereglehiin umnu sain ugaaj induudeed suu. mask yaj hiih zaavar net deer baigaa shuu

Avatar

Зочин 2020-02-28 103.26.194.147

Хаана зарж байна? Хэлэн төгрөг вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж