БНХАУ: Коронавирус Хятадаас үүсэлтэй гэж үзэж болохгүй

Хуучирсан мэдээ: 2020.02.27-нд нийтлэгдсэн

БНХАУ: Коронавирус Хятадаас үүсэлтэй гэж үзэж болохгүй

БНХАУ: Коронавирус Хятадаас үүсэлтэй гэж үзэж болохгүй

Хэдийгээр шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ээр өвчилсөн анхны хүн БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэн ч вирус тус улсаас гаралтай гэж үзэж болохгүй гэдгийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Эрүүл мэнд хариуцсан дарга, шинэ коронавирусийн дэгдэлттэй тэмцэх тусгай комиссын дарга Чжун Наньшань хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Тэрбээр  “Бид коронавирусийн анхны эх үүсвэрийг олж тогтоох үүднээс улсаа маш анхааралтай ажиглаж байна. Бусад улсад бид анхаарлаа хандуулаагүй. Өнөөдөр гаднын олон улсад халдвар маш эрчимтэй тархаж байна. Коронавирусийн дэгдэлт анх БНХАУ-д бүртгэгдсэн ч тус улсаас үүсэлтэй гэж үзэх албагүй” гэжээ.

Мөн тэрбээр коронавирусийн эх үүсвэр өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Бид өмнө нь энэ вирус байсан эсэхийг ч мэдэхгүй байна. Тус вирусийг түгээсэн амьтан нь панголиноос гадна өөр амьтан ч байж болно гэсэн юм.

Эх сурвалж: TASS

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж