Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нар уулзлаа | News.MN

Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нар уулзлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нар уулзлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нар уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар дагалдан явж байна.

Энэ удаагийн уулзалт нь хоёр улсын Төрийн тэргүүний тав дахь удаагийн уулзалт юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд “…БНХАУ-д шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ний тархалт гарч, Хятадын ард түмэн сэтгэл санааны хохирол амссан явдалд эмгэнэл илэрхийлж, монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг шигээ эртний сайхан ёсоор энэ удаад хүрэлцэн ирлээ хэмээн найрсгаар яриа дэлгэн мэндчиллээ.

Мөн эрхэмсэг ноён Ши Жиньпинээр удирдуулсан БНХАУ-ын ард түмэн коронавирусний тархалтыг удахгүй ялан дийлж, цаг зуурын бэрхшээл сорилтыг давж чадна…” гээд БНХАУ-ын шинжлэх ухаанд суурилсан тэмцэл, хичээл зүтгэлийн хүчээр цар тахлыг ялан дийлэх нь дэлхий нийтэд ч тустай үйл болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн БНХАУ-тай хуурай газраар хамгийн урт хиллэдэг (4709,6 км) хөрш орны хувьд коронавирусний асуудалд Монголын ард түмэн ч санаа зовж байгаа бөгөөд цаг үеийн байдалтай холбогдуулан хоёр орны хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хэдий ч коронавирусний тархалт буурсны дараа иргэдийн зорчих хөдөлгөөн хэвийн болж, худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагаа улам сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Мөн цар тахлын дэгдэлтийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж БНХАУ-ын талд хандивласан, мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаа нь мөнгөн дүнгээс илүүтэй хоёр улсын гүн бат харилцааг хэмжих юм гээд БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүслээ.

БНХАУ-ын Дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалийг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг иш татан чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Мөн халдварт өвчин гарснаас хойш  БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан хэмээн тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр талууд коронавирусний асуудал нь ганцхан улсын асуудал биш тул хамтран ажиллах нь зүйтэй гээд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

БНХАУ-д коронавирусний халдвар гарч, Хятад улс даяар өвчний тархалттай тэмцэж буй хүнд хэцүү цагт болсон энэ уулзалт нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа дээд түвшиндээ хүрснийг нотолж, хөрш орнуудын үлгэр жишээч хамтын ажиллагааг дэлхий дахинаа харуулсан явдал боллоо хэмээн талууд уулзалтын төгсгөлд дүгнэв.

Уулзалтад, Монголын талаас айлчлалын бүрэлдэхүүнд багтаж буй албан ёсны төлөөлөгчид, Хятадын талаас ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн хорооны Тамгын газрын дарга Ян Жечи, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, Улсын хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Хө Лифөн, Худалдааны сайд Жун Шань, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй нарын төлөөлөгчид оролцов.

Уулзалт халуун дотно, найрсаг болж өндөрлөлөө.

Эх сурвалж: President.mn 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

65 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-27 202.179.26.252

ЕРӨНХИЙЛӨГЧ УХААН ГАРГАЛАА. ГЭХДЭЭ УЛСЫН ЭКСПОРТ ТАСАЛДАЖ ТӨСВИЙН ОРЛОГО СОХ ДУТАХ АЮУЛААС ИНГЭЖ ЯВАХГҮЙ ГЭЭД Ч ЯАХ ЮМ. ЯДАЖ БАЙХАД НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ЗЭЭЛ ТЭГЛЭХ НЭРИЙН ДОР САЛХИНД ХИЙСГЭСЭН ХҮН. АЛДААГАА ИНГЭЖ Л ЗАСАХААС ЯАХАВ. ЯМАР Ч БАЙСАН МАШ ЗӨВ ҮЕД ОЧИЖ АЙЛЧИЛЖ АЯ ТАЛ ЗАСЛАА. ГАДААД АЙЛЧЛАЛ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ ТАЛ ДЭЭР УРД ДАРГЫГ МАШ ЗАВТАЙ ТОЛГОЙ СИЙРЭГ ҮЕД НЬ ТААРУУЛЛАА. ОДОО МАНАЙ АЙЛЧЛАЛЫН БҮРЭЛДХҮҮН МАШ САЙН ӨӨРСДИЙГӨӨ ТУСГААРЛА. ЮМ АВЧРААД ИРСЭН БОЛ БӨӨН ОНИГ БОЛНО ШҮҮ.

Avatar

Зочин 2020-02-27 202.179.31.63

дуусашгүй эх булаг юм гэж бодож байна.

Avatar

khavsaa 2020-02-27 202.179.31.63

Маш зөв. Харин Монгол малын мах, дайвар бүтээгдэхүүн нь эм, эмийн чанартай бүтээгдэхүүн гэдэг талаасаа сайн сурталчлах хэрэгтэй. Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь чухал байлаа ч Монгол хүний идэж, ууж байгаа малын гаралтай мах, сүү, цагаан идээ нь хүний биед тустай амин дэм, эрдэс бодисоор баялаг, дархлааг дэмждэг тул Короно вирус тусахгүй байгаа нэг том давуу тал гэдгийг ОУлсад зөвшөөрүүлэх боломж гарч байна.Үүнийг чадвал бэлчээрийн маллагаатай Монгол малын мах өнөө ноён доллорын

Avatar

Зочин 2020-02-27 202.9.46.237

Манай ерөнхийлөгч алсын хараатай байнаа !

Avatar

Зочин 2020-02-27 202.179.27.184

Ерөнхийлөгч нь өөрөө яваад л арай л доошоо ороод байна даа . Төлөөлөгч явуулах хэрэгтэй байсан юм даа

Avatar

Zochin 2020-02-27 66.181.186.105

Battulga eronhiilogch alsiin haraaatai, amidrah har uhaantai hun gedgee haruullaa. Zov tsagtaa mash zov nuudel hiilee, eronhiilogchid bayar hurgei.

Avatar

иргэн 2020-02-27 202.126.89.48

Мөнхийн хөрш мөнхийн найз Баттулга хятад орон руу явжээ. Битгий л мөнхийн хөрш нэг улс гээрээ. Арайл их ард түмнээ доош хийж байна шүү

Avatar

Zochin 2020-02-27 66.181.186.105

Ork s** mongoloos zailaasrai.

Avatar

1 2020-02-27 119.40.103.6

Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө

Avatar

1 2020-02-27 119.40.103.6

ЭНэ айлчлалч сайн юмыг дуулгана даа.

Avatar

Монгол 2020-02-27 203.91.119.42

ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ МОНГОЛ ЭР ХҮНИЙ УУЖУУ ТАЙВАН УХААН ГАРГАЖЭЭ. ОДОО МОНГОЛДОО ЯДАЖ 7 ХОНОГ БҮХ АЛБАН ГАЗРЫГ ХААХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. ТАНД АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.

Avatar

Зочин 2020-02-27 64.119.25.71

Бизнесийн хүн холыг хардаг буйза. Бусад нь зөвхөн өөрсдөө баяжихыг бодож байхад энэ хүнээс холын бодолтой нь харагдлаа

Avatar

Зочин 2020-02-27 43.228.131.45

Ёстой сайхан айлчлал боллоо доо? Ерөнхийлөгч ч аргагүй л хол хардаг хүн ээ ч нэг харууллаа даа?? Монгол амьдрах ухаан гэж энэ дээ

Avatar

Зочин 2020-02-27 43.228.131.45

Ёстой сайхан айлчлал боллоо доо? Ерөнхийлөгч ч аргагүй л хол хардаг хүн ээ ч нэг харууллаа даа?? Монгол амьдрах ухаан гэж энэ дээ?

Avatar

Зочин 2020-02-27 43.228.131.45

Ёстой сайхан айлчлал боллоо доо? Ерөнхийлөгч ч аргагүй л хол хардаг хүн ээ ч нэг харууллаа даа?? Монгол амьдрах ухаан гэж энэ дээ??

Avatar

oird 2020-02-27 12.250.118.70

oy

Avatar

xen shiidej bgaa ni oilgomjt 2020-02-27 12.250.118.70

amidaar gargaj bolgyi gej xelxed duudld tagtaa uglu.

Avatar

Зочин 2020-02-27 182.160.1.52

Хятад хэлтэй Оросууд интернетээр Хятадын ард түмэнд эрүүл энхийг хүссэн илгээлт харуулж байна лээ. Күнзийн институутууд нь голчлон эрүүл энх сайн сайхныг хүссэн илгээлтийг хоороор гараа даллаад илгээж байна билээ. Манайхан бас тэгэх хэрэгтэй.

Avatar

Эрдэнэ 2020-02-27 64.119.26.13

Төрийн чухал ажил амжуулж явна гэж ойлгож байнаа.

Avatar

Зочин 2020-02-27 182.160.1.52

Зөвөө зөв. Манай ерөнхийлөгч сайн байна. Тэвдэж явахад нь тэвнээр тусла гэж үнэхээр оноч үг шүү.

Avatar

zochin 2020-02-27 122.201.23.84

Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сэтгэлээсээ гэдэг байхаа. Болж байна өвчтэй, сарьсан багваахай иддэг хүмүүст хонт өгсөн нь болж байна. Зарим монгол эмийг хонины шөлөөр даруулдаг, бас төрсөн эхэд хонины шөл өгдөг ш дээ

Avatar

Зочин 2020-02-27 202.179.27.38

Хүрэлсүх Хятадын элчин сайтай сайхан уулзаад сайшаал авсанд атааохаад мань хүн урд зүгийн ийнхүү зорив. Өвчин тараагч ерөнхийлөгчтэй боллоо. Чоно борооноор гэдэг.

Avatar

Зочин 2020-02-27 64.119.18.130

Ираны дэд ерѳнхийлѳгч халдвар авчээ манай ерѳнхийлѳгч одоо халвартай оронруу аялахаад байдгаа больсон нь дээр байхаа.Дэлхий даяар хамгаалж чадахгүй байхад заавал ѳр тавьж мѳнгѳѳ тарааж байх хэрэггүй түүний оронд иргэдээ хариуцлагжуулах зѳв шүү.Хятад манай ѳрийг сонгуулийн ѳмнѳ хойшлуулвал байгаа вальтын нѳѳцѳѳ ҮАБ зѳвлѳл тараагаад УЛСаа дампууруулна.Тэр цагт бид гэнэт их хайртай болчихоод байгаа Хятадад КИРГИЗ шигГАЗАР нутгаа ѳгѳх болно

Avatar

Зочин 2020-02-27 88.232.221.94

хятадууд 5 тэрбүм долларын өрөө нэхжээ. хойшлуулахыг хүссэн ч хүлээж авсангүй, магтаад байгаа нөхдүүд 1-г бодож 2-г тунгаана уу

Avatar

o/zai 2020-02-27 132.194.13.90

dngj

Avatar

Зочин 2020-02-27 64.119.20.200

Tom musiig hagalsand bayar hurgye! Artsaldaj bish hamtarch ajillay

Avatar

Зочин 2020-02-27 103.229.121.94

Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө
Энийг хэлсэн хүн ухаантай л байна даа

Avatar

Зочин 2020-02-27 103.229.121.94

Ухаантай нь илүү сэтгэл гаргаж, дутуу нэгнийгээ авч явдаг, уудам сэтгэж, сэтгэл гаргажээ
Монголын тал шиг уужим ухаан бидэнд байна даа

Avatar

Зочин 2020-02-27 103.229.121.94

Сайн байна даа, дэмжиж байна

Avatar

Иргэн 2020-02-27 202.9.40.42

Мөнхийн хөрш мөнхийн найз шүү хятадын ард түмэнд сэтгэлийн дэм илгээн мэндчилье.

Avatar

Mongol 2020-02-27 192.82.70.199

ХЯТАДУУД БИДНИЙ СЭТГЭГДЭЛ ОРЧУУЛААД УНШИНА ШҮҮ БОЛГООМЖТОЙ БИЧЭЭ ОЛГОЙ ХАГАРВАЛ ЮУ ДОТОРОО ГЭДЭГ БИЛЭЭ

Avatar

Батсүрэн 2020-02-27 66.181.161.45

Өвчтэй хүнийг эмнэлэгт эргэж очдог шиг хонь гэдэг хоол авч очсон юм биш үү. Гэхдээ эргэлтээр юу авмаар байна гэж асуухад хятадууд 1 сая хонь авъя гэж урьдчилж захисан гэж яригдаад байх юм. Манай улсад байнга тусалдаг энэ том гүрэнд энэ зэргийн сэтгэлийн дэм үзүүлэхэд зүгээр. Иймэрхүү сэтгэл хөдөлгөсөн төрийн айлчлал түүхэнд бичигддэг юм. Түүхийг судалвал БНХАУ буюу Дундад улс бол уг нь монголчуудын байгуулсан гүрэн юм. Амайгийн "хандлага нэрлэгч " лекц үзээрэй.

Avatar

dd 2020-02-27 64.119.24.5

Бүх гацаасан байсан уул уурхайн орлогын урсгал эргээд орж эхлэхээр боллоо гэж найдаж байна. Ерөнхийлөгч, ажлын хэсэг маш сайн ажиллаа. GOOD JOB

Avatar

Зочин 2020-02-27 64.119.17.41

Hairan honi uuruusuu ug uu

Avatar

Зочин 2020-02-27 64.119.17.41

Bi irj uuruu tusallaa.bi MGL doo bol sumiin tuvuur ch ordoggui hun shuu de geech

Avatar

Зочин 2020-02-27 192.82.67.26

Бодлого нь тун зөв гэж мунхаглана, нэг их том юм яриад ч хэрэггүй гадаад харилцаа, дипломат ёсонд ийм эгзэг чухал тэртээ тэргүй хятадаас хаашаа зайлж чадахгүйгээс хойш хөлд сууж байгаад ар хударгаар нь ажлаа амжуулах л чухал

Avatar

Зочин 2020-02-27 64.119.23.183

Zass, hyataduud yundaa zovdgiin! Terbum terbum hyataduudaas 2 myangan hugshin n l chad hiigee biz

Avatar

Молодец 2020-02-27 45.51.113.91

Женко ч юм үзсэн бизнесмений хударгаа нэг харууллаа даа

Avatar

Ovgon 2020-02-27 192.82.67.120

Mongol ulsiin Eronhiilogch Battulga maani bas ch gej alsiin haraatai, uhaantai hun yum. Ene chin jinhene baga chuluugaar tom chuluu hodolgono gedeg chin shuude. Bayar hurgei.

Avatar

Иргэн 2020-02-27 66.181.181.25

Энэ айлчлал ч нэг их ач холбогдол алга бололтой. Арай л өргөн хүрээнд сэтгэх байлаа чадсангүй дээ

Avatar

Ovgon 2020-02-27 192.82.67.120

Jinhene baga chuluugaaar tom chuluu tsohiloo. Eronhiilogch Battulga mandtugai.

Avatar

Зочин 2020-02-27 150.129.141.26

Энэнээс өргөнөөр чи л лав сэтгэхгүй.

Avatar

зочин 2020-02-27 122.201.22.243

хайран мал очоод корона тусаад үхчих вийдээ
гэхдээ тусалж байгаа сэтгэл сайхан юм даа
зовох цагт нөхөриин чанар танигдана гэж үнэн юм даа

Avatar

Бодлого 2020-02-27 103.212.118.92

Зөв бодлого шүү

Avatar

Иргэн 2020-02-27 66.181.182.12

Маш зөв алхам хийжээ! Ийм л ухаан чухал даа. Энэ бол нэгэн түүхэн хуудас боллоо. Баяр хүргэе!

Avatar

Б 2020-02-27 103.212.119.54

Ёрөнхийлөгчийг маань ард түмний маань итгэл сэтгэл ивээж эрүүл энх байлгах болтугай.

Avatar

zo 2020-02-27 150.129.141.128

zovoh tsagt nuhriin chanar gej zuv shuu

Avatar

Зочин 2020-02-27 66.181.187.204

зөв шүү, хөршдөө юу байгаагаараа л туслана, уран нүүдэл боллоо.

Avatar

иргэн 2020-02-27 202.126.89.27

дэлхийн улс орны удирдагчид хүлээцтэй байхад энэ Баттулга юун долгинуур юм.

Avatar

Зочин 2020-02-27 207.6.112.23

unen unen

Avatar

Зочин 2020-02-27 192.82.70.199

ХЭДЭН БАНКИРУУД ТӨРИЙН ПАРАЗИТУУДТАЙ НИЙЛЖ ГАДААДЫН ЖИЛИЙН 1 ЭЭС 2 ХУВИЙН ХҮҮГИЙН ЗЭЭЛТЭЙ БАНКИЙГ МОНГОЛД НЭЭХГҮЙ МОНОПОЛЬ ЭРХ ЭДЭЛЖ ИРГЭДИЙГ ДАРЛАЖ МӨЛЖИЖ БАЙНА. МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ӨНДӨР ҮНЭ ХҮЧЭЭР ИРГЭДЭД ШАХАЖ БАЙНА.

Avatar

Батсүрэн 2020-02-27 66.181.161.45

Энд наадах чинь ямар хамаатай юм бэ? Гариг андуурсан матар.

Avatar

Зочин 2020-02-27 192.82.70.199

ЯАХАВ БИ ТУЛГЫГ ДЭМЖДЭГГҮЙ Ч ГЭСЭН ЭНЭ АЙЛЧИЛАЛЫГ САЙН СЭДСЭН БН.ГЭВЧ ХӨРШ МААНЬ ЯАЖ ХҮЛЭЭЖ АВСАН БОЛДОО

Avatar

Зочин 2020-02-27 192.82.68.175

Сүүлийн 100 аад жилд болж байгаагүй тийм нэг яг 2 орны өөрсдийн хүсэл зоригоор тохиосон болсон уулзалт шиг санагдлаа. Өмнө нь голдуу социализмын нэг тийм хүрээ болон хойд хөршийн хүссэн эсвэл хүсээгүй гэх мэт зүйлд баригдсан мэт өнгөц ч юм шиг бодол төрүүлдэг байсан. Тэр их гунигтай шүү Энэ удаа яахав том асуудал яриагүй шийдээгүй байж болох ч үнэхээр найрсаг айлчлал тохиосон бол их билэгтэй юм. э

Avatar

Зочин 2020-02-27 192.82.71.233

Зөв алхам хийлээ. Хятад бол бидний мөнхийн хөрш. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй ш дээ. Хятадтай харилцаагаа муутгавал бид л 100% хохирно.

Avatar

Зочин 2020-02-27 150.129.141.26

МУ ЫН ЁРӨНХИЙЛӨГЧ Х. БАТТУЛГА ТАНЫ ЭНЭ УДААГИЙН АЙЛЧЛАЛ ЦАГ ҮЕЭ ОЛСОН МАШ ЗӨВ АЛХАМ БАЙЛАА. ТАНИАР БАХАРХАЖ БНА. ИЙМ МУНДАГ ХОЛЧ УХААНТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БГААДАА БАЯРТАЙ БНА. АМЖИЛТ ХҮСЬЕ ТАНДАА.

Avatar

Дэмжлэг 2020-02-27 122.201.24.21

Сэтгэлийн дэм өгөх гэж очжээ, Юу байна түүгээрээ дайлна гэдэгдээ, хүнд үед нь туслах нь Монгол ухаан бөлгөө.
Мэдээж онцгой байдлаас болоод Хятадын ард түмэн хүнсээр дутажл байгаа байх

Avatar

Зочин 2020-02-27 103.229.121.69

Манайд байдал хүндэрвэл бид гуйх үе ирэх л байх. Ерөнхийлөгч зөв үедээ иргэдиынхээ төлөө зөв айлчлхл хийжээ. Хүний өөрийн гэлтгүй өвчин холуур өнгөрөг дээ

Avatar

Зочин 2020-02-27 202.9.46.149

Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалийг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг иш татан чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Avatar

жанхуу огцор. 2020-02-27 122.201.24.60

Жанхууугаас өөр нөхөр өдийд хятад явсан бол далчиганасан мантуу дагваагаас эхлээд баахан амьтад үймээн самуун, жагсаал цуглаан болж аль хэдийнэ огцруулсан байгаа. Офшортоо 1.2 тэрбум доллартай, фейсбүүкэд 100 мянга гаруй хуурамч хаягтай, нетэд 200 мянган хуурамч троллтой жанхуу аргагүй л сүрийг үзүүлж байна. х***а нарыг хоолойг хэрчих биш харин ч х***а нарын баасыг идэж яваа жанхуу үнэхээр дураараар дургиж Монгол улсыг ёстой нэг хорлож чадаж байна!!!

Avatar

k 2020-02-27 66.181.178.31

elbegee odoo holoos hutsahaa bolio,jenko ta 2 temee yamaa shig ylgaatai

Avatar

kk 2020-02-27 66.181.178.31

jenko 3 say troltoi,ter tuuniig demjigch 3 say ard tumen,chamaig demjih hun 1-2 bh

Avatar

Б 2020-02-27 103.212.119.54

Ёрөнхийлөгчийг маань бурхан ивээж эрүүл энх байлгах болтугай.

Avatar

Зочин 2020-02-27 207.6.112.23

Emchid uzuulsen ni deer baihaa, edgeh ch um biluu.

Avatar

Od 2020-02-27 182.160.35.88

Honi ogono gej heleh gej ochison ym bolovuu daa zailuul. Bolj l bn. Hund ued ni ym guigaagui ni yamaidaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж