"Айж суух биш, хүн бүр хичээж амь насаа хамгаалах цаг ирээд байна" | News.MN

"Айж суух биш, хүн бүр хичээж амь насаа хамгаалах цаг ирээд байна"

"Айж суух биш, хүн бүр хичээж амь насаа хамгаалах цаг ирээд байна"

"Айж суух биш, хүн бүр хичээж амь насаа хамгаалах цаг ирээд байна"

Covid-19 халдварын тархалт Хятадын эх газарт харьцангуй тогтворжоод байгаа ч бусад улс орнуудад газар аваад байна. Өнөөдрийн байдлаар /2020.02.28/ дэлхийн 50 орчим улс оронд 83,074 хүн  халдвар авсан байгаа бол 2,858 нас баржээ. Харин бүрэн эдгэсэн хүний тоо 36,486 болсон байна.

Халдвар авсан хүний тоогоор Хятадаас гадна Өмнөд Солонгос, Итали, Япон, Иран, АНУ, Герман улсууд  тэргүүлж байна. Эдгээр улсуудад сүүлийн хэдхэн хоногийн дотор халдварын тоо огцом өсөөд байгаа юм. Мөн Дани, Румын, Бразил, Нигер улсуудад анхны тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр бусад улс орнуудад бүртгэгдсэн халдварын тоо хоёр дахь өдрөө Хятадаас илүү гарч байна.

Энэ цаг үед ДЭМБ-ын дарга Тедрос Адханом мэдэгдэл хийж “Дэлхий нийтийн өмнө шийдвэрлэх цаг үе ирээд байгаа”-г сануулав. Мөн тэрбээр халдвар хурдацтай тархаж буй улс орнуудын эрх баригчдыг шийдэмгий, түргэн шуурхай ажиллахыг уриалжээ.

“Үнэндээ яг одоогийн байдлаар бид тахалтай хэрхэн тэмцэж байгаагаас шалтгаалан нөхцөл байдал хаашаа ч эргэж болзошгүй болоод байна. Одоо бол айж суух цаг биш. Харин дор бүрнээ хичээж, халдвараас өөрсдийгөө сэргийлж, амь насныхаа төлөө тэмцэх цаг ирээд байна” хэмээн Тедрос Адханом хэлсэн байна.

Дэлхийн улс орнууд дараах арга хэмжээг авч байна.

  • Саудын Араб мөргөлчдийн урсгалыг зогсоов
  • Иран улс иргэддээ шаардлагагүй тохиолдолд аялахгүй байхыг уриалж, нийслэл Тегеран болон бусад хотуудад болох байсан мөргөлүүдийг зогсоов
  • Австрали улс Хятад улсаар аялсан жуулчдыг хүлээн авахаас татгалзав
  • Итали улсад 11 хот бүрэн хөл хорионд оров
  • Грек улс бүх багт наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдээ цуцлав
  • Япон улс ерөнхий боловсролын бүх сургуулиудаа хаврын амралт хүртэл хаах шийдвэр гаргав. Хятад,Хонгконг ч мөн адил арга хэмжээ аваад байгаа билээ. Японд хаврын амралт дөрөвдүгээр сард эхэлдэг юм. Япон улс 13 сая орчим сурагчтай ба өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээ хэвийн ажиллах юм байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-28 174.242.73.56

Africt tarval CH suirlee l gesen ug de

Avatar

Хүннү 2020-02-28 202.179.24.206

Байдал өдөр өдөрөөр дордож байна. Иймээс иргэдийн гаднаас ирэх хөдөлгөөнийг 100 хувь зогсоо. Тэгээд хэдүүлээ 1,5 хав.дөр. км нутаг дотлроос учраа олоё. Ингэж гаднаас орж ирэх урсгалаа зогсоогоогүй байж Гүнтээс 7 буудал орхыг хязгаарлаад яана. Ямар аль алинд нь вирус дэгдсэн биш.

Avatar

Зочин 2020-02-28 192.82.68.175

ЭэНаад улс орнууд дамжиж ирэгсэд чинь хэрэг тарих вий. Дамжиж ирэгсдийг хүлээж авахгүй гэдгээ хатуу мэдэгд. Хэрэв оросын онгоц зөөсөн бол оростоо каоантинд оруул гэдэг ч юмуу . Дэлхий нийт түгшиж байна .Юун энд тэндгүй хэсэх доншуучлах

Avatar

zochin 2020-02-28 77.111.245.157

romin bish rumin gej bich setguulchee.

Avatar

Зочин 2020-02-28 103.212.118.136

Ккк

Avatar

Зочин 2020-02-28 103.212.118.113

Aij suuh tsag bish gesnee ami amia bodooroi gesen utgatai yum bichih yumaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж