Д.Нямхүү: БНСУ-аас ирсэн 51 иргэнээс Covid-19 илрээгүй | News.MN

Д.Нямхүү: БНСУ-аас ирсэн 51 иргэнээс Covid-19 илрээгүй

Д.Нямхүү: БНСУ-аас ирсэн 51 иргэнээс Covid-19 илрээгүй

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.02.27/ хийлээ.

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Х.Нарангэрэл: Дэлхийн таван тив 41 орныг хамарч, шинэ коронавирус /Covid-19/ тархлаа. БНСУ, Япон, Итали, Иран зэрэг оронд эрчтэй тархсаар байна. БНСУ-ын Дэгү хотод халдвар голомтлон гарсаар байна. Бүх хүн хамтран зүтгэж байж, энэ өвчний ард гарна. Цар тахал гарах нь цаг хугацааны асуудал болоод байна гэж эрдэмтэн судлаачид, ДЭМБ-аас анхааруулаад байна. Энэ хугацаанд иргэд маань шинэ коронавирусээс хамгаалахын тулд маскаа зөв зүүх, дархлаагаа дэмжих шаардлага байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн захирал Д.Нямхүү: Багануур дүүргийн хоёр, Төв аймгийн Цээл сумын нэг, Баян-Өлгий, Орхон аймагт тус бүр тусгаарлагдаад байсан таван иргэн, БНСУ-аас ирсэн 51 иргэний шинжилгээний хариу гарахад шинэ коронавирусийн халдвар илрээгүй, сөрөг гарлаа.

“БНХАУ-д COVID-19 халдварын 444 шинэ тохиолдол бүртгэгдсэн”

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: Хоёрдугаар сарын 27-ны өглөөний 09.00 цагийн байдлаар БНХАУ-д COVID-19 халдварын 444 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 78.497 тохиолдол бүртгэгдсэн. Өчигдөр БНХАУ-д нийт 52 нас баралт гарсан бол өнөөдөр 29 нас баралт бүртгэгдсэн. Энэ нь өнгөрөгч нэгдүгээр сарын 28-наас хойш гарсан хамгийн бага тоон мэдээ болж байна. Нийт нас баралтын 26 нь Хубэй мужид, гурав нь бусад мужуудад бүртгэгдсэн. БНХАУ-аас гадна Бразиль, Норвеги, Гүрж, Пакистан, Грек, Румын зэрэг дэлхийн 42 улсад шинээр халдвар бүртгэгдсэн.

COVID-19 халдварын тархалт сүүлийн өдрүүдэд БНСУ, Итали, Иран зэрэг улсуудад голомтлон тархаж байна. Тодруулбал, Итали улсад нийт халдварын тоо 400-д хүрч 12 хүн нас барсан бол БНСУ-д өчигдрийн байдлаар 334 шинэ тохиолдол нэмэгдэж, 1595 тохиолдолж болж, 13 хүн нас бараад байна. Шинэ тохиолдлын 307 нь Дэгү хотод бүртгэгдсэн. Итали улсын 11 хотод хөл хорио тогтоосон. ДЭМБ, Европын өвчин судлалын төвийн хамтарсан баг тусламж үзүүлэхээр өчигдөр Ром хотноо очсон. Иранд нийт 139 тохиолдол илэрч, 19 нас баралт бүртгэгдээд байна.

“Архангай, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Баянхонгор зэрэг аймгуудад сэжигтэй иргэдийг хянаж байна”

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Өчигдөр Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаан болсон. Уг хуралдаанаар нэмэлтээр нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэх бодисын санхүүжилтын асуудлыг шийдвэрлэсэн. Мөн энэ тоног төхөөрөмжүүдийг гадаад улс орон руу тээвэрлэхэд учирч болох саад бэрхшээлийг арилгаж, шуурхай оруулж ирэх шийдвэрийг гаргасан. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тусгаарлах байрыг бэлэн болгох, хилийн боомтоор нэвтэрч буй иргэдийг ажиглах арга хэмжээг авах чиг үүргийг өгсөн.

Одоогийн байдлаар Монгол улсад Дорнод аймагт тав, Замын-Үүд дээр 104 иргэн, Жаргалантын сувилал дээр 17, “Асралт мед” эмнэлэгт 37 иргэн, Архангай, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Баянхонгор зэрэг аймгуудад иргэдийг түр тусгаарлан ажиглан хянаж байна. COVID-19 халдварын эмчилгээний хувьд вирусийн эсрэг вакцин хараахан гаргаж аваагүй байна. БНХАУ, Израйль, БНСУ, АНУ-ын эрдэмтэд хамтран вирусийн эсрэг вакцин гарган авахаар судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлсээр байна.

“Монгол Улсын 242 иргэний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан”

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Х.Нарангэрэл: Өнгөрөгч нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн Монгол Улсад COVID-19 халдвар бүртгэгдээгүй. Манай ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд өнөөдрийн байдлаар нийт 242 иргэнийг түр ажиглалтад авч, хянаж байна. Мөн 172 хүнд лабораторийн шинжилгээ хийж, тусгаалж, халдвар илрээгүйг тогтоосон. Мөн уушигны хүнд, хөнгөн хэлбэрийн хатгалгаатай иргэдээс түүврийн аргаар судалж, 60 хүнд шинжилгээ хийсэн. Энэ бүх шинжилгээний хариу сөрөг гарсан гэсэн юм.

“Асралт мед” эмнэлэгт тусгаарласан иргэдийг ажиглалтаас гаргана”

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Хоёрдугаар сарын 12-нд БНСУ-аас ирсэн 37 иргэнийг "Асралт мед” эмнэлэгт түр тусгаарласан. Эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Өнөөдрийн хүртэл эдгээр иргэн 14 хоног түр тусгаарласан учраас өнөөдрөөс ажиглалтаас гаргана. Бүх хүний биеийн байдал сайн байгаа” гэдгийг хэлсэн юм.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-02-27 202.126.89.36

Za daa medehgvi shinhilgeeg ender tvshind hiij chadaj bnuu Labortor ni tonog teheeremj bolovson huchin her chadvartai

Avatar

Нууц үе 30 хоног 2020-02-27 202.9.40.58

Нууц үе 30 хоног гэж яригдаад байна наад хүмүүсээ гэртээ 20 хоног хоринд байгаарай гэж хэлээд гарын үсэг зуруулаад гарга, зурахгүй бол бүү явуул

Avatar

Длрж 2020-02-27 90.178.11.139

Манай эрүүл мэнд, гааль, цагдаа, мэргнжлийн хяналтынхан маш сайн ажиллаж байна. Дэмжих хэоэгтэй. Зарим нь юм л бол муулж ухаантай царайлж шүүмжлэх юм. Тийм хүмүүс хамгийн түрүүнд өртдөг гэдгийг санаарай

Avatar

Зочин 2020-02-27 192.82.68.175

ЭМЯ -ны өгсөн 1 мэдээнээс харахад 12сарын сүүлийн өдрүүдэд аюултай шинэвирус гарсан гэдгийг дээгүүрээ эрх мэдэлтнүүд мэдэж мэдээлэл авсан байж Тэгээд 1 сарын 9-с гаднаас ирэгсдэд анхаарч байж. Гэхдээ иргэдэд мэдээллмйг хүргээгүй. Хамгмйн аюултай нь 1 сарын 20нд сургууль цэцэрлэг цуглахад эрх баригчид хэдийн мэдэж байсан байна . Тэр үeд хятад зарлаад 1 сар шахам болсон байж. Сургууль цэцэрлэг цуглаад бараг бүх хүүхдүүд аймаар ханиад хүрсэн дээ. Тэгээд хөл хлрио зарласан боловч иргэд мэдээлэл

Avatar

Зочин 2020-02-27 202.21.108.245

Ороод ирчихлээ гэж бодоход өгөх эм тариа байна уу? Хүчилтөрөгчийн аппарат байна уу? Цаана чинь 32000 өвчтөн эдгэрсэн байна шүү. Арай харж байгаад амь насыг нь байхын биш бээз. Бид чадах бүхнээ хийсэн гдг гоё үгэнд хууртдаг цаг өнгөрсөн шүү. Хятадад , Оросод, Францад ямар эмээр эмнээд байна, тэр эмнүүдийг оруулж ирэх цаг болсон шүү, оройтоод байна, маш мэдрэмжгүй хойрго ажиллаж байна. Гол ажлыг хил хааснаар л өвчин орж ирэхгүй байгаа. ЭМЯ санаачлагатай, хурдтай ажилламаар бна.

Avatar

Зочин 2020-02-27 192.82.68.175

Байхгүй байхаа тэрнээс ийм ийм эм тэдэн ш авчирлаа ийм аппарат хэрэгсэл ашиглах тул тэдийг авчирлаа гээд гайхуулдаг юм байгаа биз дээ одоо хондоо мэдэгдэх л юм алга

Avatar

зочин 2020-02-27 202.21.117.2

Хатгаатай хүмүүсийг нэг бүрчлэн үзэх хэрэгтэй дээ. Тэнд нэг хүн гарахад л аюул шүү.

Avatar

зочин 2020-02-27 124.158.73.28

хэдэн шинжилгээ авчихаад илрээгүй гээд байнаа, хамгийн багадаа 24 хоног 4-өөс доошгүй шинжилгээ авч байж хариу тодорч байгаа юм биш үү

Avatar

Зочин 2020-02-27 66.181.167.239

Ene hul horio udah tusam muiharaar uzeed bgaa um shig sanagdahgui bna uu. Odoo ter niitiin teevree har, yaj ch yavaad bgaa um. Surguuli, shalgalt, buziness ntr … Eruul mend chuhal ch naad temtseed bgaa arga chin bolhi buruu baina aaaaaa

Avatar

Зочин 2020-02-27 70.36.61.184

Tenegteerei

Avatar

Зочин 2020-02-27 202.126.89.222

Chiniiheer yamaar ym shig bna

Avatar

Зочин 2020-02-27 202.21.124.22

Ухамсар дорой хүн олон бн. Яг ийм аргаар л тэмцэнэ. Чамд таалагдах алба бхгү ээ. Санаа оноо бгаа бол тэрийгээ хэл. Бхгү бол хуцалгүй суу.

Avatar

Иргэн 2020-02-27 202.9.40.58

Өөр ямарсайхан арга байна чи хэлээд өгөөч , тэд санаа аваад сайжруулаг, шүүмжлэх амархан шүү, манайхан бүгд маш сайнажиллаж байгаа тэдэндээ баярлалаа

Avatar

Зочин 2020-02-27 66.181.183.190

Nuguu tsalingaa nemuulne geed bdag bagsh nariin hajyyd emch syvilagch nar yamar hetsuu nuhtsuld ajildagiig heden bagsh nar harj bga baihdaa heden bagsh gertee amarch bga biz de odoo

Avatar

Зочин 2020-02-27 202.21.124.22

Бүү туйлшир. Эрүүл мэнд, боловсрол аль аль нь чухал. Түр зуурын нөхцөл бдалд том дүгнэлт хийх хэрэггүй. Тгд ч өвчин орж ирээд эмч нар сөхөрч унасан юм алга.

Avatar

Зочин 2020-02-27 202.21.108.245

Өвчин орж ирээгүй байхад ялархаж байгаам чинь ороод ирвэл эрхэлээд ажиллахгүйн байна л даа.

Avatar

хүннү 2020-02-27 192.82.64.168

За за ашгүйдээ энэ хүмүүсээс их айж байлаа. Солонгосоос ирсэн хүмүүсээс одоо 10 хоногт сэжигтэй тохиолдол илрэхгүй байвал болох нь тэр сүүлийн хэдэн өдөр маш түгшүүртэй байсан шүү. Одоо хилээр орж ирсэн хүн болгоныг 14 хоног тусгаарлах нь зөв юм байна. Хүмүүст өөрсөнд нь найдаж болохгүй тэд чинь "за" гэж хэлээд л ах дүүгийнхээрээ хэснэ. Байдлийг муугаар бодож сонор сэрэмжтэй байж, иргэд дээрээс өгсөн чиг үүргийн дагуу нэгдмэл байх хэрэгтэй. Ээдээ хүн болгон хувийн ариун цэврээ анхаарах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-02-27 202.21.122.234

Япон зэрэг улсад 4-6 удаа оношилж байж вирус нь илэрч байна, бас нууц үе нь 24 хоног хүртэл гэх мэтээр мэргэжлийн хүмүүс нь яриад байсан, манайхан үүнийг ойшоож, анзаарч л байгаа гэж найдахаас даа .. Ганц шинжилгээ аваад тавьж явуулаад, мөн, 14 хонуулаад нийтийн дунд явуулаад байгаа бол эрсдэлтэй шүү

Avatar

Зочин 2020-02-27 202.131.245.243

Бангкок-Улаанбаатар чиглэлийн ОМ-702 дугаартай нислэгээр өнөөдөр өглөө /2020.02.27/ 07.35 цагт БНХАУ-д байсан Монгол Улсын гурван иргэн дамжин ирснийг түр тусгаарлаж, ХӨСҮТ-д шилжүүлжээ. Тэд гурвуулаа халуунтай байсан тул тусгаарлах арга хэмжээ авчээ.

Avatar

Alban haagch 2020-02-27 203.169.48.56

Хөөрхий дөө. Индэрийнхээ эвдэрсэн үсгийг засаж янзлах завгүй л ажиллаж байх шиг байна. Хэдхэн минутын мэдээлэл хийхийн өмнө ямар их ажил ундарч байгааг ихэнх хүмүүс ойлгож байгаа нь яамай даа.

Avatar

Зочин 2020-02-27 5.228.42.68

Гэрэл тусаад тэгэж харагдаж байна. Манай төрийн албан хаагчид үнэхээр сайн ажиллаж байна. Хувийн хэвшлийнх ч гэсэн дэмжижи байна. Бид хамтдаа хүчтэй

Avatar

Зочин 2020-02-27 66.181.161.119

Ta bugd sain ajillaj baigaad talarhaj baina. Uvchnii nuuts uye barag 30 honog geed l humuus sandraad baih yum. Mergejliin ulsuud sain medej l baigaa bailgui dee amjilt

Avatar

Зочин 2020-02-27 203.91.115.40

нямхүү эмчээ улам сайн ажиллаарай танд итгэж байгаа шүү

Avatar

Зочин 2020-02-27 203.91.115.40

төр төмбөгөр ёс ёмбогор төрийн шийдвэрийг бүгд дагах ёстой та нар минь битгий шантар хэл амаар доромжлох асуудал бол манайх шиг улсад тасрахгүй битгий тоо та нар минь тангараг өргөсөн эмч нар иймэрхүү улсын хэл амнаас шантрахгүй ажлаа л сайн хийгээрэй баярлалаа

Avatar

Зочин 2020-02-27 103.14.38.134

Цаашид Монгол улс хэрхэн аж төрж амьдрах вэ. Маш том асуудал гарч ирлээ. Сургууль, цэцэрлэг, албан газар хэрхэн ажиллах вэ. Монгол хүн бүрийг халдвараас хамгаалахын тулд одоо байгаа бүх системд өөрчлөлт оруулах шаардлага үүслээ. Энэ удаагийн улс төрийн сонгуульд хамгийн хүнд үүрэг ноогдлоо. Толгойтой бүхэн амьдралынхаа зөв дадал зуршилд орох хэрэгтэй. Эрүүл ахуй, халдваргүй байдлыг сахин хамгаалах амьдралын тогтолцоог бид бүтээх шаардлага хоолойн дээрх хутга шиг тулж ирлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж