“Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй”

Хуучирсан мэдээ: 2020.02.27-нд нийтлэгдсэн

“Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй”

“Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй”

Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газраас өнөөдөр /2020.02.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Бүх төрлийн баар, фитнесс, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг гуравдугаар сарын 30-ны ѳдѳр хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр гарсан.

Энэ талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун  "Өчигдөр нийслэлийн онцгой комисс хуралдаж, хотын даргын захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилт дээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар цагдаагийн байгууллагатай хамтран хяналт тавьж ажиллана. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 945 баар цэнгээний газар, 310 дэн буудал, 87 саун, шашны 15 урсгалын 321 сүм хийд, 59 фитнесс клуб, 69 амралтын газар, 64 жуулчны баазын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоосон. Уг захирамжийг зөрчвөл аж ахуй нэгжийг таван сая, иргэнийг 1.5 сая төгрөгөөр торгож, зөрчил нь давтагдвал тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэдгийг хэлсэн юм.

Тэрбээр “Засаг даргын захирамжийн хоёрдугаар заалтын дагуу кафе, ресторанууд оройн 22.00 цаг хүртэл ажиллана. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд нэг ташаа мэдээлэл явж байна. Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй. Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн ажиллана. Хамгийн гол нь үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний газрууд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх хэрэгтэй" гэдгийг яриандаа онцлов.

Энэ үеэр “Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд явуулын 20 ачааны машин сайжруулсан шахмал түлшний борлуулалтыг хийсэн. “Тавантолгой түлш” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн горимоор ажиллаж байна. Түлшний борлуулалтын цэгүүд түлшний нөөцтэй ажиллаж байгаа. Баярын өдрүүдэд түлшний хомсдол гараагүй” гэдгийг албаныхан мэдээллээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж