Прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлав | News.MN

Прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлав

Прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлав

Прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлав

Шинэ коронавируст өвчний халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа. Хандивыг Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хүлээлгэн өгөв. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин хандив өргөсөнд сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийллээ. Хандивыг халдварт өвчний эсрэг тэмцэж байгаа төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад хамгаалах хэрэгсэл зэргийг худалдан авахад зарцуулна гэдгээ хэлэв. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив өргөх хүсэлтээ илэрхийлсээр байна. Хандивыг Төрийн банк, Онцгой байдлын ерөнхий газар. 100900031405 тоот дансанд хүлээн авах юм. 2020 оны 02 дугаар сарын 27-ны 10:00 цагийн байдлаар шинэ коронавируст өвчин дэлхийн 44 оронд тархаад байна. 82175  хүн халдвар авч 2800 хүн нас барсан бол 32819 хүн эдгэрчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-27 103.57.95.21

ЖДҮ КОНЦЕСЧИД хаачсан вэ мөн өмгөөлөгч шүүгчид хаана байна

Avatar

Зочин 2020-02-27 202.179.24.125

mongoliin prokuror shuugchid tsalin avaad hereg baina uu. yamar tsalingaaraa amidardag bish.

Avatar

ЗОЧИН 2020-02-27 103.9.90.98

ийм үед тал засах тухай ойлголт байдаггүй юм

Avatar

зочин 2020-02-27 64.119.21.24

Прокурорууд юунд их яаран тал засав, учиртай даа.

Avatar

ок 2020-02-27 103.9.90.98

хандив цуглуулж бөхөд өгдөг дарга нар яасан. одоо улс орон даяар хөдөлгөөн эхлүүлээч

Avatar

ок 2020-02-27 103.9.90.98

харин тиймээ. нэг урлагийн од худлаа өвдлөө үхлээ гэж олон түмнээс хандив гуйхаар бөөн юм болоол дор нь цуглуулдаг. тэр худлаа солонгост хамар амаа гоё болгож хагалгаа хийлгээд та бүхний буянд хагалгаа амжилттай болоод ирлээ гэдэг.

Avatar

иргзн 2020-02-27 202.179.25.126

Өнөө манай ЖДҮ-чин хамгийн Баян УИХ-ын Гишүүд, Урлаг, Спортынхон яг энэ цаг үед Таг дуугүй Алга болцгоочихдог гэнээ, Гадны Улс орны Бизнемэн, Урлаг Спортын Одууд Улс орондоо , болон Эрүүл мэндийн байгууллагууд даа Хандив тусламж өгөөд байдаг, Манайхан Таг гэнээ, ,

Avatar

ок 2020-02-27 103.9.90.98

олон түмэн чадах ядахаараа хандив тусламж өргөх хэрэгтэй. ингэж байж л энэ өвчний ард гарна. зүгээртээ уяач бөхөд хэдэн зуун саяар өргөөд байдаг энэ хандивыг ийм үед л олон түмнийхээ ирээдүйн сайн сайхны төлөө өгөх нь зүйтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж