ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нас барсан, одоо түүний хуурамч дүр нь төр барьж байгаа, Путин хоёр биетэй нэг нь өөрийнх бие, нэг нь хуурамч дүр нь гэх мэт яриа байнга гардаг билээ. Тэгвэл Оросын удирдагч энэ тухай ам нээжээ.
Орос улс 2000-аад оны эхээр Чечений салан тусгаарлагчдын эсрэг дайн хийж байх үед Путинд аюулгүй байдлын үүднээс өөрийнхөө хувилбарыг ашиглахыг санал болгож байсан ч тэр үүнийг зөвшөөрөөгүй аж. Өдгөө 67 настай тэрбээр мөргөлдөөний үеэр Чечень рүү хэд хэдэн удаа өөрийн биеэр очиж байсан. Тэрбээр саяхан Оросын ТАСС агентлагт ярилцлага өгсөн бөгөөд энэ үеэр сэтгүүлч Андрей Ванденко түүнээс “Путин өөрөөсөө гадна нэг хувилбартай, Путины хувилбар гэх үгнүүд интернетийн хайлтыг тэргүүлж байна. Та жинхэнэ Путин мөн үү?” хэмээн асуусан байна.
Энэхүү асуултад Путин юун түрүүнд өөрийгөө жинхэнэ, цор ганц хүн гэдгээ батлаад өмнө нь ийм санал ирж байсан ч татгалзсан хэмээн хариулжээ.
Ерөнхийлөгч Путины дөрөв дэх бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусах бөгөөд түүнийг нэг мөсөн улс төрөөс гарна, эсвэл бүх зүйлитйг хөшигний араас удирдана гэсэн таамгууд байгаа юм. 20 жил Орос орныг удирдсан тэрбээр Зөвлөлт Холбоот Улсыг удирдаж байсан Иосиф Сталинаас хойш Оросыг хамгийн удаан хугацаанд удирдсан удирдагчболж байна. Нэгдүгээр сард тэрбээр үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг саналыг дэвшүүлсэн. Эдгээр өөрчлөлтийн үр дүн хараахан тодорхой болоогүй байгаа боловч шинжээчид түүнийг ямар нэгэн байдлаар засгийн эрхийг өөртөө хэвээр хадгална гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ