Нийтийн тээвэр 22.30 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ | News.MN

Нийтийн тээвэр 22.30 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ

Нийтийн тээвэр 22.30 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ

Нийтийн тээвэр 22.30 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр /2020.02.26/ хуралдаж, ирэх гуравдугаар сарын 3-ныг хүртэл нийтийн тээвэр өглөө, оройдоо буюу ажил эхлэх тарах үед үйлчлэх шийдвэр гаргасан. Тодруулбал, нийтийн тээвэр өглөө 07.00-10.00 цагт, оройд 17.00-21.00 цагийн хооронд үйлчлэхээр болсон. Харин Бямба, Ням гаригт нийтийн тээвэр үйлчлэхгүй. Ирэх гуравдугаар сарын 2-нд буюу ирэх долоо хоногийн даваа гаригийн 08.00 цагаас хэвийн журмаар үйл ажиллагаагаа явуулахаар болсон гэдгийг мэдэгдсэн юм.

Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтын хэлтсийн дарга М.Мөнхцэцэгээс тодруулахад “Хоёрдугаар сарын 27-ны өдрөөс Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилж байна.  Гэхдээ  автобусны тоог цөөлсөн, цөөн тооны автобус үйлчилгээнд гаргаж байна . Өнөөдрийн байдлаар 700 орчим автобус иргэдэд ердийн цагийн хуваарийн дагуу үйлчилж байна. Тодруулбал, нийтийн тээвэр өглөө 06.40 цагаас оройн 22.30 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ. Харин хот орчмын алслагдсан дүүрэг болох Налайх, Шувуун фабрик, Хонхор, Туул тосгон, Баруун туруун, Өлзийт зэрэг чиглэлд өглөө, оройдоо цөөн тоогоор автобус явуулж байгаа юм” гэв.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явах боломжтой нийт 1200 автобус бүртгэлийн санд байдгаас өнөөдрийн байдлаар  95 чиглэлд 900 автобус нийтийн тээвэрт үйлчилдэг гэх мэдээлэл бий. Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдрөөс автобусны тоог бууруулж, 700 нь нийслэлчүүдэд үйлчилж байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-02-27 66.181.161.99

Ойлгомжгүй тэнэг юм бичдэг юм бэ

Avatar

Зочин 2020-02-27 202.126.89.188

худлаа битгий мэдээлж амьтан хүнйи сэтгэл санаагаар битгий тогло, хотын муусайн авлигачид аа. Тэртээ тэргүй 22.30 хүртэл ердийн үед явдаг шүү дээ. хорьвол нэг мөсөн хорь. Худлаа зөвхөн өглөө оройд 7-9 хооронд явна гэж мэдээлэх хэрэггүй.

Avatar

Зочин 2020-02-27 43.242.243.186

За, чи битгий xyц.

Avatar

Asuult 2020-02-27 59.153.115.209

Niitiin teever zovhon ogloo oroid yavuulna gsn chini odor yavj l bna lee shude. Shiidveree oorchilson uu?

Avatar

...... 2020-02-27 202.126.89.18

хоригловол хориглосон шиг хориглохгүй, улцайж байх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж