ОБЕГ: Сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.28-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ

ОБЕГ: Сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр ирүүлсэн хоногийн мэдээллийг тоймлон хүргэж байна. 


Хоёр айлын гэр шатжээ

  • Хэнтий аймгийн Хэрлэн сумын дөрөв дүгээр багийн “Цацал”-ын гурав дугаар гудамжинд иргэн Б-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2020.02.27/ өдрийн 11:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.  Энэ дагуу Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн найман алба хаагч, хоёр  автомашинтай 11:12 цагт очиж нэг  цаг ажиллаж унтраасан байна.
  • Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нэгдүгээр гудамжинд иргэн С-ийн дөрвөн ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр/2020.02.27/   өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 16:05 цагт очиж  таван минутад унтраажээ.
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны “Хангай”-н 22 дугаар гудамжинд иргэн Б-ын эзэмшлийн “Марч” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлага өнөө өглөөний 06:10 цагт дүүргийн Онцгой байдлын газарт иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай  06:16 цагт  шуурхай унтраажээ.

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ

Өмнөговь аймгийн Булган сумын Дэн багийн “Талай” гэдэг газарт /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ тус багийн харьяат малчин О/37 настай, эмэгтэй/ 02.26-ны өдрийн 18:00 цагийн орчим  гэрийнхэнтэйгээ маргалдаад гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 02.27-ны өдрийн 00:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, 1 автомашин, ар гэрийн 8 иргэн, 6 мотоцикл, нийт 13 хүн, 7 техник хэрэгсэлтэй 02.27-ны өдрийн 01:25 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 09:45 цагт гэрээс нь урд зүгт 40 км-т тус багийн “Дэн” гэдэг газраас  эсэн мэнд олсон тухай мэдээллийг 02.27-ны өдрийн 10:00 цагт иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж