Найруулагч М.Энхдалай нь “Mongolian Academy Awars-2015” кино наадмаас “Аав” уран сайхны киногоороо “Шилдэг зохиолч” номинацийн эзэн болсон. Мөн өмнө нь "Ерөнхийлөгчийн туслах" уран сайхны киногоороо "Шилдэг ирээдүйтэй залуу найруулагч" номинацийн эзэн болж байв. Тэрээр энэ удаад "Эх хүний хамгийн аугаа хайрын оргил цэг чухам хаана байж болох" талаар өгүүлсэн кино хийх аж. Энэхүү кинонд олон сайхан ээжүүдийн бодит амьдралыг шингээнэ гэнэ. Мөн тэрбээр олон ээжүүд, эмэгтэйчүүдээс өөрсдийнх нь тухай түүхүүдийг захидлаар хүлээн авч тус кинондоо оруулах аж.
“Ээж” киноны зураг авалт ирэх оны гуравдугаар сараас эхэлж зуны сүүлчээр нээлтээ хийнэ гэж тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Найруулагч М.Энхдалай "Аав" киног хийхээс өмнө "Аав" гэдэг үг сүүлийн үед хар бараан өнгөөр дүрслэгдэх боллоо. Бяцхан үрс төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан хэргүүд ар араасаа гарсан нь аав хүмүүсийн талаарх ойлголтод буруу сэтгэгдэлүүд төрүүлж байгаа нь нууц биш билээ. Хари "Аав" кинонд эсрэгээрээ өнөөдрийн нийгэмд аав хүн ямар байх ёстойг харуулж, ганцаараа байсан ч гэсэн үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүргээ хариуцлагатайгаар биелүүлж, аав хүний үнэ цэнийг мэдрүүлсэн билээ. Тэгвэл залуу зохиолч, найруулагчаас маань Ээж хүний талаар ямар уран бүтээл амилж дэлгэцнээ гарахыг олон хүн хүлээн суугаа гэв.
Ж.ХАТАНБААТАР