Уул, жалгаар явахыг завдсан 15 тээврийн хэрэгслийг саатуулав | News.MN

Уул, жалгаар явахыг завдсан 15 тээврийн хэрэгслийг саатуулав

Уул, жалгаар явахыг завдсан 15 тээврийн хэрэгслийг саатуулав

Уул, жалгаар явахыг завдсан 15 тээврийн хэрэгслийг саатуулав

Улсын Онцгой комиссын энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар улс, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтыг 2020.03.03-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгах шийдвэр гарсантай холбогдуулан өчигдөр /2020.02.26/ Өвөрхангай аймгийн Онцгой комисс хуралдаж, орон нутгийн зорчигч тээвэр, аймаг сум, сум хоорондох, сум баг хоорондох хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дээрх хугацаанд түр зогсоох шийдвэр гаргасан.

Үүнтэй холбоотойгоор хот хоорондын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо болон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хэмжээнд бүсчилсэн хяналтын 12 пост гарган хяналт шалгалтыг эрчимжүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дроноор хянаж байна.

Өнөөдөр /2020.02.27/ хяналтын нэг цэг дээрх нөхцөл байдлыг харахад онцгой комиссын зөвшөөрөл /нэвтрэх бичиг/ байхгүй, мөн хулгайн зам /уул, жалга/-аар явж замын хөдөлгөөнд оролцохыг завдсан 15 тээврийн хэрэгсэл саатуулагдлаа.

Иймд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад зам хаачихсан тодорхой мэдээллүүдийг хэвлэл мэдээлэл, цахим хуудсаар хүргэж байгаа энэ үед хулгайн замаар гарч цасанд суух, төөрөх зэрэг эрсдэлд орж холбогдох байгууллагуудад хандахад таныг очиж аварна. Гэхдээ гарсан зардлыг иргэн та өөрөө төлөх болно.

Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих.
1.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-27 122.201.22.187

Приус унасан монгол баатрууд

Avatar

Иргэн 2020-02-27 202.179.8.4

Яг сайхан баригдаж байгаа зураг байна даа кк

Avatar

dorj 2020-02-27 202.131.225.197

Ugiin bichig hutluhuu bolison esvel boliulsan ter tsagaas ah duugee medehee baij tsus oirtoj maanag teneg bolson mongolchuud huurhii. Ene henii bodlogo baiv? oros uu? hyatad uu?

Avatar

Ajil hiilge bas shiitge 2020-02-27 192.82.77.187

Zuulduud bh yumaa,unaj yvaa pruis aksent gazan sonatag ni tumriin hog ruu,suuj yvaag ni joloochtoi ni hamt hog tseverlegeend Ulaan chuluut ruu sar achimaar yumaa!

Avatar

Зочин 2020-02-27 23.108.191.235

ҮГ ДУУГҮЙ ЭРХИЙГ НЬ ХАС

Avatar

цагаан сар 2020-02-27 192.82.73.2

Хэнэггүй зантай, хөдөө сэтэхүйтэй, хөлдүү толгойтой, маанаг удамтай оркуудыг сэтгэлийг нь гонсойтол торгоод өг.

Avatar

фцуж 2020-02-27 202.21.97.30

хөдөө сэтгэхүйтэй хүмүүс машиныг морьтой андуурч энүүгээр тэрүүгээр их явах юм аа даа

Avatar

Зочин 2020-02-27 103.57.95.21

прүүсийг нь улсын орлого болгож эрхийг хас

Avatar

Зочин 2020-02-27 202.21.108.34

Хувиа бодож хөдөөгөө санасан хөдөөний нөхдүүдийг олигтойхон ТОРГО!!!

Avatar

zochin 2020-02-27 66.181.190.17

Приус+ ОРК =ихрүүд

Avatar

Зочин 2020-02-27 202.131.227.82

сайн торгоод өг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж