БНСУ-д оршин суугаа Монгол иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2020.02.27-нд нийтлэгдсэн

БНСУ-д оршин суугаа Монгол иргэдийн анхааралд

БНСУ-д оршин суугаа Монгол иргэдийн анхааралд

БНСУ-д оршин суугаа Монгол иргэдийн визийн талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. Тодруулбал,  Коронавирус /Сovid-19/ -ийн тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс хоёрдугаар сарын 26-ны хуралдаанаар Монгол Улс, БНСУ хооронд зорчигч тээврийн бүх нислэгийг түр цуцалсан хугацааг гуравдугаар сарын 11-ний өдөр дуустал сунгасан.
Энэ хугацаанд БНСУ-д оршин суух визийн хугацаа дуусаж буй аялал жуулчлалын “C-3” виз, транзит “В-2” визтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж өөрийн биеэр ЭСЯ-ны Консулын хэлтэст ирнэ үү.

ҮҮНД:

  • Гадаад пасспорт
  • 2/25-3/11-ний хооронд явах нисэх онгоцны тийз /урьдчилсан байдлаар/
  • Өргөдөл
  • Дээрх бичиг баримтад үндэслэн ЭСЯ-ны Консулын хэлтсээс олгох албан бичгийг /ноот/ ИРГЭН Та өөрийн биеэр БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын газарт эх хувиар нь аваачиж өгнө. БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газар Таны визийг ямар хугацаагаар сунгахыг шийднэ.
  • Сөүл, Генги мужаас бусад хол хөдөө, орон нутагт амьдарч буй иргэд ЭХЛЭЭД ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС 010-8205-3464 утсаар холбогдоно уу.
  • Гэрээт ажилчид виз болон бусад асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд хандаж, (02) 2266-9229, (02) 2278-8030 утсаар холбогдоно уу.

-Дэгү хот, том Гванжу хот, Умард Гёнсан, Өмнөд Гёнсан, Өмнөд Чолла мужид оршин суугаа иргэд Пусан дах Консулын газарт хандаж, (051)465-9996, 010-4966-7103 утсаар холбогдоно уу.

Танд харьяалагдах БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газрын байршлыг дараах холбоосоос авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаны бусад бүх газар нэгжээс тодруулна уу. https://www.hikorea.go.kr

Embassy of Mongolia in Seoul-н зураг.

Э.АРИУН 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж