Япончууд 2000 ширхэг оношлуурыг Монгол Улс руу илгээжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.27-нд нийтлэгдсэн

Япончууд 2000 ширхэг оношлуурыг Монгол Улс руу илгээжээ

Япончууд 2000 ширхэг оношлуурыг Монгол Улс руу илгээжээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам Японы Халдварт өвчин судлалын үндэсний төвийн харьяа Токио хотын Мусашимураяма хотод байрлах Вирусийн төв лабораториос Covid-19-ийн 2000 ширхэг PCR оношлуурыг хоёрдугаар сарын 26-нд хүлээн авч, өнөөдөр /2020.02.27/ Монгол Улс руу илгээжээ.

Японы Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өмнө нь буюу нэгдүгээр сарын 27-нд 200 ширхэг, хоёрдугаар сарын 10-нд 1000 ширхэг PCR эмнэлзүйн оношлуур, оношилгооны бэлдэцийг Монгол Улсад нийлүүлсэн билээ.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж