Ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн бүхий л шатны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа. Тэгвэл энэ цаг үед Хан-Уул дүүргийн Онцгой комиссын гишүүд ажлын байраа орхиж, хурал цуглаанд явахгүйгээр асуудлыг амархан шийдэх шийдлийг Хан-Уул дүүрэг цаг үеэ олж, бодит байдал дээр хэрэгжүүлээд байна.
Тухайлбал Хан-Уул дүүрэг видео хурлын систем нэвтрүүлж, дүүргийн Онцгой комиссын гишүүд ажлын байран дээрээсээ үүрэг чиглэл авч шуурхай ажиллаж байна. Хан-Уул дүүрэг 21 хороотой бөгөөд алслагдсан Шувуун фабрик, Өлзийт хороолол, Био комбинат зэрэг хороод суурин ихтэй. Тиймээс видео хурлыг ажилдаа нэвтрүүлснээр дээрх газруудын удирдлага, албан хаагчдын хувьд цаг үеэ олсон шинэлэг ажил болсон төдийгүй Онцгой комиссын даргын өгсөн үүрэг даалгаврыг тухай бүр нь шийдвэрлэн ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм.
Хан-Уул дүүргийн хэмжээнд тодорхой үүрэгч чиглэл авч ажиллаж байгаа 600 гаруй төрийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй.
Энэхүү дэвшилтэт технологийг ашиглан дүүргийн хэмжээнд онлайн хурлыг хийж хэвшсэн нь олны талархлыг хүртэн, мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын ажлыг хөнгөвчилсөн ажил боллоо.
ЭХ СУРВАЛЖ: ХУД
Холбоотой мэдээ