“Ariunaa Suri” өвлийн загваруудаа толилуулна

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

“Ariunaa Suri” өвлийн загваруудаа толилуулна

“Дархан минж” ХХК, “Ariunaa Suri” бренд хамтран “SNOW 2016” нэхий хувцасны загварын шоу хийхээр болсон аж. Энэ сарын 14-нд Crocus Event Hall-д зохион байгуулагдах шоунд Герман, Норвегийн нэртэй загвар өмсөгчид урилгаар оролцож олон сонирхолтой шинэлэг үзүүлбэрүүд, сюрпризээр дүүрэн байх гэнэ.

Дизайнер энэ удаагийн загварын сэдвээ “Мазаалай баавгай” болгон онцолсон бөгөөд тоо толгой нь буурсаар нэн ховор амьтны жагсаалтанд бичигдсэн Мазаалай баавгайг хамгаалан, өсгөж үржүүлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой юм.  Харин 1992 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн “Дархан Минж” ХХК нь дэлхийн арьс ширний салбарт тэргүүлэгч Европын “Stahl”, “Cromogenia”, “Sarchem”, “Debog Kimiya”, Хятадын “Fambo” зэрэг томоохон компаниудтай хамтран ажилладаг.  Эдгээр компаниудын шинэ технологийг Монгол хонины нэхий боловсруулахад ашиглан олон улсын стандартад нийцсэн хөнгөн, зөөлөн, тансаг хилэн нэхий боловсруулан гаргаж чаджээ.

ARIUNAA SURI брэнд нь уг нэхийгээр орчин үед нийцсэн шинэлэг, дахин давтагдашгүй загвар гарган шинэ брэндийг бий болгож, дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлэхээр зорин ажиллаж эхэлсэн байна.

Ж.ХАТАНБААТАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж