Монгол хүний хамгийн муухай араншин | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монгол хүний хамгийн муухай араншин

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

Монгол хүний хамгийн муухай араншин

Монголчууд бид өнгөрсөн 25 жилийн турш хүмүүнлэг, иргэний, ардчилсан, өндөр хөгжилтэй улс байгуулахыг мөрөөдөж олон удаа хэлэлцэж, олон зүйлийг хийхийг хичээсэн боловч өнөөдрийн байдлаар үр дүн маш бага байна. Ялангуяа өнгөрсөн 2 жилийн хугацаанд эдийн засаг улс төрийн хямрал бид хичнээн эзмэг, сул дорой байгааг харууллаа.  Үүний шалтгаан нь бид өөрсдөө байж болох уу? Магадгүй Монголчууд бидний ямар нэг зан чанар маань хөгжихөд саад болоод байгаа юм биш биз дээ?

Яг энэ асуултыг Хот хөгжүүлэлтийн шийдэл ТББ, JCI Монгол байгууллагын JCI Импакт салбар байгууллагын хэсэг залуус тавьж энэ чиглэлээр үндэстэнийг хамарсан судалгаа хийсэн байна.

Бид хэлдэг “илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ” гэж. Хэрэв бидэнд өөрсдөд маань асуудал байгаа бол хичнээн сайхан юм хийгээд, яриад үр дүн гарахгүй болно. Судалгаагаар Монгол хүний ХАМГИЙН МУУХАЙ АРАНШИН-гаар "хувиа хичээсэн, амиа бодсон" араншинг хамгийн олон хүн нэрлэсэн бол “залхуу”, “атаархуу” гэх мэт араншингууд араас нь жагсжээ.

Мөн эдгээр “хувиа хичээсэн, залхуу, атаархуу” зан араншингууд Монгол Улсын хөгжилд ямар сөрөг нөлөө үзүүлж байна вэ?" гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь /57%/ маш сөрөг, 1/4 нь / 28%/ сөрөг гэсэн хариу өгсөн байна.

Тэгвэл бид энэ муу араншингаа засчихвал улс орон маань хөгжихөд илүү хялбар болох юм бишүү!

Муухай араншингаасаа салах үндэстэнийг хамарсан төсөл хөтөлбөрийг эдгээр залуус санаачилан хийж эхлээд байгаа бөгөөд төсөл 3-4 жилийн хугацаанд үргэлжлэх юм байна.

Ч.БОЛОР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-04 202.126.91.95

Бид уул нь 80-д оныхноос эд материалын хувьд хамаагүй хангалуун амьдарч байгаа ч тэдэн шиг сайхан эвтэй найртай нэг нь нийтийн төлөө биш бүгд хувь хувиа хичээсний улмаас л аз жаргалгүй байна.Миний бодлоор монголчууд хэзээ шилжилтийн үеэс гарах вэ гэвэл АНУ гэх мэт өндөр хөгжилтөй орны иргэдийн амьдралын төвшин монголчуудыхаас дор болсон тохиолдолд л энэ биелэгдэх ба монгол хүн америк хүнийг эх орон нэгтнээсээ илүү хүндлэхгүй болсон үед л бид өөрсдийгөө аз жаргалтай ард түмэн гэж тооцох болно. Тэгвэл нэг нэгнээ хүндлэх нь тийм хэцүү зүйл гэж үү. Өнөөдөр монголчууд 2 нүүртэн буюу багтай амьдрахад хамгийн их нөлөөлж буй хүмүүс бол төрийн албаны доод тушаалтнууд билээ. Тэд ажилдаа санаачлага муутай байдгаас л болж монголчууд хоцрогдсон оронд амьдарч байна. Төрийхөн шинэ санал хүлээн авангуутаа дараа ир гэхээс өөр хариулт мэдэдгүй амьд автомат хариулагч нар шиг жирийн иргэдэд үйлчилдэг ба татвар төлөгчдийн мөнгөөр бэлэн хоол идсэн хоолны савны л үүрэг гүйцэтгэж байна.