Жозеф ДеСимоны хэлснээр, бидний 3D гэж боддог хэвлэл бол үнэндээ 2D хэвлэлийг маш удаанаар хийсэн хэрэг юм. Тэрээр TED2015 арга хэмжээний тайзан дээр "Терминатор-2" киноноос санаа авсан энгийн боловч шинэ технологийг танилцуулж байна. Энэ аргаар 25-100 дахин хурдан бөгөөд гөлгөр гадаргуутай, бат бөх эд ангийг бүтээж болно. Тэр нь 3D хэвлэлийн агуу хүлээлтийг гүйцэлдүүлж чадах болов уу?