ЗГ: Түрээсийн төлбөрөө бууруулбал татвараас чөлөөлнө | News.MN

ЗГ: Түрээсийн төлбөрөө бууруулбал татвараас чөлөөлнө

ЗГ: Түрээсийн төлбөрөө бууруулбал татвараас чөлөөлнө

Шинэ коронавирустэй холбоотой өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн үеэр эдийн засгаа дэмжих, ямар бодлого арга хэмжээ авах талаар Засгийн газраас шийдвэр гаргалаа. https://news.mn/r/2267067/

Posted by News.mn on Thursday, February 27, 2020

НЭМЭЛТ: 13.20 ЦАГ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан эдийн засгийн хүрээнд авах арга хэмжээг хэлэлцсэн байна. Засгийн газраас есөн заалт бүхий тогтоолын төслийг баталсан байна. Энэхүү шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:

-Шинэ коронавирустэй холбоотой өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн үеэр эдийн засгаа дэмжих, ямар бодлого арга хэмжээ авах талаар Засгийн газраас шийдвэр гаргалаа. Өнөөдөр есөн заалттай Засгийн газрын тогтоол баталлаа.

  • Нүүрс, газрын тосны ашигт малтмалыг Монгол Улсын хилээр экспортлохдоо ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг сайтар авч, хорио цээрийн ариутгалын нөхцөлтэй гэх мэт зохицуулалттайгаар тээвэрлэлт хийх чиглэл өгч байна. Ачаа тээвэр хийж байгаа жолооч нар хамгаалалтын хувцастай байх, ариутгал хийгдсэн байх шаардлагатай.
  •  Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй бол алдагдал оногдуулдаг байсныг цуцлах чиглэл өглөө. Үйл ажиллагаа нь хэвийн аж ахуй нэгжүүдэд хамаарахгүй, үйл ажиллагаа нь хэвийн бус байгаа бол торгуул ногдуулахгүй байх хууль боловсруулах үүрэг өглөө.
  • Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд төвлөрсөн зах худалдааны төв, үйлчилгээний газруудад худалдаа үйлчилгээний чиглэлээр татвар төлөгчийн түрээсийг нэг удаа чөлөөлөх хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Гэхдээ түрээсийн төлбөрөө бууруулсан тохиолдолд үйлчлэх боломжтой.
  • Орлоготойгоо уялдуулж урсгал зардлаа уялдуулах шаардлагатай гэсэн Засгийн газраас тогтоол гаргасан. Мөн  2020 оны төсөвт тодотгол хийхгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хийх хөрөнгө оруулалтын ажлыг үргэлжлүүлээд хийх чиглэл өгсөн. Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд хэвийн үргэлжилнэ. Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлт сайн байгаа.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН:

-Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Төвбанк бас ямар арга хэмжээ авах талаар Засгийн газраас чиглэл өглөө. 2016 оноос хойш Засгийн газар, Төвбанктай хамтарч, уялдуулж шийдвэр гаргаж ирсэн. Өнөөдөр Монголбанк хуулийн хүрээнд ямар арга хэмжээ авах ёстойг тогтоолд тусгасан. Монголбанк зөвхөн дотоодод болж байгаа эдийн засгийн хандлагыг харахаас гадна гадаад зах зээл дээр эдийн засгийн үзүүлэлтийг маш сайн нягталж байгаа. Төвбанкны тухай хуулиар Мөнгөний бодлогын хороог гуравдугаар сарын эхээр хуралдуулахаар төлөвлөсөн. Энэ хороогоор мөнгөний бодлогын хүүг бууруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөнгөний бодлогын хүүг бууруулбал банк хоорондын төлбөр тооцоо нааштай болж, арилжааны банкнаас гаргаж байгаа зээлийн хүү буурах боломжууд бий болно.  Засгийн газар Монголбанктай хамтран цаашид богино хугацаанд эдийн засгаа хэрхэн бий болгох чиглэлээр төвлөрч ажиллаж байна. Мөн валютын ханш оны эхнээс 0,9 хувиар суларсан. Ханш тогтвортой байна гэж Төвбанк үзэж байгаа. Инфляциас давахааргүй, тогтвортой байна гэж үзэж байгаа.

Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Зээлийн хүүг түр зогсоох, царцаах боломжууд бий юу гэдгийг иргэд их асууж байна?

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Хуулийн хүрээнд Төвбанкны зүгээс арилжааны банкны дотоод үйл ажиллагаанд оролцох боломжгүй. Хэрэв зээлийн хүүг байхгүй болгоно гэвэл хадгаламжийн хүү байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр төр ямар нэг байдлаар нөлөөлөх боломж байхгүй.

-Үүсээд байгаа нөхцөл байдлаас болж улсын төсвийн орлого хэр зэрэг буурч байгаа вэ. Эдийн засгийн тооцооллуудаа хэрхэн тооцож байна вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

-Коронавирус эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдэг дээр дэлхийн бусад улс орны эдийн засагчдын судалгаануудыг үндэслэж бид шийдвэрээ гаргаж байгаа. Дэлхийн тэргүүлэх судалгааны байгууллагууд эдийн засагт нөлөө үзүүлэх хэлбэр нь огцом унаж, огцом сэргэнэ /W хэлбэрийн/ гэж хэлж буй. Тиймээс бид үүн дээр үндэслэж, Монгол Улсад авах эдийн засгийн бодлогын арга хэмжээгээ гаргаж буй. Харин нүүрсний хувьд өнгөрсөн жилийн өдийд дөрвөн сая тонн нүүрс экспортолж байсан. Харин одоо хоёр сая тонныг экспортолсон. БНХАУ-ын талаас ариутгалын өндөр түвшинд экпортыг үргэлжлүүлнэ гэдгийг Хятадын талаас мэдэгдсэн байгаа. Коронавирусийн халдвараас болж 210 орчим тэрбум төгрөгөөр төсвийн орлого буурсан байгаа.


НЭМЭЛТ: 10.00 ЦАГ

Засгийн газрын хуралдаан эхэллээ. Хуралдаанаар мөн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор эдийн засгийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний талаар ‪Сангийн сайд Ч. Хүрэлбаатар шийдлүүд танилцуулах юм байна.

Түүнээс гадна  нүүрс, газрын тосны тээврийг тусгай горимоор / эрсдлээс хамгаалж / БНХАУ-руу экспортлохыг гуравдугаар сарын 15-наас үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцэх аж.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАНА

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.02.28/ 10.00 цагт болно. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч шинэ төрлийн коронавирустэй холбоотойгоор цаг үеийн асуудал хэлэлцэх юм байна.

Мөн өнөөдөр  12:00 цагт Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-28 124.158.94.9

Ажилтнуудыг нь хөдөө аваачаад хоричихно. ААН-үүд л энэ хямралд өртөж байгааг ойлгохгүй тэнэг үү. Өөрөө цалингаа бүтэн авч байгаа с** байж өөр шинэлэг үр өгөөжтэй санаа алга уу

Avatar

Иргэн 2020-02-28 202.126.88.53

Засгийн газар маш муу арга хэмжээ авлаа, жижиг дунд бизнесс эрхлэгчид vx гэсэнтэй адил.

Avatar

Зочин 2020-02-28 77.111.247.84

Хэрэв та нэг шөнө нь эмэгтэй олохыг хүсэж байна? Тавтай морилно уу — http://Sexcris.Com

Avatar

123456 2020-02-28 103.26.195.192

Ajlaa haalgasan orlogogyi bolson humuust ter sain baigaa ediin zasag ayj hamaarah um bol tur zasagt bgaa uhaantai humuusee teneg bidendee tailbarlaad ogooch

Avatar

Zochin 2020-02-28 192.82.73.31

za za dollariin hanshiig on duusah uyed 5000 tugrug bolgoh shiidveruud garah ni dee. Yamar negen chanariin uurchlult garahgui. Zuvhun tugrugiin hansh l unana. Mongol banknii yerunhiilugch uneheer sul hun yum aa. Zasgiin gazraas buren haraat nuhur,

Avatar

Sonom irgen 2020-02-28 185.242.113.224

Хүрэлсүх ЕСайдад сануулахад:
4.1.7. … сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн,
11.4. Ажил олгогч ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх…

Avatar

Sonom 2020-02-28 185.220.101.58

Хүрэлсүх ЕСайдад сануулахад:
4.1.7. … сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн,
11.4. Ажил олгогч ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх…

Avatar

Зочин 2020-02-28 202.9.46.177

Энхтүвшин гуай Өгөөмөр захын эзэн гээ биздээ. Яагаад зөвхөн өөрийгөө татвараас чөлөөлж байгаа юм. Бусад биснес эрхлэгчид яах болж байна. Орлогогүй мөртлөө ажилчдынхаа цалинг тавьж буй ААН-үүдийг бас татвараас чөлөөлөөч!

Avatar

зочин 2020-02-28 103.212.117.239

түрээслүүлэгч яагаад 100% орлогогүй болоод дээрээс нь өөрийн хэрэглээгүй түрээслэгчийн тог ус халаалт төлөх ёстой гэж??? жижиг томын ялгааг уншиж ялгахгүй жижиг газрын түрээс төлөгч нар түрээсээс чөлөөл Засгийн газрын шийдвэр гэдэг үг урдаа бариад эхэлчихсэн.

Avatar

Зочин 2020-02-28 192.82.75.203

Pizdanuudaa dollariin hanshaa har daa.

Avatar

зочин 2020-02-28 103.212.117.239

жижиг газрын хувьд түрээс өгч байгаа хүнийг хамгаалаад, түрээс авч байгаа хүнийг огт бодохгүй байна гэж харж байна . Түрээсийн орлогоороо зээлээ төлж хүнсээ хүргэдэг хүн яах вэ. 1 тоосго сугалж зээлээ төлөөд, 1 тоосго сугалаад хүнсээр солихгүй шдэ. 2 тал 50%, 50% эрсдэл үүрмээр. Яагаад түрээслүүлэгч 100% орлогогүй болох ёстой гэж. Нүүгээд байраа сулла гэхээр олон дахин нүүж чадахгүй гэхдээ түрээсээ төлөхгүй засгын газрын шийдвэр гэж байгаан.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2020-02-28 150.129.142.162

Эдийн засгийн асуудалдаа анхаараачээ гэж миний бие энэ сайтаар олон удаа саналаа хэлсэн. ЗГ эдийн засгийн асуудалдаа анхаарч эхэлсэн нь сайн хэрэг. Гэхдээ короно вирусын хориг хэдий хэмжээгээр үргэлжлэхээс хамаараад цаашид эдийн засгийн чиглэлээр өөр арга хэмжээ авч таарна биз. ЗГ эдийн засгийн асуудлаа ярихгүй байхаар нь яаж ийгээд сонгууль хүргэчихье гэсэн далд санаа өвөрлөөд байна уу гэж би хардаад байсан юм. Төсвийн ХО-тоо хийнэ гэж байгаа нь сайн мэдээ шүү.

Avatar

жак 2020-02-28 202.55.188.90

Эдийн засгаа агшааж яаж энэ хүндрэлээс гарах гэсийн бол сайн ойлгохгүй л байгаам ккк тэр вирус чинь орж ирээгүй л юм бол битгий бүх үйлчилгээ, үйлдвэрлэлийг хааж боогоод байлдаа

Avatar

Зочин 2020-02-28 103.111.68.3

Би лав түрээсийн мөнгөө бууруулж чадахгүй.Татварын хөнгөлөлтөнд хамрагдан ч гэх шиг

Avatar

Иргэn 2020-02-28 64.119.20.224

Ямарч шийдэл гаргаагүй бөөрөнхийлцөн байна . Зээлийн хүү г хятад шиг түр зогсоох шийдвэр байхгүй бол бусад нь хэнд ч хэрэггүй . Угаасаа хөгжилийн тушаа тэнэгүүд төрд залсан удаж байнаа

Avatar

Зочин 2020-02-28 202.179.24.237

Элбэгдоржийн ярилцлага доор коммент бичих талбараа нээгээч?

Avatar

Бат 2020-02-28 202.126.89.250

Монгол Банкны ерөнхийлөгч гуай Долларын албан ханшийг зарлахдаа бага багаар өсгөж зарлах юм, 10 сард саарал жагсаалт орох үед 2670 байсан, оны заагаар 2740 байсан одоо 1 төг өөр өссөөр 2762 төг боллоо, ингээд ханш өсгөөд биднийг хохироогоод байх уу, наад ханш аа барьж чадахгүй бол USD д албан ёсоор төлбөр йн хэрэгслэл болго , өөр аргагүй боллоо.

Avatar

Зочин 2020-02-28 192.82.70.6

7-12 shorongiin hulgaich 40 surguulig samarna gebel hutslaa gey. ene surguuli tegbel oros surguuli hebere baih heregtei. hubichilal bitsaala. ene 40 surguuli 40 mingan huuhed sursan. hodooni asrahiin jaal Togodor yun sur bolson COVID 40 tusaad hamag moch tathaara chi oilgoh baihadaa. chi mini ohind peedideg shige nadad peedger handbal enduurel bolno. hulih mantaaychin minee. ene Togoldor Bagabandi nuurend gardag nobsh hulgaich baihgui yudaa.

Avatar

Зочин 2020-02-28 192.82.70.6

40 surguulig abhaiin tuld orosiin bolobsroliin yamnaas, japanii medeelel saids zobshorol ab eruugiin element rezedib reket nobshoo. chini bagsh gey yu bailaa. Togoldor gedeg shorongiin hulgaich yun une hundtein. chamaig virus-iin haldbar taraagad baigaa hunig nuusan heregt shuhed ugnu shuu.

Avatar

Зочин 2020-02-28 192.82.70.6

St studio Gantulga, Gantsooy chi yun surtei bolsin. 1 naiz emnelegt uheh gey baihad tomrood hudlaa peediged baih heregui shuu. Gantogoldor ter SOT Enhjin-g alhad gar biy oroltsoson baiy magadgui. 40 surguulia haay booh geed baibal delhiin eruul mendiin baiguulgad helne shuu bitgii haramsaarai.

Avatar

Зочин 2020-02-28 192.82.70.6

Mongol ulsad ardchilal baihgui COVID 40 virusiin talaar huuhdiinhe toloo naizda tohioldson bodit yabdalig yarihad eh oron namiin hahuulida abtsan ajiltan shuuhed ugnu genee. Ene COVID 40 virus amerikt bugd medne. mongolchudaa deremdene hutgalna. ene unen shdee. Japan, bolon oros surguuli hubchilay abhiin bol japan elchin saidaas, orosiin bolobsroliin yamnaas zobshoorol abna. dandaa deeremchid hubichilay absan 40 surguuliig.

Avatar

Pkxny 2020-02-28 119.40.98.177

Хадгаламжийн хүүг бууруулж болно шүү дээ?

Avatar

Зочин 2020-02-28 103.212.118.113

Tegvel uursdud n hohiriltoi. Undur huugeer amidartsgaadag uls

Avatar

Buh hadgalamjiin 95%-g oligarhuud ezeldeg gej sonssonuu 2020-02-28 66.181.176.183

Hadgalamjiin 95%-g oligarhuud ezeldeg, jiriin irged dunguj 5%-g l ezeldeg yum tiimees hadgalamjiin huu buurahgui baigaam

Avatar

Иргэн 2020-02-28 103.229.122.180

үйл ажиллагаа нь хорионоос болж зогсоосон байгууллага татвараа төлөх, цалин аваагүй иргэд татвараа төлөхийг хорионы хугацаанд төлөхгүй байхыг зөвшөөрөх хэрэгтэй. Харин үйл ажиллагаа зогссон байгууллага түрээсийг буцааж олгох, түрээс авахыг хориглох ёстой. Байрны зээл, прүссийн зээл зэрэг ахуйн зээлийг хойшлуулж болох юм. Байгууллагын зээлийг бас хоёр хувааж үзнэ. Үйл ажиллагаа хэвийн бол төлнө.

Avatar

зочин 2020-02-28 202.55.191.194

ЮУ ВЭ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨӨД БАЙХААР ЦАЛИН ТЭТГЭВРЭЭ ЮУГААР ТАВИХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ

Avatar

Зочин 2020-02-28 103.111.68.3

Татвараас чөлөөлөгдсөний оронд түрээсээ авах нь илүү ашигтай

Avatar

Зочин 2020-02-28 119.40.98.177

Мангар юм даав Энэ хүндрэлтэй хугацаанд түрээс, НДШ, хүү зэргийг түр царцааах, хөнгөлөх тухай байхаас биш чөлөөлж сонгуулийн санал худалдан авах арга хэрэглэх нь буруу

Avatar

Зочин 2020-02-28 66.181.179.129

Sonsohgui bgaan bol jagsaalaa irged ni hiisen ni deer bh doo. Iim zohitsuulalt gej yu bh ve dee.

Avatar

Иргэн 2020-02-28 66.181.181.25

Даан ч даа.Сүржигнэж сүржигнэж ийм жул шийдвэр гаргажээ МАН-ын ЖДҮчид хаана,хорино, торгоно, зогсооно гэдэг шийдвэрийг маш сайн гаргаж байна харин ард иргэдээ бодсон шийдвэрүүд нь маш муу байна.

Avatar

789456 2020-02-28 49.0.137.6

Сая ЖЕНКО г МАН-ыхан 30,000 хонины үлгэр яриулж явуулахдаа , 5-р сар хугцаа нь дуусаж буцаан төлөгдөх, 1,5 тэрбум доллартой тэнцэх юаний свопын буцаан төлөлтийн хугацааг сунгуулах гэж л явуулсан ойлгомжтой. Тэгээд л 2021 онд Чингис бондын төлбөр, Хятадын төлбөр, бусад төлбөр гээд л бараг 3 тэрбум долларын өрөнд ороод л МАН маниусийгаа мажийлгахаар шийдлээ. Нөгөө ӨР нэмэхгүй гэсэн МАН-чин 22 тэрбумын өрийг 28 тэрбум болгочихлоо. БИД ЮУ ХИЙЧИХЭВЭЭ.

Avatar

Зочин 2020-02-28 103.111.68.3

Төсөвтөө тодотгол хийгээчээ.Яадаг тэнэг хүн бэ.Ямар ч тэнэг хүн түрээсээ л авахаа бодно шд ямарч үед

Avatar

Зочин 2020-02-28 103.212.118.113

mongolchuudiig zuvhun zah deer naimaa hiij suudag gej bodoogui bizdee. buh l talbar deer zogschihood baina. huviin heden companiud chin yah bolj bainaa

Avatar

7845666 2020-02-28 49.0.137.6

Орлого буурах нь тодорхой байхад 2 их наядын алдагдалтай , сонгуулийн төсөв баталчихаад тодотгол хийхгүй гээд байж байдаг "ХОТГОР ШАНАГА" -ын толгой яаж ажиллаад байнаа, зүгээр л сонгуулиар амласан юмнуудаа мөнгө байхгүй ч гэсэн бид хийнэ, төсвийг нь баталчихсан ш тээ гэж хуурч яриад, сонгуулийн дараа зайлшгүй тодтогол хийнэ, эсвэл тэгээд л сонгуульд зориулж цацаад л Сүүлийн удаа чоно борооноор гэдэг шиг баахан мөнгө МАН-ыхан хусаад л хундага тавихгүй ууж, хутга тавихгүй идээд л өнгөрнө МАН.

Avatar

zochin 2020-02-28 122.201.23.84

Онцгой, цагдаа, эрүүл мэндийн салбар, эрчим хүчний салбарын 24 цагаар ажиллаад байгаа хүмүүсийн НДШ-ийг тодорхой хувиар хөнгөлөх нь зүйтэй

Avatar

Иргэн 2020-02-28 103.229.122.180

илүү цагийн хөлсөө авч байгаа шд

Avatar

Зочин 2020-02-28 202.131.235.198

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597

Avatar

Зочин 2020-02-28 202.9.46.237

Ямартай ч Монгол улсын төсвийн орлогын гол эх үүсвэр болсон нүүрсний экспортоо сэргээхгүй бол болохгүй байхаа ! Нүүрснээс олсон орлогоороо л тэтгэвэр тэтгэмж, төсвийнхний цалин хөлсөө тавьж байгаа шүү дээ ! Ерөнхийлөгч маань ч нүүрсний экспортоо сэргээх болон бусад асуудлаар БНХАУ д айлчлал хийсэн гэсэн байх шүү !

Avatar

хуурамч жүжигт итгэх хүн байхгүй. 2020-02-28 202.131.240.147

жанхуу ч өөр хувийн атгаг зорилоор хятадад очсон байх аа. Монголын нүүрсийг гаргахгүй гэж төмөр замыг гацаасан жанхууг сайн хүн болж харагдуулах гэсэн хуурамч жүжигт итгэх хүн байхгүй.

Avatar

зочин 2020-02-28 66.181.161.125

Тэнд өдөр шөнөгүй явж байгаа жолооч , ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарах хэрэгтэй дээ. ҮНЭХЭЭР ЭРСДЭЛТЭЙ БҮЛЭГ ЧИНЬ ТЭНД БАЙГАА….

Avatar

Irgen 2020-02-28 64.119.20.224

Банк болон банк бусынхаа хүүг зогсоох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж