Автомат жолоодлогод найдан утсаараа тоглож яваад осолд оржээ

Хуучирсан мэдээ: 2020.02.27-нд нийтлэгдсэн

Автомат жолоодлогод найдан утсаараа тоглож яваад осолд оржээ

Автомат жолоодлогод найдан утсаараа тоглож яваад осолд оржээ

Автомат жолоодлоготой Тесла модел Икс машиныг унаж яваад замын хашлага мөргөн нас барсан Apple компанийн ажилтныг осол болох үед гар утсаараа тоглож байсан хэмээн шинжээчид үзэж байна.

Шинжээчдийн хэлж буйгаар осолд орсон машин Теслагийн автомат жолоодлогын үйлдлийн системийг ашиглан хагас автомат горимд ажиллаж байсан аж.

Теслагийн зүгээс хагас автомат жолоодлогын горимд явж байхдаа жолооч жолооны хүрднээс гараа салгаж болохгүйг анхааруулсан ч АНУ-ын тээврийн аюулгүй байдлын албанаас Теслаг автомат жолоодлогынхоо горимыг сайжруулахгүй бол дахиад ч осол гарах эрсдэлтэй хэмээн сануулжээ.

Осол 2018 онд болсон бөгөөд мөрдөн шалгалтын үр дүнд ийнхүү одоо л танилцуулж байгаа аж. Үүнээс үзэхэд автомат жолоодлого машиныг эрсдэлтэй бүс рүү чиглүүлээд зогсохгүй замын хажуугийн хашлага мөргүүлсэн байна. Тесла машины үйлдлийн системүүд хоорондоо холбоотой ажилладаггүйгээс түүний ард явсан өөр хоёр ч машин ижилхэн байдлаар осолджээ. Эхний машины жолооч 38 настай Уолтер Хуан яаралтай эмнэлэгт хүргэгдсэн ч гэмтлээ даалгүй нас барж, мөн араас нь осолдсон хоёр жолооч амьд үлджээ.

Уолтер машиныхаа жолоодлогыг авч болох байсан ч утсаараа тоглоод анхааралгүй явж байсан аж. Мөн Теслагийн автомат жолоодлогын горим эрсдлийг үнэлэх тал дээр учир дутагдалтай бүтээгдсэн байж. Энэ мэтчилэн Теслагийн автомат жолоодлоготой машинууд хэд хэдэн осолд оржээ.

Автомат жолоодлого нь хүмүүсийн төсөөлж буй уран сэтгэмжит кино шиг өөрийгөө бүрэн жолооддог машин биш, хурд тохируулах, эгнээ солих зэрэг үйлдлийг автоматаар хийх үүрэгтэй аж. Тиймдээ ч автомат жолоодлогын горимд явж байхдаа жолооч жолооны хүрднээс гараа салгах учиргүй бөгөөд хэрвээ салгавал анхааруулах дохио дуугардаг аж. Харин осолд орсон жолооч уг үйлдлийн системийг буруугаар ойлгосон бололтой.

Осол жолоочийн анхаарал болгоомжгүйгээс болж гарсан ч АНУ-ын тээврийн аюулгүй байдлын албанаас Тесла компанийн автомат жолоодлогын систем жолоочид бодитоор тус болж чадахгүй байгаа тул хэрвээ Тесла уг системээ сайжруулж чадахгүй бол ирээдүйд гарах олон ослоос сэргийлж чадахгүйг анхааруулжээ. Мөн Apple болон бусад гар утас үйлдвэрлэгч компаниудад хөдөлгөөнд оролцож буй хүний утсыг автоматаар цоожилдог болгох тохиргоог хөгжүүлэхийг сануулсан байна.

Эх сурвалж: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж