Эрдэмтэд: Үнэтэй машин унадаг хүмүүс бол хөгийн амьтад | News.MN

Эрдэмтэд: Үнэтэй машин унадаг хүмүүс бол хөгийн амьтад

Эрдэмтэд: Үнэтэй машин унадаг хүмүүс бол хөгийн амьтад

Эрдэмтэд: Үнэтэй машин унадаг хүмүүс бол хөгийн амьтад

Машины үнэ, жолоочийн соёл хоёр урвуу хамааралтай байдаг бололтой. Сүүлийн үеийн нэгэн судалгаанаас үзэхэд хүмүүс тансаг машин унах тусам явган зорчигчид зам тавьж өгөх нь багасдаг аж. Бүр тодруулбал машины үнэ мянган ам доллараар нэмэгдэх тутамд явган зорчигчид зам тавьж өгөх нь гурван хувь багасдаг гэнэ.

Невадагийн их сургуулийн судлаачид үнэтэй машины жолооч нар замын хөдөлгөөнд оролцогч бусад жолооч нар болон явган зорчигчдыг хэрхэн үнэлдэг талаар судалгаа хийжээ. Судалгааны хүрээнд сайн дурынхан хэдэн зуун удаа зам хөндлөн гарч, тэр бүртээ жолооч нарын хандлагыг бичиж аван ажигласан байна. Сайн дурын оролцогчид нь цагаан, хар арьстай тус бүр нэг эмэгтэй, мөн цагаан, хар арьстай эрэгтэйчүүдээс бүрдсэн бөгөөд жолооч нарын хандлагад хүний хүйс, арьсны өнгө нөлөөлж буй нь тодорхой болжээ. Үр дүнд нь ихэнх жолооч цагаан арьстай болон эмэгтэй явган зорчигчид зам тавьж өгч байжээ. Тухайлбал,  хүйсээр болон арьс өнгөөр харьцуулж үзэхэд жолооч нарын 31 хувь нь эмэгтэйчүүдэд болон цагаан арьстнуудад зам тавьж өгч байсан бол эрчүүдэд 24 хувь, хар арьстнуудад 2 хувь нь зам тавьж өгч байжээ.

Гэвч судалгааны хамгийн чухал үр дүн энэ байсангүй. Хамгийн чухал нь эрдэмтэд үнэтэй машин унадаг хүмүүс арай хямд машинтай хүмүүсээс зам тавьж өгөх нь цөөн байгааг тогтоожээ. Үнэтэй машин унадаг хүмүүсийн бусдын мэдрэмжийг ойлгох, хүндлэх чадвар буурч, биеэ тоох мэдрэмж нь өссөнөөр явган зорчигчдыг энэрэх сэтгэлгүй болдог хэмээн эрдэмтэд дүгнэжээ.

Гэвч энэ судалгаа үнэтэй машин унадаг жолоочид бол өөдгүй амьтад гэдгийг нотолсон анхны тохиолдол биш. Өнгөрсөн сард Финландын судалгаагаар үнэтэй машин унадаг жолооч нар ихэвчлэн муухай ааштай, бусдыг хүндэлдэггүй, бүдүүлэг, сэтгэлгүй байдаг хэмээн үзжээ. Тус судалгаанд 1892 жолооч оролцсон ба оролцогчдын дундаас үнэтэй машин унадаг хүмүүс нь бусдыгаа бодвол бүдүүлэг араншинтай байсан гэнэ.

Мөн муухай ааштай хүмүүс үнэтэй машин худалдаж авдаг гэсэн судалгаа байдаг аж. "Үнэтэй машинууд улаан гэрлээр дайрах, явган зорчигчид зам үл тавьж өгөх, бүдүүлэг аашлах, хэт хурдан, дураараа явах хандлага өдөр тутамд маш их ажиглагддаг" хэмээн судалгааг ахалсан Хэлсинзи их сургуулийн багш Жан Эрик судалгааныхаа үр дүнг танилцуулахдаа ярьжээ. Тэрбээр Финландын жолооч нарыг хамруулан ямар хүмүүс илүү үнэтэй машин худалдаж авдаг вэ гэдгийг судалжээ. Харин үр дүнд нь "би төвтэй", өндөр эготой, харьцахад хэцүү, өөдгүй, муухай ааштай хүмүүс Ауди, BMW, Мерседес зэрэг тансаг зэрэглэлийн машин худалдаж авах хандлага их буй нь ажиглагджээ. Мөн замын цагдаагийн байгууллагууд ч үнэтэй машинууд илүү их зөрчил гаргадгийг баталсан байна.

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-27 202.9.46.201

Манайд бол машинтай болхоороо л хөгийн н**ш нар болдог ш дээ. Юм үзээгүй. Хамаг хөрөнгөө уначихсан гүэ мөн чухал бузар мундаг амьтан явж байтал нэг муу газарын бэтэг зам дээр гарч ирээд хүнд гай болох нь гээд.

Avatar

Зочин 2020-02-27 202.9.40.179

Арай үгүй ээ. Би лав тийм биш хаха

Avatar

zochin 2020-02-27 202.5.205.34

unetei mashin unasan humuus harin ch ihenh ni yumand nud tailsan ulsuud baidag yum daa.
Huuchin mashintainuud ni buun stress buhimdal

Avatar

zochin 2020-02-27 202.5.205.34

Manaid bol esregeeree shuu

Avatar

Зочин 2020-02-27 202.21.116.130

priuses are the worst

Avatar

иргэн 2 2020-02-27 202.21.116.78

Ер ер." Иргэн" яг зөв хэлэв. Хэдийгээр тэд үнэтэй "бидний" хэлдгээр том жип унадаг ч төдий хэмжээгээр цэгцтэй, дүрмээрээ явж харагддаг. Олон нийтийн сүлжээнд хүмүүс ингэж бичдэг. Хэмнэлттэй машин уначихаад улам хэмнэх гэдэг бодол нь тэгж яаруулдаг уу? "Такси" кион үзчихээд тэгээд давхиад байдаг юм уу? 🙂

Avatar

зочин 2020-02-27 202.21.100.210

приус соната унаж байхаар нэг сайхан машин авч унаач ээ.
яс сайтай чейзер марк 2 креста … гээд зөндөө машин байна.

Avatar

Иргэн 2020-02-27 202.179.8.4

Манай Монголд бол эсрэгээрээ. Прүс Соната унасан халтарууд нь зам тавих, ээлж дараалал гэдгийг хэзээ ч мэдэхгүй. Харин гоё машин унасан хүмүүс л зам тавьж өгч байгаа харагддаг.

Avatar

Ёстой үнэн. 2020-02-27 195.206.104.107

Ханатай судалгаа болжээ.Би солонгост машин угаалган дээр ажиллаж байсныхаа хувьд ямар машин унадаг хүмүүс ямар зан гаргадгийг мэднээ.Mercedes эсвэл bmw унадаг хүмүүс голдуу хог новшнууд байдаг нь яг үнэн. Зураас болцон машин авчирчхаад машин зурцан байна гээд мөнгө нэхнэ.Энэ занг нь мэддэг болхоор машинаа шүршиж дууссаныхаа дараа заавал зургийг нь заавал авдаг.Тэгээд анхнаасаа зураас болцон байсныг нь утсаараа харуулахад бантсандаа угаалгынхаа мөнгийг шидэж өгнө.

Avatar

Зочин 2020-02-27 195.206.104.107

Нэхэж байгаа мөнгө нь 3 5 7 сая вон гэхчлэн аймаар мөнгө нэхийшд. Монголд хэрвээ bmw ,mercedes унадаг л*лрууд асуудал үүсгэж гай болоод байвал шууд цохиж унагаад муужгайг нь таслаж байгаарай.

Avatar

Есүсээ Монголыг минь өөрчлөөч. авраач 2020-02-27 49.0.218.140

хонь мянга хүрэхээр идэх юмгүй болчихдог гэж ……. баяжих тусам нарийн хахир яс болдог. хүнд тусалж өгч үзээгүй , сураагүй ядуу хүнд гар сунгаж ч чадахгүй харамлана зугтана зангаа хувиргана ямар нэг ажил хийлгэчээд хамаг ашгаа өөртөө авна . ажлын хөлсныхөө оронд эвдэрсэн, хэрэггүй зүйлээ өгдөг. хүнийг үнэлдэггүй. ажиллуулж , ажилуулчихаад маш бага хөлс өгнө. Есүсээ монголыг минь өөрчлөөч авраач Намайг ашиглаж бичүүлж байгаа Ааваа тандаа баярлалаа

Avatar

Зочин 2020-02-27 122.201.24.84

Бүх хүн шинэ машин унах боломжтой газар өөр шүү дээ

Avatar

Гоогоо 2020-02-27 103.229.122.202

Тэр үнэтэй машин унадаг дарга боос нар чинь өөрсдөө машинаа унадаггүй юм л даа. Харин тэнэг онгироо жолооч нар нь л тэгэж сагсуурч эздээ балладаг юм.

Avatar

Ard 2020-02-27 24.46.100.17

Gm

Avatar

Zochin 2020-02-27 24.46.100.17

Zugeer ted neg l udaagiin osloor divaajind ybchihdag ym
USEd jil but 40-50 myngan hun mashinii osloor 70 orchim myngan hun tomuugaar ybchihdag sudalgaa b.dag.
Hicheej amidar,ih zangaa tat

Avatar

ө 2020-02-27 203.91.115.47

Монголд ланд унасан хулгайчууд бол нохойноос дор амьтад доо зам тавьж өхгүй гэрэл шилжүүлэхгүй эгнээ байр түрэмгийлж эзэлнэ х****л хэлсэн хүн дайрах гэсэн гөлөгнүүд тийм гаруудыг бурхан гэсгээг

Avatar

Шүүмж бичигч 2020-02-27 202.9.46.120

Энэ нийтлэл чинь АНУ д хийгдсэн юм байна. Монголд бол эсрэгээрээ шүү сэтгүүлчдээ. Манайх шиг алс хол таруу амьдралтай хүмүүс зам муу, эрсдэл өндөртэй, хэзээ ч явгарч мэдэх газар сайн машин хэрэглэх нь энгийн зүйл. Сайн морь шилж морддогтой ижил зүйл. Тийм болохоор ийм хэрэггүй мэдээлэл оруулахаар автомашин хэрэглэгчдэд туулах чадвар сайтай найдвартай сайн, хямд зардалтай машины тухай мэдээлэл өгөөч.

Avatar

З 2020-02-27 122.201.21.217

Маш зөв

Avatar

Зочин 2020-02-27 66.181.184.169

битгий барьцаад бай …олон хоног зарцуулж судалсан эрдэмтэдийн судалгаа шүү шинжлэх ухааны судалгааг үгүйсгэдэг хүнээс орчин үеийн нийгэм зугтахыг бодно шүү

Avatar

Зочин 2020-02-27 182.160.2.190

Явган хүний зам дээр давхидаг, машинаа тавьдаг, байрны орцонд тулгаж тавьдаг жолооч нар увайгүй амьтад…

Avatar

МОНГОЛ 2020-02-27 202.21.120.242

ХАМГИЙН ХӨГИЙН АМЬТАД БОЛ СОГТУУ ҮЕДЭЭ МАШИН БАРЬДАГ ХАМГИЙН ХӨГИЙН ЖОЛООЧ БОЛ ХӨДӨӨ ХЭЭР ЭВТЭРСЭН НЭГЭНДЭЭ ТУСЛАДАГГҮЙ ХАЯДАГ ХАМГИЙН ХӨГИЙН ЖОЛООЧ БОЛ ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ДЭЭР ЗАМ ТАВЬЖ ӨГДӨГГҮЙ ЖОЛООЧ ШҮҮ БИТГИЙ ИНГЭЖ ХУДАЛАА АРД ТҮМНИЙГ ТАЛЦУУЛААРАЙ

Avatar

батсайхан 2020-02-27 202.21.120.242

ЯАСАН АРЧААГҮЙ ДҮГНЭЛТ ХИЙДЭГ ЮМ БЭ ҮНЭТЭЙ МАШИН УАНАС ХҮМҮҮС БҮГД АРЧААГҮЙ АМЬТАД ГЭЖ ҮЗЭЖ БОЛОХГҮЙ ТЭГЭЭ БҮГД ПРИУС УНАВАЛ ИХ САЙН ХҮН ГЭЖ ҮЗЭХ ҮҮ АРАЙ ЮМАА ИЙМ БАЙДЛААР МОНГОЛ ХҮМҮҮСИЙГ БАЯН БИШ ЯДУУ СЭТГЭЛГЭЭТЭЙ БОЛГОХ БОДЛОГООСОО ТАТГАЛЗААРАЙ

Avatar

Зочин 2020-02-27 49.0.218.140

гадаад , дотоод ,баян , ядуу ялгаагүй хүний л сэтгэхүй , ухамсар дорой ялзарсан байгааг харуулж байна

Avatar

Зочин 2020-02-27 192.82.77.68

дээд зиндааны хүн гэхээр заавал ухаантай хүн байдаггүй юм тэнэг хүний сүнс тамын амьтан

Avatar

Зочин 2020-02-27 203.169.49.109

Яасан танил зан авир сонсогдож байна вэ? Гэхдээ үнэтэй машинтай хүн болгон тийм муухай зантай биш, приустэй бүдүүлэг оркууд л монголд элбэг.

Avatar

Зочин 2020-02-27 202.21.108.207

Монголд бол эсрэгээрээ нэг бол их үнэтэй нэг бол хямд машин унасан гарууд их соёлгүй оркууд байдаг юм…харин дундаж машинтангууд дүрэмээ сайн барьдаг шүү дээ…хараад байгаарай.

Avatar

Зочин 2020-02-27 202.21.108.245

Манайд ч яг ийм. 570, 200 уначихаараа тэнгэрт гарчихсан юм шиг бодогддог байх, гэвч хажуунаас нь харвал тэнэгийн туйл л харагддаг шүү.

Avatar

Зочин 2020-02-27 202.9.47.28

Гэхдээ л миний пүүжгээнээс айдаг шдээ тэд

Avatar

Зочин 2020-02-27 66.181.161.90

Ойлгомжтой шүү дээ ѳѳрийнхѳѳ дутууг ямар нэг үнэтэй эдлэл, хэрэглэлээр нѳхѳх гэж оролдох нь мунхаг, сэтгэлгээний хѳгжил дорой хүмүүсийн ажил. Манай нийгэмд ийм үзэгдэл мѳн ч элбэг бий дээ. Ѳѳрийнхѳѳ хѳдѳлмѳрѳѳр зүтгэж амжилтанд хүрсэн бол аливаа нормаль сэтгэлгээтэй хүнд ланьд 200, приүс унах бараг л ялгаагүй. Гэтэл үнэтэй машин л унавал хүмүүст хүлээн зѳвшѳѳрѳгдѳнѳ гэж боддог хүмүүс нийгэмд үлэмж их. Ялангуяа Ховдод хонь хариулж байгаад ирэнгүүтээ шууд даргаар томилогдсон гаруудын сонголт ийм.

Avatar

Зочин 2020-02-27 66.181.161.89

Манайд бол эсрэгээрээ.

Avatar

у 2020-02-27 202.131.227.82

Приус гэж үү, юу нь эсрэгээ гэж сайхан халаач хамаа

Avatar

Зочин 2020-02-27 202.179.25.40

570, 470, 200 унасан байнга дайрч, дүрэм зөрчиж, өөрсдийгөө онцгой гэж бодсон хүмүүс Улаанбаатарт олон. Тэдэнд цөгдаа нар ч арга хэмжээ авдаггүй. Үнэн судалгаа байна.

Avatar

Mongold bol 2020-02-27 95.70.197.151

Mongold bol Prius unasan ork-uud l jinhene buduuleg dee

Avatar

Зочин 2020-02-27 66.228.4.60

470 nch yuv dee

Avatar

Зочин 2020-02-27 66.181.178.165

Чадах юм багатай, тэгээд өөрийгөө дөвийлгөх, имижээ өргөх гэж ийм өндөр үнэтэй машин унаж хүмүүс зөндөө шүү дээ. Бас залилангийн гарууд ялгаагүй. Зарим ийм үнэтэй машинтай хүмүүс гэр орондоо ч идэж уух юмгүй, амьдрал гэж хөгийн амьтад байх нь цөөнгүй шүү дээ…

Avatar

зочин 2020-02-27 202.9.46.72

Өөө хөө .. Манай төрийн томчуул бүгд малнууд байж таарлаа …Эрдэмтэд нотлоод өглөө шд …Үнээс хойш приустэй хүмүүсийг л төрд сонгож байхаас ..

Avatar

Зочин 2020-02-27 66.181.171.34

приустэй хүмүүсийн зохиол байна

Avatar

Есүсээ Монголыг минь өөрчлөөч. авраач 2020-02-27 49.0.218.140

монголын 9911, 9910, 9999 азийн гэх мэт утас ,машины тэнэг дугаартай хүмүүс өөрсдийгөө яг ингэж боддог би… би…. би… гэх нь өрөвдөлтэй . мухар сүсэгийн боол болсон өөрийгөө мундаг гээд өөрийгөө бодчихсон. бусдад гайхуулна, хоорондоо, өрсөлдөнө уралдана атаархана хүн дуурайж өрөнд орно . ийм тэнэг үнэлэмжтэй хүмүүс их байна. бараг байр авах мөнгөөр утасны дугаар худалдаж авдаг. мөнгө тэнэг хүний гарт очвол ийм болдог.

Avatar

Зочин 2020-02-27 64.119.23.183

Hehe, unenii or bii, gevch esus yaahaaraa mongolyg avarch tusladag bilee? Ene esus shashintnuud yaagaad gutrangi, tuilshirsan, guisan humuus bdag yum be?

Avatar

Kkk 2020-02-27 64.119.18.248

аав аа намайг ашиглаач.ккк

Avatar

Зочин 2020-02-27 202.21.96.254

Etseg n eniig ashiglaach

Avatar

Зочин 2020-02-27 202.21.109.43

Mongold hulgaichid undag umdaa lexus 570 land 200 gedeg ni ulsaas bolon luivaraar hulgai hiisn garuudin unaa oorin tolgoi bayjisan garuud hezee tiim mashin unaj ** deguilde usreed rx harrier undag

Avatar

ZOCHIN 2020-02-27 180.150.82.77

HAMGIIN MUUHAI N L SOGTUU JOLOOCH ZA YU BUSAD N BOL ….

Avatar

хойд талын хар овоохой 2020-02-27 202.21.96.212

эрүүл ухаанаа алдсан хүнийг эрүүл ухаантай хүнтэй харьцуулж болохгүй. Буруу өнцөг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж