"Ерөнхийлөгчийн айлчлалд 10 гаруй хүн багтсан"

Хуучирсан мэдээ: 2020.02.27-нд нийтлэгдсэн

"Ерөнхийлөгчийн айлчлалд 10 гаруй хүн багтсан"

"Ерөнхийлөгчийн айлчлалд 10 гаруй хүн багтсан"

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр үдээс хойш  /2020.02.27 /БНХАУ-д айчлахаар болсон. Энэ талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд  дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Ерөнхийлөгч өнөөдөр үдээс хойш БНХАУ-д очоод, буцаад ирнэ. Тун богино хугацаанд тус улсад очоод ирнэ гэж байгаа юм. УОК-ын даргаас зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрлийг сая өгсөн. Ирсний дараа нь Монгол Улсад үйлчилж байгаа дэг журам Ерөнхийлөгч болон түүнийг дагаж явсан бүрэлдэхүүнд үйлчилнэ. 14 хоног тусгаарлах арга хэмжээг авна. Оношлогоо, шинжилгээнд хамруулна. Ерөнхийлөгчийн хамт 10 гаруй хүн хамт явж байгаа.

Айлчлалын үеэр чухам ямар асуудал яригдах талаар би тодорхой мэдээлэлгүй байна. ҮАБЗ-ийнхөн ярилцсан юм байна гэж ойлгож байгаа" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж