Ерөнхийлөгч хоёрдугаар эмнэлэгт, албаныхан Жаргалантад тусгаарлагдав | News.MN

Ерөнхийлөгч хоёрдугаар эмнэлэгт, албаныхан Жаргалантад тусгаарлагдав

Ерөнхийлөгч хоёрдугаар эмнэлэгт, албаныхан Жаргалантад тусгаарлагдав

Ерөнхийлөгч хоёрдугаар эмнэлэгт, албаныхан Жаргалантад тусгаарлагдав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзаад өчигдөр 22.00 цагт эх орондоо ирсэн. Халдвартай бүсээс ирсэн иргэдэд авч буй дүрэм журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан явсан бүрэлдэхүүнийг 14 хүртэлх хоногоор тусгаарлахаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хоёрдугаар эмнэлэгт сайд нарын хамт хүргэж байгаа бол бусад албаны хүмүүсийг ОБЕГ-ын харьяа Жаргалантын аманд тусгаарлажээ.

Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын багт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарын 10 гаруй хүн дагалдан явсан юм.

Сануулахад, БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзаж, шинэ төрлийн коронавирусний халдварын тархалттай тэмцэж буй Хятадын ард түмэнд туслах зорилгоор Монголын ард түмэн 30 мянган толгой хонь хандивлаж буйг мэдэгдсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-02-28 64.119.16.186

zaas yun surtei yum, Shijin pin l haldvartai baiv gej de kkkk.

Avatar

Зочин 2020-02-28 202.21.108.227

Солонгосын Ерөнхийлөгч карантилагдах болзол хангажээ. Түүнтэй хамт байсан бүх сэтгүүлч, Оролцогсдыг карантилагдах хэрэгтэй гэж. Тэгү хотын дэд дарга халдвартай байсан бна

Avatar

Zochin 2020-02-28 66.181.186.105

Heden honinii toloo bitgii uheh geed bai ork uhernuud. Manai ronhiilogch Battulga zov tsagtaa zov nuudel hiileee, uhaantai alsiiin haraatai hun yum. Eronhiilogchid bayar hurgei.

Avatar

Зочин 2020-02-28 122.201.19.99

malaa amidaar ni gargah hereggyi. . Gehdee hurshduu tuslah ni zuv shuu dee

Avatar

meedee 2020-02-28 202.55.188.88

та нар 30 хан мянган хонь ны төлөө үхлээ юу.ерөнхийлөгчийн айлчлал маш зөв.ядарч зүдэрсэн үед нь хөршдөө тусалж дэмжих естой.бид нэг дэлхийн хүмүүс.

Avatar

БААТАР 2020-02-28 66.181.161.76

ОНЦГОЙ БАЙДЛЫН ДАРГАА ТА ТЭНД ҮЛИЙГЭЭ ХИЙЖ ЯВСАН ЮМ БЭЭЭ?! ЭНД МОНГОЛД ТАНЫ АЖИЛ АСАР ИХ БАЙНА. ОДОО ТА ЖАРГАЛАНТААС АСУУДАЛ ШИЙДЭХ ГЭЭД СУУЖ БАЙХ УУ? ЯАСАН АЯЛАЛ АЙЛЧЛАЛД ДУРТАЙ ОНЦГОЙ БАЙДЛЫН ДАРГА ВЭ?

Avatar

Зочин 2020-02-28 150.129.140.63

Eronhiilogch ooroo gargasan shiidveriig zorchij humuus daguulj ovchnii golomt oron ruu hesch baigaa ni zov bolj baina uu odoo? Eronhiilogchid ovchin hurehgui yu? Tertei terengui chadal muutai emneleguuddee daraa boloh hereg yu baisiim bol?

Avatar

зочин 2020-02-28 202.126.89.48

ард тиүмнийг ёстой тавлаж байнааа

Avatar

иргэн 2020-02-28 202.126.89.48

ХӨСҮТ-эд байлгаач ээ

Avatar

Энгийн номхон ард 2020-02-28 66.181.186.153

Манай ерөнхийлөгч ухаантай алхам хийлээ

Avatar

МАХ ИМПЕКС 2020-02-28 76.164.228.183

Манай Ерөнхийлөгч ухаантай, сэргэлэн. Нэг сумаар хоёр туулай унагадаг мундаг анчин даа. Энэ хавар ажлаар тасрахгүй нь. Монголчуудаа махаа Эмээлтээс аваарай. Гүйцээ

Avatar

Зочин 2020-02-28 66.181.161.125

Ха ха ХОШИН ШОГ ЦААШАА

Avatar

Зочин 2020-02-28 66.181.161.50

ХӨСҮТ-эд байлгаач ээ.

Avatar

Хүрэлсүх 2020-02-28 185.230.126.202

Намайг амьд цагт монгол малыг минь амьдаар нь хилээр гаргахыг хориглоно. Мах импекс концерноос боловсруулсан махаа өгөөрэй

Avatar

Хятад 2020-02-28 66.181.169.116

зуданд үхүүлж байхаар өгсөн нь дээр

Avatar

ОюунЭрдэнэ 2020-02-28 64.188.31.133

Монголын малын удмын санг хайрлаж хамгаалах учиртай. Тэд ДНК-г нь хувилж авбал маш хохиролтой

Avatar

Зочин 2020-02-28 122.201.24.84

Чи Юу ч мэдэхгүй мал юм даа кх кх

Avatar

Хүрэлбаатар 2020-02-28 192.119.164.43

Амьдаар нь гаргахгүй нь зөвшдээ. Хэлсэндээ л байцгаая л даа. Жэнкогийн мах импексээс л өгнө биз. Манай сангийн яам төсвөөс нэг ч төгрөг өгөхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж