966 цэгт 1232 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна | News.MN

966 цэгт 1232 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

966 цэгт 1232 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

966 цэгт 1232 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Хоёрдугаар сарын 26-ны өдөр Улсын онцгой комисс хуралдаж, Нийслэл хотын баруун, зүүн, урд, хойд чиглэлийн замын хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн хаахаар шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж цагдаагийн байгууллагаас бусад мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран улсын хэмжээнд нийт 966 цэгт 1232 алба хаагч, 362 тээврийн хэрэгсэлтэй, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Цагдаагийн байгууллагаас хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд мэргэжлийн болон эрх бүхий байгууллага албан тушаалтны зөвшөөрөл, шийдвэргүйгээр тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-28 43.228.131.45

Манай Ерөнхийлөгчийн айлчлал ёстой нүдээ олсон ажил боллоо доо. Монгол удирдагчийн ухаан гэж энэ дээ. Цаашид Монголчууд архинаасаа татгалзаач ээ?? Архи ямарч хэрэггүй?? спиртийг цэвэрлэгээнд өг?? Бүх сул залуучуудыг ажилд дайчил?? барилга, газар тариалан?? хавар барилгын шугам сүлжээний нүх ухах гэх мэтээр зөндөө ажил байна?? үнэгүй хийлгэ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж