966 цэгт 1232 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.28-нд нийтлэгдсэн

966 цэгт 1232 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

966 цэгт 1232 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Хоёрдугаар сарын 26-ны өдөр Улсын онцгой комисс хуралдаж, Нийслэл хотын баруун, зүүн, урд, хойд чиглэлийн замын хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн хаахаар шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж цагдаагийн байгууллагаас бусад мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран улсын хэмжээнд нийт 966 цэгт 1232 алба хаагч, 362 тээврийн хэрэгсэлтэй, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Цагдаагийн байгууллагаас хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд мэргэжлийн болон эрх бүхий байгууллага албан тушаалтны зөвшөөрөл, шийдвэргүйгээр тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж