Токиогийн нислэгээр ирсэн 38 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлана

Хуучирсан мэдээ: 2020.02.27-нд нийтлэгдсэн

Токиогийн нислэгээр ирсэн 38 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлана

Токиогийн нислэгээр ирсэн 38 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлана

УОК-ийн шийдвэрийн дагуу Япон улсаас шууд ирэх ОМ-502 дугаартай Токио-Улаанбаатар чиглэлийн сүүлийн нислэг өнөөдөр /2020.02.27/ 18.30 цагт Буянт-Ухаа боомтод газардлаа.

Мэргэжлийн хяналтын байгууллага тандалт, хяналтыг хийж, тус нислэгээр БНСУ-аас 38 Монгол иргэн дамжин ирсэнийг түр тусгаарлан ХӨСҮТ-д шилжүүлж байна. Нийтдээ тус нислэгээр 230 гаруй Монгол иргэн зорчиж ирснээс БНСУ-аас ирсэн иргэдийг эрсдэлтэй бүс нутгаас ирсэн гэж үзэн, тусгаарлах арга хэмжээ авахаар болжээ.

БНСУ-аас ОХУ-аар дамжин ирсэн иргэдийг тусгаарлалаа 

Сэлэнгэ аймгийн Онцгой комисс БНСУ-аас Инчеон-Иркутск чиглэлийн 2020.02.25-ны өдрийн S7 6302 дугаарын нислэгээр ОХУ-д ирж, Улаан-Үүд хотод байрлаж байсан Монгол Улсын 11 иргэнийг өнөөдөр (2020.02.27) эх оронд нь шилжүүлэн авч ирлээ. Хил нэвтрэх үед Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба эдгээр 11 иргэдээс эрүүл мэндийн асуумж судалгаа авч, анхан шатны үзлэг хийж, шинэ коронавирусийн өвчлөл гарсан Сувон хотоос ирсэн гэх өгүүлэмжтэй гурван иргэнийг нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулахаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлж, бусад 8 иргэн, тээврийн жолооч, Зоонозын өвчин судлалын төвийн эмч, нийт 10 иргэнийг Алтанбулаг боомтын тусгаарлах бүсэд шилжүүлэн тусгаарлах арга хэмжээг авчээ. Одоогоор иргэдийн эрүүл мэндийн байдал хэвийн байна.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж