“The Hu” хамтлаг “Heavy Music Awards 2020”-д нэр дэвшинэ

Хуучирсан мэдээ: 2020.02.27-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлаг “Heavy Music Awards 2020”-д нэр дэвшинэ

“The Hu” хамтлаг “Heavy Music Awards 2020”-д нэр дэвшинэ

“The Hu” хамтлагийн залуус хэдхэн хоногийн өмнө /2020.02.18/ эх орондоо амрахаар ирсэн талаар мэдээлсэн. Тэгвэл тэд өнөөдөр бас нэгэн ээлжит аялалдаа гарахаар эх орноосоо мордлоо. Энэ удаа Малайз, Индонез, Япон, Австрали, Шинэ Зеланд, Аргентин, Бразиль, Чили улсуудад хөгжмийн наадмуудад оролцож, бие даасан тоглолт хийхээр төлөвлөжээ. Мөн АНУ-ын 30 гаруй хотод дахин болон шинээр тоглолтоо хийх юм байна.

Хоёрдугаар сарын 29-ны өдрөөс Малайз улсаас эхлэх тэдний аялан тоглолт Индонез улсаар үргэлжлэн ирэх гуравдугаар сард Японд хийх тоглолтын төлөвлөгөөнд нь өөрчлөлт ороогүй байгаа аж. Сонирхуулахад, Монголын “The Hu” хамтлаг ирэх тавдугаар сарын 21-нд Английн Лондон хотноо болох “Heavy Music Awards 2020”-д нэр дэвшиж байгаа ажээ. Тэд уг наадамд “Best_International_Breakthrough Band” номинацид нэр дэвшиж байгаа бөгөөд шагналд нэр дэвшсэн хамтлагуудыг олон нийтийн санал асуулгаар тодруулах гэнэ.

Сонсогч фенүүд санал асуулгад оролцохдоо:

  1. Эхнээс нь дуустал бүх номинаци бүрт саналаа ѳгнѳ.
  2. #TheHU хамтлаг нь “Best International Bteakthrough Band” хэсэгт байгаа, саналаа ѳгч дараарай.
  3. Нэр, и-мэйл хэсэгт бѳглѳѳд #SubmitVotesтовчийг дарж илгээгээрэй.
  4. А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж