Тав биш нэг цэрэг л амиа алдсан гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Тав биш нэг цэрэг л амиа алдсан гэв

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

Тав биш нэг цэрэг л амиа алдсан гэв

-Хил хамгаалах ерөнхий газраас Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумаас таван цэрэг Увс аймагт цэргийн алба хаасан нь үнэн. Гэхдээ  цэргийн алба хааж байхдаа бүгд амиа алдсан гэдэг нь ташаа мэдээлэл гэж мэдэгдэв-

Увс аймаг дахь Хилийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас татагдан цэргийн алба хааж байсан байлдагчид нас барсан гэх мэдээлэлд Хил хамгаалах ерөнхий газраас албан ёсны тайлбар хийлээ.

Хил хамгаалах ерөнхий газраас Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумаас таван цэрэг Увс аймагт цэргийн алба хаасан нь үнэн. Гэхдээ  цэргийн алба хааж байхдаа бүгд амиа алдсан гэдэг нь ташаа мэдээлэл гэж мэдэгдэв. Тодруулбал Хилийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын II багийн иргэн талийгаач Бөхбаатар 2012 оны аравдугаар сард цэргийн албанд татагдаж цэргийн албаа амжилттай хаан бэлтгэлээр халагдсан байна. Алба хааж байх хугацаандаа сахилгын зөрчилд холбогдож байгаагүй. Мөн гэмтлийн улмаас болон ямар нэгэн өвчнөөр эмчлэгдэж байгаагүй цэргийн албанаас халагджээ. Цэргээс халагдсан хойноо өвчилж нас барсан.

Харин талийгаач Б.Бат-Эрдэнэ нь 2012 онд цэргийн албан татагдан ирээд алба хааж байх хугацаандаа гэдэс, хэвлий дүүрэх зовиуртайгаар Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэн онош бүрэн тодроогүй тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт татан авч шинжилгээнд хамруулахад хэвлийн сүрьеэ гэх оноштой болох нь тогтоогджээ.  Ингээд 2013 оны наймдугаар сард цэргийн албанаас чөлөөлөгдөж, ХХЕГ-аас нэг сая нэг зуун ерэн долоон мянга таван зуун /1,197,500/ төгрөгийн эмчилгээний зардал олгосон. Гэвч дараа нь сүрьеэ өвчнөө дийлэхгүй нас барсан аж. 

Талийгаач Б.Батдэлгэр нь цэргийн үзлэгийн үеэр онош нь илрээгүй. Цэрэгт ирсэн хойноо цусны цагаан эсийн хурц хавдартай болох нь тогтоогдож халагдсан. Халагдсныхаа дараагаар харамсалтайгаар нас барсан байсан гэж ХХЕГ-ын Хилийн боомтын хэлтсийн дарга А.Ганбилэг ярив.

Нас барсан дээрх гурван цэрэг нь цэргийн албанаас шалтгаалаагүй. Харин талийгаач Б.Мэндхүү өөрийгөө боомилсон байдалтай өнгөрсөн долдугаар сард олдсон. Шалгалтаар бие эрхтэнд нь ноцтой гэмтэл учирсан зүйл байгаагүй гэж ХХЕГ-аас тайлбарлав. Хэргийг Увс аймгаас томилогдсон хуулийн байгууллагын бүлэг хэргийн газарт шуурхай үзлэг хийн тогтоосон. Уг хэргийг Увс аймгийн цагдаагийн байгууллага шалгаж, Прокурорын 2015 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 194 тоот тогтоолоор ххэрэгсэхгүй болгосон байна.

Харин Б.Хүчитбаатарын тухайд амьд сэрүүн төдийгүй одоо Хилийн 0257 дугаар ангид эрүүл саруул гэрээт хилчнээр албаа үргэлжлүүлэн хааж байна гэсэн юм.

 

 

Харин Дорнодын хилээр БНХАУ-ын иргэд хил зөрчин орж ирж өвс хадсан нь үнэн. Тухайн үед манай шинэ цэрэг хил зөрчигчдийг барих гэж байгаад өөрсдөө хил зөрчсөн асуудал гарсан. Ингээд хил зөрчигчдийг техник хэрэгслийнх нь хамт Хятадын талд хүлээлгэн өгсөн. Түүнээс биш буудалцсан, Хятадын талынхан манай цэргүүд рүү буу тулгасан зүйл болоогүй аж.

Сүүлийн жилүүдэд цэргийн албанд татагдан очсон цэргүүд дунд халдварт болон халдварт бус өвчтэй иргэн байдаг. Тухайлбал өнгөрсөн намрын татлагаар Хөвсгөл аймгаас татагдан ирсэн цэргүүдийн дунд эрүүл мэндээр тэнцээгүй төрөл бүрийн халдварт болон халдварт бус өвчтэй 18 иргэн байжээ. Иймээс цэрэг татлагын үзлэгт сууж буй эмнэлгийн байгууллагынхан анхааралтай ажиллах шаардлагатайг ХХЕГ-аас сануулав. Энэ оны тухайд эрүүл мэндийн шалтгаанаар таван цэрэг албанаасаа чөлөөлөгджээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-04 202.131.233.187

10%-ийн Даваасүрэн сайхан тууж дээ...

Хандлагаа өөрчилцгөөе 2015-11-04 59.153.114.14

Манай төрийн албаныханд нэг хандлагын чанартай нийтлэг дутагдал байна.Юм л бол өөрсдийгөө өмөөрөх юм. Саяхан нийгмийн даатгалын хэдэн албан тушаалтан бас л өөрсдийгөө хамгаалаад байсан. Одоо энэ хилийн цэргийнхнийг хар. Ийм ийм шүүмжлэл гарлаа. Үүний үндсэн шалтгаан нь ийм гэж үзэж байна. Үүний тулд манай салбар ийм ийм арга хэмжээ авна. Бусад ийм ийм байгууллага бас ийм ийм арга хэмжээ авах хэрэгтэй байна, эрх зүйн орчныг нь ингэж өөрчлөч гэх мэтээр цаашид ажлаа сайжруулах юм ер ярихгүй юм. Үүнийг төрийн албан хаагчийн буруу хандлага гэж нэрлээд байгаа юм шүү дээ.Хандлагын өөрчлөлт маш чухал гэдэг нь үүнээс харагдаад байгаа юм. Өөрөөс нь хамаарах, хамаарахгүй шалтгаанаар аль ч салбар, байгуулага дутагдал гаргахыг үгүйсгэхгүй. Гагцхүү зөв хандлага байгаа бол цаашид ажлаа сайжруулаад л явна шүү дээ. Үүнд асуудал байхгүй. хандлага нь зөв хүний дутагдлыг дахин дахин яриад байх шаардлага ч байхгүй. Яагаад гэвэл, тэр хүн дутагдлаа засаад, ажлаа сайжруулаад явах зөв хандлагатай хүн байна гэж үзсэнийх.Төрийн албаны хараат бус шинжээч Ш.Раднаа

ЧД иргэн 2015-11-04 202.179.29.82

Эмчийн үзлэлээр орж цэрэгт алба хааж болно гэж очсон л байлгүйдээ.тэгээд цэрэгт байхдаа бүгд өвчин зовиуртай болж амь насаа алдсан байхад энэн цэргийн дараг нар нь арьсаа хамгаалж, ичих ч үгүй манайд хамаагүй гээд хэвлэлийн байга хурал хийлгээд сууж байдаг. Ичээч.. Үнэн хэрэгтэй энэ хэдэн хөдөөний хүүхдүүд цэрэгт байхдаа бусдад зодуулж, хагас өлөн байдалтай байсаар байгаад л сүрье тусч амь насаа алдсан байна. Гэвч хариуцлагыг хэн хүлээх вээ... Ерөнхий командлагч гэж хүн байн уу...

Mongol Soldier 2015-11-04 178.158.103.39

одоо цэргийн албаныхаа тухай хуулиа өөрчлөх цаг нь болсонийг харуулж бна. зайлшгүй нэг жил алба хаалагдагаа больсон дээрл дээ. хэдэн цэргийн дарга нарыг зовоож гүйцэж байгаа, учир нь дургүй ламд хүчээр сахил хүртээн гэдэг шиг сонирхолгүй-бие сэтгэлийн тэвчээргүй өвчиний уурхайнуудыг Зэвсэгт Хүчин, Хилийн цэрэг цуглуулж улс орноо батлан хамаалах үүрэг биш эмчилгээ цэцэрлэгийн үүрэг гүйцэтгээд удаж бна. цаашид сайн дурын үндсэн дээр хангамж сайтай цалинтай алба хаалгаж шийдэх хэрэгтэй. Курдын"Изриалын" хүүхнүүд алба хааж байлдаад байхад Монголын залуучууд юу болж бна өвчин архи тамхи өөр зүйлгүй болох нь бид өөрсдөөсөө ичих цаг болжээ цэргийн албыг улам хатуу болгох хэрэгтэй Их Эзэн Чингис Хааны Монгол цэргийн уламжлал хаана явна Монгол Цэргийн Сүлд Хийморь өөдрөг байг

Зочин 2015-11-04 202.21.106.124

mongoliig hiliig ami nasaa urgusun tangaragtai hamgalah yostoi tangarag urgusun ofitseruud odoo hyatadiin hilchidiig hamgaalaad baigaag yu gej oilgoh ve. shuud urvalt buyu gazar deer ni buudan horooh yal bish gejuu.

Зочин 2015-11-04 103.57.95.202

Цэрэгт очих ёстой мөнгийг Олигархиуд идсэн. Цэргүүд өлөн зөлмөн, өвчтэй

Зочин 2015-11-04 202.9.43.228

даваасүрэн гэлүү нэг нөхөр бөөн сенсаац болгоо биз дээ

bnbnmnb 2015-11-04 202.179.10.150

Хилийн цэрэгрүү хэн дуртай нь хэл амаа билүүдэж байдагаа болиорой

Зочин 2015-11-04 202.21.106.124

hiliin tseregt yu bolood bainaa. hyatadiin hilchid hil zurchin orj ireed mongoliin dornodiin hilchided byy tulgan hudulguungui bolgoj baigaad uursdiin hil zurchigchiduu avaad garsan bh yum. bur darga nariinh ni umnu shu. ene tom salbar uureg guitsetgeh chadvargui bolson ni henii buruugaas ve gedegiig dugneh tsag bolsiin bishuu.

Зочин 2015-11-04 150.129.141.144

iim niigemd amidrahaas zalhaj bn ard tumen bid bosoh tsag n bolj tsereg tsagdaag umuuruh ch argagui bollo!!!!!!

maya 2015-11-04 202.9.43.137

Ed nar bol aluurchid.Lhachinjaviig solih heregtei

Зочин 2015-11-04 202.126.91.95

цэргүүдийн дунд эрүүл мэндээр тэнцээгүй төрөл бүрийн халдварт болон халдварт бус өвчтэй ирдэг үүнээс болж миний танил шарлан түүнийгээ тоохгүй явсаар тэр нь ужгирч элэгний хорт хавдар болсон ба яахаа мэдэхгүй үхлээ хүлээж байна.

Ньюс 2015-11-04 202.70.42.102

та бидэнтэй холбогдож мэдээлэл өгч болно шүү... Баримттайн мэдээллийг олон нийтэд түгээхэд бид бэлэн

Зочин 2015-11-04 122.201.24.55

ХХЕГ гэж ***** туссан юм шиг шил шилээ дарсан эндэл гарч байдаг газар байх юм, харин хариуцсан дарга нар нь гэж улам л гүзээ сууж таргалсан нөхдүүд таахалзаад энд тэнд дарга нар дагаад алхаж байгаа харагдах юм. Хусахыг нь хусаад зайлуулахыг нь зайлуулаад наад арын хаалганы хэдэн цувдайгаа учрыг нь олмоор юм даа ЗХ-ний Ер.командлагч гуай. Өч төчнөөн сайхан чадварлаг Монгол цэргийн дарга нар байна даа уг нь. Ямар санаа зорилгоор хэдхэн нөхрийг спешли өөд нь татаж төмөр зүүж алиалаад байна аа

ИРГЭН 2015-11-04 103.229.120.54

Энэ хилийн цэргийнхэн гэж өөрсдийгөө егүүтгэдэг бузрын газар нэг байна аа....Тэр Начинжав ч билүү хэн билээ дарга гэх эргүү нэг нөхөр юугаа хийж тансаглаж байдаг байна аа......Хөөж явуулбал таарна......

Зочин 2015-11-04 202.126.91.97

daramtaldagaas bolood tegdeg bailgui dee..buzar bulai yumnuud tend chine uurlesen gazar yum shig bgaam.