БНСУ-аас ОХУ-аар дамжин ирсэн гурван иргэнийг тусгаарлажээ | News.MN

БНСУ-аас ОХУ-аар дамжин ирсэн гурван иргэнийг тусгаарлажээ

БНСУ-аас ОХУ-аар дамжин ирсэн гурван иргэнийг тусгаарлажээ

БНСУ-аас ОХУ-аар дамжин ирсэн гурван иргэнийг тусгаарлажээ

БНСУ-аас ОХУ-аар дамжин ирж Улаан-Үүд хотод байрлаж байсан Монгол Улсын 11 иргэнийг өчигдөр /2020.02.27/ эх оронд нь шилжүүлэн авчирсан. Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан Инчеон-Иркутск чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдыг хил нэвтрэх үед анхан шатны үзлэг хийжээ.

Энэ үеэр шинэ коронавирусийн өвчлөл гарсан Сувон хотоос ирсэн гэх өгүүлэмжтэй гурван иргэнийг нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулахаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлжээ. Бусад найман иргэн, тээврийн жолооч, Зоонозын өвчин судлалын төвийн эмч, нийт 10 иргэнийг Алтанбулаг боомтын тусгаарлах бүсэд шилжүүлэн тусгаарлах арга хэмжээг авсан байна. Одоогоор иргэдийн эрүүл мэндийн байдал хэвийн байгаа юм байна.

Мөн Япон улсаасөчигдөр /2020.02.27/ 18:30 цагт Буянт-Ухаа боомтод газардсан Токио-Улаанбаатар чиглэлийн сүүлийн нислэг болох ОМ-502 дугаартай онгоцоор ирсэн 38 Монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа. Нийтдээ тус нислэгээр 230 гаруй Монгол иргэн зорчиж ирснээс БНСУ-аас ирсэн иргэдийг эрсдэлтэй бүс нутгаас ирсэн гэж үзэн, тусгаарлах арга хэмжээ аваад байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-02-28 182.160.37.173

Ядарсан цагт сиймхий ч гэсэн эх орон чинь л !

Avatar

Онцгой комисст 2020-02-28 139.5.216.79

Хатуу арга хэмжээ тооцохгүй бол дахиад дамжин орж ирцгээнэ шүү. Авсан арга хэмжээгээ мэдээллийн хэрэгслээр дахин дахин дамжуулаарай. Сургамж болно.

Avatar

Зочин 2020-02-28 64.119.24.174

461-р ангид аваачиж хорь. Ямар зорилготой зориуд зүтгээд байсаныг тодруул.

Avatar

Зочин 2020-02-28 192.82.68.175

Наад улс орнууд дамжиж ирэгсэд чинь хэрэг тарих вий. Дамжиж ирэгсдийг хүлээж авахгүй гэдгээ хатуу мэдэгд. Хэрэв оросын онгоц зөөсөн бол оростоо каоантинд оруул гэдэг ч юмуу . Дэлхий нийт түгшиж байна .Юун энд тэндгүй хэсэх доншуучлах

Avatar

Зочин 2020-02-28 192.82.70.199

ХЭДЭН БАНКИРУУД ТӨРИЙН ПАРАЗИТУУДТАЙ НИЙЛЖ ГАДААДЫН ЖИЛИЙН 1 ЭЭС 2 ХУВИЙН ХҮҮГИЙН ЗЭЭЛТЭЙ БАНКИЙГ МОНГОЛД НЭЭХГҮЙ МОНОПОЛЬ ЭРХ ЭДЭЛЖ ИРГЭДИЙГ ДАРЛАЖ МӨЛЖИЖ БАЙНА. МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ӨНДӨР ҮНЭ ХҮЧЭЭР ИРГЭДЭД ШАХАЖ БАЙНА.

Avatar

Zochin 2020-02-28 103.229.122.106

Neg ch hun oruulahgui gesen yasan

Avatar

Zochin 2020-02-28 202.179.31.119

Японоос ирэх нислэгийг зогсоосон гээ биз дээ.

Avatar

Зочин 2020-02-28 202.126.89.246

Бүх агаарын хилээ хаамаар юмаа, цуг ирсэн хүмүүс, онгоцны үйлчлэгч нараа тусгаарлахгүй байгаа биздээ, тэд нарт өвчин халдсан байвал тэгээд л өнгөрөө г дээ. Өвчлөлтэй байгаа газраас ухамсраараа ирэхээ больчихоочээ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж