“БНСУ-аас ирж байгаа иргэд Алтанбулагийн боомтоор дамжих гэж байна” | News.MN

“БНСУ-аас ирж байгаа иргэд Алтанбулагийн боомтоор дамжих гэж байна”

“БНСУ-аас ирж байгаа иргэд Алтанбулагийн боомтоор дамжих гэж байна”

“БНСУ-аас ирж байгаа иргэд Алтанбулагийн боомтоор дамжих гэж байна”

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хилийн хяналт, шалгалтыг чангатгаж байгаа талаар өнөөдөр /2020.02.27/ мэдээлэл хийлээ.


“ҮДЭЭС ХОЙШ ЯПОНЫ НИСЛЭГЭЭР БНСУ-ААС ИРЖ БУЙ 38 ЗОРЧИГЧ ИРНЭ”

Хэвлэлийн хурлын эхэнд тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн газрын дарга Л.Дашмягмар мэдээлэхдээ “Өчигдөр Улсын онцгой комисс хуралдаж, БНСУ, Япон улс руу үйлдэх нислэлийг хязгаарласан. Өчигдрийн хувьд цаг агаарын нөхцөл байдлаас болж Японоос ирэх нислэг хойшилсон. Өнөөдөр үдээс хойш 258 орчим зорчигчтой онгоц ирэх гэж байна. Энэ бол Японоос ирэх гэж буй хамгийн сүүлийн нислэг. Мөн Бангкок-Улаанбаатар чиглэлийн сүүлийн нислэг өнөөдөр өглөө газардсан. Үүнээс хойш түр хугацаанд нислэг байхгүй, хорьсон. Өвчний голомтот бүс нутгаас ирж байгаа зорчигдод хяналт тавих, тусгаарлах ажлыг хийж байна.

Өнөө өглөө нийтдээ гурван нислэгээр ирсэн 31 зорчигчийг түр тусгаарласан. Үдээс хойш Японы нислэгээр БНСУ-аас ирж буй 38 зорчигч ирж байна гэдэг мэдээллийг авсан. Мөн ОХУ-ын авиакомпаниудаас хоёр том нь л ОХУ-аас БНСУ руу нислэг үйлдэхээр болсон. Бусад жижиг нислэгийн компаниуд нь нислэгээ зогсоосон. Учир нь жижиг авиакомпанийн онгоцоор БНСУ-д байсан иргэд дамжиж, бусад орон руу явж байгаа. Тийм учраас ОХУ-тай хиллэж байгаа хилийн боомтуудад хяналт шалгалтыг чангатгаж байна. Тухайлбал, Баян-Өлгий болон Алтанбулаг, Дорнодын Эрээнцэвийн боомтод хяналт шалгалтыг илүү чатгатган, хянаж байгаа" гэдгийг хэлсэн юм.

“ӨНӨӨДӨР 30 СЭЖИГТЭЙ ХҮНИЙГ ТУСГААРЛАЖ, ХӨСҮТ-Д ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН”

Харин Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар "Манай байгууллагын хяналт, өндөржүүлсэн бэлэн байдал нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад 225 агаарын хөлөг буусан. Агаарын хөлгөөр 38 мянган зорчигч ирсэн байна. Төмөр замаар 105 мянган зорчигч Монголд орж ирсэн байгаа. Нэгдүгээр сарын 6-наас хоёрдугаар сарын 27-ны өдрийн хооронд нийтдээ 30 мянга 578 тээврийн хэрэгсэл, 136 мянга 807 зорчигч орж ирснээс 161 тохиолдлыг хилийн боомтоор илрүүлсэн.  Үүний 130-ыг нь “Буянт-Ухаа” боомтынхон илрүүлж, мэргэжлийн байгууллагын хяналтад авсан.

Өнгөрсөн хугацаанд 15 хүнийг буцаасан. БНХАУ, ОХУ-ын иргэд байсан. Өнөөдөр өглөөний ирсэн нислэгүүд нэлээд ачаалалтай байлаа. Нийтдээ 30 сэжигтэй хүнийг тусгаарлаж, ХӨСҮТ-д хүлээлгэж өгсөн. Тухайлбал, Бангкок-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 136 зорчигч ирсэн. Үүнийг 115 нь монгол, 21 нь гадаад иргэн байсан. Үүнээс бид хяналт шинжилгээ хийгээд, нийтдээ 15 хүнийг тусгаарласан. Түр тусгаарлахдаа бид хилийн боомт дээрээ эхэлж халууныг нь шалгаж, асуумж авна. Явсан газруудын асуумжийг аваад, түр эрсдэлийн үнэлгээ хийгээд, шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ-ийнхнийг дууддаг” талаар ярилаа.

“БНСУ-ААС ИРЖ БАЙГАА ИРГЭД АЛТАНБУЛАГИЙН БООМТООР ДАМЖИХ ГЭЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн баг ирж нарийвчилсан шинжилгээ хийгээд, АНУ-аас ирсэн долоо, Сингапур явсан Монгол Улсын зургаа, Сөүлээр дамжсан хоёр иргэнийг тусгаарласан. Мөн өнөөдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 14 хүнийг тусгаарласан. Италиас ирсэн 11, Солонгосоор дамжсан гурван хүн байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ. Хамгийн сүүлд нь Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр нэг иргэнийг хяналтад авсан. Энэ хүн Солонгост очиж, Сөүлээр явсан. Нийтдээ 31 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна.

Түүнээс гадна БНСУ-аас ирж байгаа Монгол болон Солонгосын иргэд ОХУ-аар дамжиж, Алтанбулагийн боомтоор дамжин орж ирэх гэж байна гэсэн мэдээлэл бий. Тэр дагуу бид хяналтаа тавьж, ажиллана. Сүүлийн үед иргэд хаанаас ирж байгаагаа нуух тохиолдол байна. Тиймээс Эрүүл мэндийн асуумжид өөрчлөлт оруулж, хаагуур явснаа буруу мэдээлвэл Зөрчлийн хуулиар хариуцлага тооцохоор болсныг албаныхан санууллаа.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-27 202.179.31.84

дамжих нислэг нь байгаам чинь нисэж л таарна шүү дээ бүү жэнко стилээр сэтгэ л дэээ

Avatar

Уншигч Н.Тунгалаг 2020-02-27 64.119.25.201

Өөрийн улсын иргэдээ зохих шиншилгээг нь хийгээд шаардлагатай бол тусгаарлаад хилээрээ оруулах хэрэгтэй шдээ. Энэ битгий оруул хилээ хаа гээд байгаа хүмүүс ер гадагшаа дотогшоо явж үзээгүй харанхуй бүдүүлэг амиа бодсон хөгийн хүмүүс бна шүү. Хэрэв муугаар бодоод вирустэй хүн хил дээр ирлээ гэхэд улс нь хүлээж авч эмчлэх ёстой биздээ. Нөгөө улс нь буцааж авахгүй биздээ. Эсвэл хоёр хилийн хооронд хөөгдөж явж байгаад үхэх юмуу хаашаа юм.

Avatar

Zochin 2020-02-27 192.82.77.187

Yheg yheg geh ni haashaa yum be,onoshlood emchileh heregtei gehdee eryyl bhaa gej itgej bnao

Avatar

Зочин 2020-02-27 178.128.89.150

Сэлэнгийн Алтанбулагаар орж ирсэн хүмүүс ихэнх нь Сүхбаатар суманд байрлаад бна гэж бна. Хяналтаа хурдан тавиачээ!!!

Avatar

Алтаа 2020-02-27 139.5.216.244

Битгий оруул. Хилээ хаагаачээ.

Avatar

Зочин 2020-02-27 103.14.38.137

bitgii oruulaach ee

Avatar

иргэн 2020-02-27 202.131.227.82

хилээр битгий оруул. наадуул чинь вирус тээгээд ирнэ шүү

Avatar

emch 2020-02-27 202.70.34.38

xooe malmin chi owchin taxlaar byy togloo bas b** yls torjuul chi ysaa orool tawi bysdin xereg chamd padgyi xarax tsaraini xar amia hoohoilson ORK bna chi

Avatar

Зочин 2020-02-27 202.179.31.20

ХӨЛ ХОРИОНД ОРМООРГҮЙ БАЙГААД, ӨӨРИЙГӨӨ САЙН ДУРААРАА ГЭРТЭЭ ТУСГААРЛАСАН ХҮНД НӨХӨН ОЛГОВОР ОЛГОЖ, ОФФШОРООС МӨНГӨӨ ТАТАЖ ӨВЧНИЙ ЭСРЭГ ТЭМЦЭХЭД ЗОРИУЛВАЛ ЯЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ МОНГОЛДОО ЯСАА ТАВИХЫГ ЗӨВШӨӨРВӨЛ ЯАСИЙН…КК.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж