Д.Энхтайван: Хятадууд хил зөрчсөн нь үнэн | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Д.Энхтайван: Хятадууд хил зөрчсөн нь үнэн

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

Д.Энхтайван: Хятадууд хил зөрчсөн нь үнэн

Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл, цахим хуудсанд “Хятадын хилчид манай хилчдэд буу тулган сүрдүүлжээ” гэх мэдээлэл өчигдөр цацагдлаа. Энэ талаар ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, дэд хурандаа Д.Энхтайванаас тодруулав.

Өмнөд хөршийн хилчид манай хилийн цэргийн алба хаагчдад галт зэвсэг тулгасан гэх мэдээлэл хэр бодитой вэ?

-Хилийн зөрчил гарсан нь үнэн. Гэхдээ БНХАУ-ын хилчид орж ирээд манай хилчдэд буу тулган сүрдүүлнэ гэж юу байх вэ. Хэрвээ тэгсэн бол хоёр улсын хооронд ноцтой асуудал үүснэ биз дээ. Хоёр улсын харилцаанд сэв суухаар тун ноцтой гэмээр ташаа мэдээлэл цахим хуудсаар гарсан байна билээ.

Гэхдээ та хилийн зөрчил гарсан гэж хэллээ. Яг юу болсныг хэлж өгөөч.

-Бололгүй яахав. Өнгөрсөн есдүгээр сарын 19-нд Дорнодын хилийн хэсгийн хилийн …дугаар тэмдгийн чиглэлд БНХАУ-ын талаас трактор, мотоцикль бүхий таван хүн хоёр улсын хилийн дундын бүсэд хадлан хадаж байсныг манай хилчид илрүүлсэн юм. Ингээд тэднийг саатуулах үед зугтаан хил гарсан бөгөөд удалгүй машинтай хүмүүс ирж, трактор машинаа авахыг шаардсан юм билээ. Манай хилчид зөвшөөрөлгүй энэ бүгдийг нь хамгаалалтад авсан байдаг.

Дундын бүсэд гэхээр яг ч манай нутагт биш юм байна гэж ойлгож болох уу?

-Дундын бүс гэхээр яг хилийн улаан шугам хаагуур өнгөрч байгааг хилчдээс өөр хүн бараг мэдэхгүй л дээ. Мэдэгдэх нөхцөл ч байхгүй. Харин манай хилчид дундын бүсийн Монголын хэсэгт хадлан авч байгааг маш сайн тогтоосны дараа тэднийг саатуулах гэж оролдсон юм билээ.

Хэрэв хил зөрчин орж ирээд хадлан авч байгаа юм бол харин ч манайхан зэвсэг хэрэглээд ч юм уу, зогсоож болоогүй юм уу?

-Өнөөдөр цаг өөр болсон. Нэг хил хоёр хамгаалалт гэсэн зарчим хоёр хөршийн хил дээр үйлчилж байгаа. Тиймээс хүйтэн дайны үеийнх шиг шууд бууддаг байсан цаг биш шүү дээ. Тухайлбал, манай тал руу ороод ирсэн адуу малаа авахаар ахуйн зорилгоор богино зайд хил зөрчихийг завдвал эргээд чөлөөтэй гарах боломжийг олгож байгаа. Мал ороод ирлээ гэхэд түүнийг нь манай хилчид орж ирсэн газраар нь буцаагаад гаргадаг. Ер нь хилийн зөрчлийнхөө шинж чанараас хамаараад хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээ хилчид олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд шийддэг юм. Мэдээж ноцтой бас шалгах шаардлагатай гэж үзвэл саатуулна. Харин онцын ач холбогдолгүй байвал хилээрээ буцааж гаргаад хоёр улсын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн хэмжээнд ийм ийм зөрчил гарлаа, ингэлээ тэглээ гээд асуудлыг шийдчихдэг.

Саяны энэ зөрчлийн хувьд мөн ялгаагүй юу?

-Хоёр сар орчмын өмнө болсон хэрэг явдал. Манай Дорнод болон Хятадын Шилийн гол аймгийн Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид уулзаад энэ асуудлыг шийдсэн. Манайхан ч тэр дор нь мотоцикль, тракторыг нь хүлээлгэн өгсөн.

Ер нь хэдий хэрийн хадлан авсан байсан бол. Манай сонин Хятадуудын хадлангийн талбай биш гэж яг энэ асуудлыг мэдээлж байсан л даа?

-20 бухал хийсэн байсан гэсэн. Түүнийг нь манайхан заставтаа татчихсан гэж байна билээ.

Яагаад ийм ташаа мэдээлэл тараад байгаа юм бол?

-Өнөөдөр Монгол Улсынхаа торгон хилийг өдөр шөнөгүй сахин хамгаалж яваа баатарлаг түүхтэй манай хилчдийн үйл хэргийг харлуулах гэсэн ганц нэг хүний л явууллага биздээ.

ЭХ СУРВАЛЖ: ӨНӨӨДӨР СОНИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Mongoliin hilching chi uuruu yaagaad buruutgaad bn 2015-11-04 91.231.169.123

Mongol ulsiin hilchid zohih uurgee ner turtei bieluulj eh ornoo nud zavchilgui hamgaalsan baihad harin ch baharhah eostoi bus uu.Hil zurchivul butsaagaad ug duugui gargan ch geh shig henii tuluu yuunii tuld ajillaad baigaa duraak ve

ахмад хилчин 2015-11-04 150.129.140.154

Дэд хурандаа хүртэл алба хаасан байж, улсын хил дээр дундын бүс гэгч юм хэзээ ч байгаагүйг мэддэггүй юм бол уу, юу яриад байгааг нь ойлгосонгүй, Монгол Улсын торгон хилийн шугам л гэж бий шүү дэ, ийм буруу мэдээлэл хийснээс иргэд хил дээр хэний ч биш завсрын газар байдаг юм байна гэсэн ташаа ойлголттой болж байна.

***** 2015-11-04 202.55.184.18

Ene odoo mongoliin hilchiddee buruu-g tohson yariltslaga ogdog teneg mal weee

ARAICHDEE ULS TORCHIDOO 2015-11-04 122.201.17.186

UDAHGYI NEGDHIIN HOOOROND YUND NI BUHIMDHAVDEE DORNODIIN TALIIG ENE HEDEN AVILGALCHID HUJAA NART ZARSAN UDAHGYI IH YUM DUULNA DAA TA BID

ZOCHIN 2015-11-04 122.201.17.186

ZA TENEGT TA NAR L OORSDOO BAATARLAG HILCHDIIHEE GAVYAG YNELEHGYI ZOVSHOOROLGYI HAMGAALALTAD AVSAN GEED SONIN YUM YARIAD BNSHD HIL ZORCHOOD MONGOLIIN ZURVAST HUJAA OROOD IRSERN BHD ZOVSHOOROL HYLEEGEEL SUUJAAHUU

Зочин 2015-11-04 180.235.176.189

Хилээр орж ирсэн малыг буцааж гаргадаг гэнэ үү үнэхээр цаг өөр болжээ. Хэдхэн жилийн өмнө хилээс цааш илжиг ч байхгүй байсан чинь одоо эсрэгээрээ тэнд тал дүүрэн мал харин манай тал хоосон болсон байна лээ.

Зочин 2015-11-04 202.126.91.95

Би Эрээнээс Замын-Үүд орох боомт дээр суусан машиныхаа дугаарыг гадагш гарсан жолоочоосоо асуух гээд 10 алхсан чинь хятад хилчид хил зөрчлөө гээд цаг гаруй саатулсан ба заавал шудрага царайлалгүй арын хүнийхээ тээврийн дугаарыг бичиж болдогийг сүүлд ойлгосон.

Зочин 2015-11-04 103.57.95.181

202.55.191. хандахад Сэтгүүлчийн буруу биш ээ Энэ бол нэлээн эрх мэдэлтэй ардаа хамгаалалттай этгээд хятадын хилчид б уу тулгасан цуурхалыг тарааж чадна Манай хилчид Хятадын буутай цэргүүдэд амархан дээрэлхүүлэх цэргүүд биш Би Монгол хилчидийн эр зоригт итгэдэг

Зочин 2015-11-04 103.57.95.181

202.55.191. хандахад Сэтгүүлчийн буруу биш ээ Энэ бол нэлээн эрх мэдэлтэй ардаа хамгаалалттай этгээд хятадын хилчид ***** тулгасан цуурхалыг тарааж чадна Манай хилчид Хятадын буутай цэргүүдэд амархан дээрэлхүүлэх цэргүүд биш Би Монгол хилчидийн эр зоригт итгэдэг

Зочин 2015-11-04 202.131.252.213

Ер нь бол хилээр хэн дуртай нь жоохон ч атугай зайн зөрчиж болохгүй. Харин манай хилчид ***** нараа хадлангаа хадуулаад, заставтаа татаад авчихаж. Ур чадвар гарган, нарийн тактик хэрэглэж, өвлийн бэлтгэлээ сайн хангасан хилчдээ шагнах хэрэгтэй.

Зочин 2015-11-04 202.55.191.34

ЭНЭ ТЭНЭГ СЭТГҮҮЛЧДИЙГ ЯАНА АА...... БИТГИЙ ТЭНЭГТЭЖ СҮР БАДРУУЛААД БАЙГААЧ.....ТЭНГҮҮД ТЭНЭГТЭЖ ДАГАЖ ХИЙСЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ....... ЗОРИГТ ХИЛЧИН ЭРСИЙГ БҮҮ БАСАМЖИЛ...... ТА НАР ШИГ ТЭНЭГ БИШ ЮУ ГЭЖ ХЯТАДУУДАД ТУУГДААД ЯВЖ БАЙХ ЮМ БЭ.... МЭДЛЭГ ЧАДВАРГҮЙ ТЭНЭГ СЭТГҮҮЛЧИД МИНЬ ЭХЛЭЭД ӨӨРИЙГӨӨ БОЛОВСРУУЛ...... ДАРАА НЬ БОДИТ МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ СУР.......... ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА.... УСАН ТЭНГҮҮД