ОХУ-ын Үндсэн хуулийн өөрчлөлтөд иргэд дуу хоолойгоо өргөх боломжийг олгох үүднээс ирэх дөрөвдүгээр сарын 22-нд орон даяар санал асуулга явуулахаар болжээ. Санал асуулга явуулах саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зөвшөөрсөн хэмээн парламентын гишүүн Павел Крашенинников “Interfax” агентлагт мэдээлжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн нэгдүгээр сард Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан юм. Энэхүү өөрчлөлт нь түүнийг 2024 онд Ерөнхийлөгчийн суудлаас буусны дараа эрх мэдлээ хадгалан үлдэхэд тусална гэж ажиглагчид дүгнэжээ.
Эх сурвалж: Moscow Times