Ерөнхийлөгч хоёрдугаар эмнэлэгт, албаныхан Жаргалантад тусгаарлагдав

Хуучирсан мэдээ: 2020.02.28-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч хоёрдугаар эмнэлэгт, албаныхан Жаргалантад тусгаарлагдав

Ерөнхийлөгч хоёрдугаар эмнэлэгт, албаныхан Жаргалантад тусгаарлагдав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзаад өчигдөр 22.00 цагт эх орондоо ирсэн. Халдвартай бүсээс ирсэн иргэдэд авч буй дүрэм журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан явсан бүрэлдэхүүнийг 14 хүртэлх хоногоор тусгаарлахаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хоёрдугаар эмнэлэгт сайд нарын хамт хүргэж байгаа бол бусад албаны хүмүүсийг ОБЕГ-ын харьяа Жаргалантын аманд тусгаарлажээ.

Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын багт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарын 10 гаруй хүн дагалдан явсан юм.

Сануулахад, БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзаж, шинэ төрлийн коронавирусний халдварын тархалттай тэмцэж буй Хятадын ард түмэнд туслах зорилгоор Монголын ард түмэн 30 мянган толгой хонь хандивлаж буйг мэдэгдсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж