Мун Жэ Инийг огцруулахыг шаардаж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.27-нд нийтлэгдсэн

Мун Жэ Инийг огцруулахыг шаардаж байна

Мун Жэ Инийг огцруулахыг шаардаж байна

Өдөрт хэдэн зуугаараа нэмэгдэж буй “Covid-19” халдварт өвчний эсрэг шуурхай ажиллаагүй хэмээн Өмнөд Солонгосын Засгийн газрыг ард иргэд нь шүүмжилж байна. Эрх баригчдын үйл ажиллагаанд сэтгэл дундуур, бухимдалтай байгаа иргэд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Инийг огцрохыг шаардан гарын үсэг цуглуулж эхэлжээ. Хөх ордны албан ёсны цахим хуудсанд хоёрдугаар сарын 4-нд байршсан огцруулах бичигт 800 мянга орчим хүн гарын үсэг зураад байгаа аж. Ерөнхийлөгч Мун Жэ Инийг Хятадтай залгаа хилээ хааж, зорчигчдын урсгалыг зогсоогоогүй дээр нь Бээжин рүү халдварт өвчнөөс хамгаалах маскаар тусламж үзүүлснийг ард иргэд эсэргүүцжээ.

Өмнөд Солонгост эмчлүүлж байхдаа нас барсан Монгол Улсын иргэн 36 настай залууг оруулаад коронавирусийн халдвартай 12 хүн тус улсад нас баржээ. Өнөө өглөөний байдлаар халдварын 334 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 1595 хүн өвчилснийг Өмнөд Солонгосын халдварт өвчинтэй тэмцэх газраас мэдээлжээ. Өмнөд Солонгосын халдварын голомт нь Сөүлээс зүүн хойд зүгт 300 км зайтай орших Тэгү хот болоод байна. Шинээр бүртгэгдсэн 334 халдварын 307 нь Тэгү хотод бүртгэгдсэн бол дөрөв нь хөрш Хойд Гёнсан мужид бүртгэгджээ.

Өмнөд Солонгост одоо тархаад буй нийтийг хамарсан халдвар нь хоёрдугаар сарын 16-нд Тэгү хот дахь Христийн сүмээс эхлэлтэй. Тус сүм нь Өмнөд Солонгос даяар 212 мянган гишүүнтэй аж. Тэднийг бүгдийг нь Засгийн газраас шинжилгээнд хамруулж эхэлжээ. Өмнөд Солонгосын Засгийн газраас халдварын тархалтыг зогсоохын тулд бүхнээ хийж байгаа нөхцөлд шинжилгээ өгөхөөс татгалзсан хүнийг гурван сая воноор торгож байна. Мөн маскны экспортод хязгаарлалт тавьсан юм.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгос улсын эсрэг дэлхийн 17 орон аяллын хориг тавьсны 13 нь хөл хорионы хатуу нөхцөл тавьжээ. Сүүлд Японы засгийн газраас Өмнөд Солонгосын Чёнгдо, Тэгү хотоор сүүлийн 14 хоногт зорчсон хүмүүсийг хилээр нэвтрүүлэхгүй байх хориг тавьжээ.

Эх сурвалж: Strait Times, Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж