Брэдли Бил сэргээшийн шинжилгээнд хамрагджээ | News.MN

Брэдли Бил сэргээшийн шинжилгээнд хамрагджээ

Брэдли Бил сэргээшийн шинжилгээнд хамрагджээ

Брэдли Бил сэргээшийн шинжилгээнд хамрагджээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн зүгээс Вашингтон Визардс багийн хамгаалагч Брэдли Билээс сэргээшийн шинжилгээ авчээ. Брэдли Билийн хувьд хоёр тоглолт дараалан 50+ оноо аваад зогсохгүй 15 тоглолт дараалан 25+ оноо авч гайхалтай тоглолтуудыг толилуулж байсан юм. Өдгөө 26 настай тэрбээр энэ тухай ярихдаа "Лигийн зүгээс намайг 50 оноо аваасай гэж хүсэхгүй байгаа юм байна. Би өнөөдөр сэргээшийн шинжилгээнд орлоо. Ийм л байна даа" хэмэээн инээмсэглэн хэлжээ.

Брэдли Бил энэ улиралд 30.1 оноо, 6 оновчтой дамжуулалт, 4.3 самбараас бөмбөг авалт дунджилж байна. Мөн тэрбээр сүүлийн арван тоглолтондоо 36 оноо дунджилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж