Ой тогтоолтын баг тамирчид эх орондоо ганзага дүүрэн медальтай ирлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ой тогтоолтын баг тамирчид эх орондоо ганзага дүүрэн медальтай ирлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

Ой тогтоолтын баг тамирчид эх орондоо ганзага дүүрэн медальтай ирлээ

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн Тайваны ой тогтоолтын нээлттэй тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчид 20 алт, 4 мөнгө, 14 хүрэл нийт 38 медаль хүртэж амжилттай оролцож багаараа түрүүлсэн билээ.

Тамирчид маань дасгалжуулагчийн хамт өнөөдөр буюу 2015 оны 11 сарын 3-ны 17:50 минутад Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа.

Тус тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн тамирчдынхаа гэр бүлд, Их Мастер С.Цогбадрахын зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн LHAMOUR брэндийн хамт олонд болон тамирчдаа амжилттай бэлдсэн дасгалжуулагч, багш Б.Баасандоржид баярласан талархсанаа илэрхийлье.

Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж яваа Ой тогтоолтын баг тамирчиддаа цаашдынх нь сурлага хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тайваны ой тогтоолтын ОУ-ын тэмцээн дээр шинэчлэгдсэн Дэлхийн Рекордууд

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-04 183.81.171.135

yamar mundag yum be

амгаа 2015-11-04 218.100.84.139

яасан мундаг юм бэ монголчууд бүгд л IQ ийм байвал улс орон хурдан хөгжих байхдаа баяр хүргэе рекордуудыг монголын IQ дэлхийд эзэмших болтугай хийсэн бүх нь дэлгэрч, хороссон бүхэн нь зайлах болтугай миний монгол хөгжинө өө монголын бахархал шүү та нар амжилт

tooroi 2015-11-04 59.153.114.35

saihan um

Зочин 2015-11-04 103.229.123.82

Sportin negen adil Urlagiin amjilt, Oyun uhaani buteel, humuusee tur zasgaas demjihsen

lol 2015-11-04 202.21.111.26

Энэ мундаг амжилт гаргасан хүүхдүүдийг хэн ч тосоогүй юм шив дэ?