Эрдэмтэд: Үнэтэй машин унадаг хүмүүс бол хөгийн амьтад

Хуучирсан мэдээ: 2020.02.27-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд: Үнэтэй машин унадаг хүмүүс бол хөгийн амьтад

Эрдэмтэд: Үнэтэй машин унадаг хүмүүс бол хөгийн амьтад

Машины үнэ, жолоочийн соёл хоёр урвуу хамааралтай байдаг бололтой. Сүүлийн үеийн нэгэн судалгаанаас үзэхэд хүмүүс тансаг машин унах тусам явган зорчигчид зам тавьж өгөх нь багасдаг аж. Бүр тодруулбал машины үнэ мянган ам доллараар нэмэгдэх тутамд явган зорчигчид зам тавьж өгөх нь гурван хувь багасдаг гэнэ.

Невадагийн их сургуулийн судлаачид үнэтэй машины жолооч нар замын хөдөлгөөнд оролцогч бусад жолооч нар болон явган зорчигчдыг хэрхэн үнэлдэг талаар судалгаа хийжээ. Судалгааны хүрээнд сайн дурынхан хэдэн зуун удаа зам хөндлөн гарч, тэр бүртээ жолооч нарын хандлагыг бичиж аван ажигласан байна. Сайн дурын оролцогчид нь цагаан, хар арьстай тус бүр нэг эмэгтэй, мөн цагаан, хар арьстай эрэгтэйчүүдээс бүрдсэн бөгөөд жолооч нарын хандлагад хүний хүйс, арьсны өнгө нөлөөлж буй нь тодорхой болжээ. Үр дүнд нь ихэнх жолооч цагаан арьстай болон эмэгтэй явган зорчигчид зам тавьж өгч байжээ. Тухайлбал,  хүйсээр болон арьс өнгөөр харьцуулж үзэхэд жолооч нарын 31 хувь нь эмэгтэйчүүдэд болон цагаан арьстнуудад зам тавьж өгч байсан бол эрчүүдэд 24 хувь, хар арьстнуудад 2 хувь нь зам тавьж өгч байжээ.

Гэвч судалгааны хамгийн чухал үр дүн энэ байсангүй. Хамгийн чухал нь эрдэмтэд үнэтэй машин унадаг хүмүүс арай хямд машинтай хүмүүсээс зам тавьж өгөх нь цөөн байгааг тогтоожээ. Үнэтэй машин унадаг хүмүүсийн бусдын мэдрэмжийг ойлгох, хүндлэх чадвар буурч, биеэ тоох мэдрэмж нь өссөнөөр явган зорчигчдыг энэрэх сэтгэлгүй болдог хэмээн эрдэмтэд дүгнэжээ.

Гэвч энэ судалгаа үнэтэй машин унадаг жолоочид бол өөдгүй амьтад гэдгийг нотолсон анхны тохиолдол биш. Өнгөрсөн сард Финландын судалгаагаар үнэтэй машин унадаг жолооч нар ихэвчлэн муухай ааштай, бусдыг хүндэлдэггүй, бүдүүлэг, сэтгэлгүй байдаг хэмээн үзжээ. Тус судалгаанд 1892 жолооч оролцсон ба оролцогчдын дундаас үнэтэй машин унадаг хүмүүс нь бусдыгаа бодвол бүдүүлэг араншинтай байсан гэнэ.

Мөн муухай ааштай хүмүүс үнэтэй машин худалдаж авдаг гэсэн судалгаа байдаг аж. "Үнэтэй машинууд улаан гэрлээр дайрах, явган зорчигчид зам үл тавьж өгөх, бүдүүлэг аашлах, хэт хурдан, дураараа явах хандлага өдөр тутамд маш их ажиглагддаг" хэмээн судалгааг ахалсан Хэлсинзи их сургуулийн багш Жан Эрик судалгааныхаа үр дүнг танилцуулахдаа ярьжээ. Тэрбээр Финландын жолооч нарыг хамруулан ямар хүмүүс илүү үнэтэй машин худалдаж авдаг вэ гэдгийг судалжээ. Харин үр дүнд нь "би төвтэй", өндөр эготой, харьцахад хэцүү, өөдгүй, муухай ааштай хүмүүс Ауди, BMW, Мерседес зэрэг тансаг зэрэглэлийн машин худалдаж авах хандлага их буй нь ажиглагджээ. Мөн замын цагдаагийн байгууллагууд ч үнэтэй машинууд илүү их зөрчил гаргадгийг баталсан байна.

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХахаХаха
13
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж