Ямар агаар цэвэршүүлэгч төхөөрөмж Covid-19-ийг шүүж чадах вэ?

Хуучирсан мэдээ: 2020.02.27-нд нийтлэгдсэн

Ямар агаар цэвэршүүлэгч төхөөрөмж Covid-19-ийг шүүж чадах вэ?

Хятадын Ухань хотоос эхлэлтэй шинэ коронавирус буюу CoVid-19 нь Дэлхий нийтийг түгшүүр зарлахад хүргээд байгаа билээ. Олон улс шинэ коронавирусийн аюулаас сэргийлж, “хаалга, үүдээ” түгжиж буй юм.   Уг тахал дэлхийн тив бүхэнд тархаж, хүн төрөлхтний эсрэг заналхийлж байна. Шинэ коронавирусийн өвчлөл өнөөдрийн байдлаар дэлхийн 45 улсад бүртгэгдэж, 82 мянга гаруй хүний өвчлүүлж, 2800 хүн уг өвчний улмаас нас барсан.

Коронавирусийн шинж тэмдэг

CoVid-19 вирус нь амьсгалын замын дээд, доод эд эсүүдийг гэмтээж, уушгины хатгалгаа үүсгэдэг хоруу чанартай. Халуурах, хуурай ханиалгах, амьсгал бачуурах, ядарч сульдах зэргээр шинж тэмдэг илэрдэг. Тиймээс энгийн  томуутай эндүүрэх,  коронавирусийн халдвар авсан хүмүүс бусдадаа тараах эрсдэл маш өндөр болохыг мэргэжлийн эмч нар анхааруулсаар байгаа юм. Нас барагсадын дийлэнх нь өндөр настан, эсвэл уушигны хатгалгаатай, дархлаа султай залуу насныхан өвчилж байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) тогтоосон.

Хэрхэн халдварладаг вэ?

CoVid-19 шинэ вирус хэрхэн халддаг, дамждаг нь бүрэн тайлагдаагүй байгаа боловч Өвчлөл, Халдвар Судлалын Төв (Centers of Disease and Infection Control)-ийн мэдээлэлд дурьдсанаар хүнээс хүнд агаар дусал, хүрэлцэхүйгээр эсвэл бохирдсон гадаргуу, вирустай орчноос дамждаг болох нь тогтоогдсон. Одоо мэдэгдэж байгаагаар уг вирус нь 0.05-0.2 микрон хэмжээтэй буюу дунджаар 0.12 микрон орчим хэмжээтэй байна[1]. Энэ нь түгээмэл байдаг нян, бактериас 4.2 дахин, хэт нарийн ширхэгт тоосонцор буюу PM2.5-с 20 дахин жижиг хэмжээтэй гэсэн үг юм.

Яаж сэргийлэх вэ?

ДЭМБ байгаа орчноо цэвэрхэн байлгах, агааржуулалт сайтай байх нь халдвар, тархалтыг бууруулах нэг арга болохыг зөвлөж буй.

Монгол Улс хамгийн эрсдэлтэй орны тоонд багтсан

ДЭМБ-аас гаргасан Шинэ коронавирусын аюулд нэрвэгдэх хамгийн эрсдэл өндөртэй орны тоонд Монгол Улс орсон. Хятадтай хил залгаа Монгол Улсын хувьд тодорхой арга хэмжээнүүд авч эхлээд байгаа билээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар цагаан сарыг хориглож, Засгийн газраас  сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30 хүртэл хаасан. Мөн хилээр орох зорчигч урсгалыг хязгаарлах, иргэдээ эрсдэлээс хамгаалах бүхий л хувилбарыг авч хэрэгжүүлж байна.  Мөн хувийн ариун цэврээ сахих, өөртөө болон бусдад хариуцлагатай хандахыг ЭМЯ-наас уриалж, зөвлөх болсон билээ.

Тиймээс иргэдийн хувьд өөрийгөө болон гэр бүл, үндэстнээ хамгаалахын тулд хариуцлагатай хандах цаг болсон. Шинэ коронавирус нь дээр дурьдсанчлан хэт жижиг хэмжээтэй (ойролцоогоор 0.12 микрон) тул агаарт буй тоосонцоруудад наалдах замаар тархдаг байх магадлалтай. Тухайлбал халдвар авсан хүн найтаах үед вирус нь агаарт тархаж, улмаар ойр орчинд нь буй гадаргууд тогтож үлдэх эрсдэл өндөр байгаа юм.

Тиймээс гэрийнхээ болон албан тасалгааныхаа агаарыг тогтмол цэвэршүүлж байх нь коронавирусээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах нэг “хамгаалалт” болж чадна.

Ухань хотын эмнэлгүүдэд ашиглаж буй агаар цэвэршүүлэгч

Шинэ коронавирус агаар дуслын замаар халдварлах магадлал өндөр. Тиймээс гэр, ажлын байр, эмнэлгийн агаарыг цэвэршүүлэх замаар коронавирусийн тархалтаас тодорхой хэмжээнд сэргийлэх боломжтой аж.

Жишээлбэл, Ухань хотын эмнэлгүүдэд Швейцарийн агаар цэвэршүүлэгч төхөөрөмж үйлдвэрлэгч IQAir компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэх болсон байна. Тус компани IQAir агаар цэвэршүүлэгч системүүдийг шинэ коронавирусын голомт болох Ухань хотын Tongji Hospital, Tongji Medical College of Huazhong Unversity of Science and Technology, Wuhan Union Hospital-д суурилуулан ашиглаж эхэлжээ. HealthPro 250 төхөөрөмжийг халдвар дамжихыг зогсоох, эмч, ажиллагсдыг халдвар авахаас сэргийлэх зорилгоор рентген зураг авалтын тасаг, амьсгалын системийн тасагт ашиглаж байна.

CoVid-19 вирус нь өмнө нь бүртгэгдэж байсан 2003 оны САРС-н вирустай нэг төрөл гэдэг нь тогтоогдсон. 2003 оны САРС үед Хонг Конг нь хамгийн их нэрвэгдсэн хэсэг бөгөөд албан тоогоор 1750 тохиолдол бүртгэгдэж 286 хүн нас барсан буюу дэлхий даяар уг вирусээр өвчилж нас барсан 800 гаруй хүн нас барсан билээ.

Халдварын тоо ийм өндөр түвшинд хүрсэн тул Хонгконгийн Эмнэлгүүдийн Удирдах Газар буюу Эрүүл Мэндийн Яам нь халдварын тархалтыг зогсоох, эмч, сувилагч нараа хамгаалах зорилгоор үр ашиг сайтай, найдвартай, уян хатан, мөн түүнчлэн зардал багатай агаар цэвэршүүлэлт, шүүлтийн шийдэл хайж эхэлсэн байна.

Олон долоо хоног маш өндөр түвшний туршилтуудыг хийсний үр дүнд САРС-н тархалтыг зогсоох, шүүх шийдлээр IQAir-г сонгон авсан байна. Өөрөөр хэлбэл уг төхөрөөмж нь цорын ганц сонгогдсон төхөөрөмж байв[2]. Халдвартай өвчтөний орны дэргэд төхөөрөмжийг байршуулж, ханиалгах, найтаах үед агаарт тархааж буй вирус бүхий бохирдуулагчдыг шүүх зорилгоор уг төхөөрөмжийг ашигласан байна. Ингэснээр өвчтөний хэвтэж буй өрөөнд халдвар тархах, эмч сувилагч нар халдвар авах эрсдэлийг бууруулж чадсан байна.

ХонгКонгийн Эрүүл Мэндийн Яамнаас уг төхөөрөмжийг сонгосон гол шалтгаан нь HyperHEPA шүүлтүүрийн технологи байв. Уг шүүлтүүр нь салбарын хамгийн нарийн стандарт болох EN1822 (H12/13 зэрэглэл) стандартыг давсан шүүлтүүр бөгөөд 0.003 микрон хүртэл хэмжээтэй хэт нарийн ширхэгт агаар бохирдуулагчдыг 99.5% цэвэршүүлэх, түүнээс дээш хэмжээтэй бохирдуулагчдыг 99.97% цэвэршүүлэх чадвартай нь олон төрлийн туршилтаар баталгаажсан байна. Өөрөөр хэлбэл, CoVid-19 вирусээс 40 дахин жижиг гэсэн үг.  Тиймээс HyperHEPA шүүлтүүр нь CoVid-19 вирусыг 99.5% буюу түүнээс дээш шүүх чадвартай гэж Хятадын эмч мэргэжилтнүүд үзжээ.

Эх сурвалж: http://www.aeris.mn/eng/index.php/air-pollution-and-effects/31-iqair-hyper-hepa-technology

Зах зээл дээр буй өөр HEPA шүүлтүүрийн технологиудтай мөн HyperHEPA шүүлтүүрийг харьцуулж судлахад шүүх чадварын хувьд ямар өндөр түвшинд байгаа нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, энгийн HEPA шүүлтүүрээс 100 дахин нарийн ширхэг тагаар бохирдуулагчдыг шүүх чадвартай гэсэн үг юм.

Шинэ коронавирусний эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Эрүүл мэндийн яаманд эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, хувийн хамгаалах хувцас, хэрэглэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, иргэдэд сургалт, сурталчилгаа явуулах, сэрэмжүүлэг, зөвлөмж хэвлүүлэх зардалд 4.3 тэрбум төгрөг, Хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийн зардалд 1.2 тэрбум төгрөг, нийт 5.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн. Мөн  зарим эмнэлгүүдийг судлаж, 570 ор бэлдэх зэргээр арга хэмжээ авч байгаа.

Тэдгээр эмнэлгүүдийн агаар цэвэршүүлэгч хэр найдвартай вэ гэдэг асуулт ч эндээс тавигдана. Бидний судалснаар Оюу Толгой ХХК-н дэмжлэгтэйгээр энэхүү төхөөрөмж нь Эх Нялхасын Эрүүл Мэндийн төвийн зарим хэсгүүдэд суурилуулагдсан байна. Уг төхөөрөмжийн Монгол дахь албан ёсны дилер нь АЭРИС ХХК нэртэй компани байгаа бөгөөд бид уг компанитай холбогдож дэлгэрэнгүй тодруулга авсан болно.

Юутай ч шинэ коронавирусийн аюулаас хамгаалахын тулд эмнэлэг, ажлын байр, гэр орныхоо агаарыг цэвэршүүлэх нь бас нэгэн “хамгаалалт” болж чадах юм.

У.Гэрэл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж