Далд уурхайн ханган нийлүүлэгчдийн форум боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Далд уурхайн ханган нийлүүлэгчдийн форум боллоо

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

Далд уурхайн ханган нийлүүлэгчдийн форум боллоо

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулагчдын Ханган нийлүүлэгчдийн форум Дуурь, бүжгийн эрдмийн театрын байранд болж байна.

Энэхүү форумд 29 орны 600 орчим компани оролцож туршлага, мэдээлэл солилцож, хамтран ажиллах тал дээр санал солилцлоо.

Энэхүү форум үндсэн таван чиглэлийг зорилго болгожээ. Нэгдүгээрт, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн талаар мэдээлэл өгөх, хоёрдугаарт, боломжит ханган нийлүүлэгчдийг олж илрүүлэх, гуравдугаарт, Монголын болон гадаадын компаниуд хамтран ажиллах суурь тавих, Монголд бааз суурь бий болгох, дөрөвдүгээрт, далд уурхайн ханган нийлүүлэлтийг ил тод зохион байгуулах, тавдугаарт, ханган нийлүүлэлтийн суурь зарчмыг таниулах зорилготой зохион байгуулагдаж байна.

Одоогоор Оюутолгойн далд уурхайд 14 километр урт хөндлөн хонгил баригдсан. Цаашид 1300 метрийн гүнд 200 км урт хонгил нэмж барих төлөвлөгөөтэй байгаа юм. Ингэснээр хамгийн гүн хэсгээс хүдрийг аюулгүй аргаар тээвэрлэх боломж бүрдэнэ. Оюутолгойн ордын хамгийн сайн чанарын нөөц нь газрын гүнд байдаг. Тиймээс блоклон олборлох орчин үеийн технологи ашиглах иж бүрэн далд уурхайг барьж байгуулахаар зорьж байна. Блоклон олборлох арга нь техникийн хувьд нарийн төвөгтэй боловч хамгийн аюулгүй, хамгийн үр ашигтай юм. Энэ ажлыг хийж эхлэх бэлтгэл шатны нэг нь өнөөдрийн форум гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын төсөв зургаа орчим ам.доллар. Энэ ажлыг үргэлжлүүлснээр шинэ технологи, ажлын байр нэмэгдэх болон гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх аж. Энэ онд багтааж олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай 4.2 тэрбум ам.долларын гэрээ хийх юм байна.

Т.ДАВААНЯМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-04 112.72.11.67

ee dee ene ch mud ehlehgui deg shuu

yagaad 2015-11-04 182.160.37.228

teatrt bolood bainaa. teatriinkhan boliochee.

Ая яяаа 2015-11-04 66.62.115.85

Босоо Ганбаа энэ тухай мэдсэн болов уу. Босоо ганбаагийн хамгийн дуртай сэдэв нь шүүдээ. Аа тийм энд байгаа 200 км гэдэгийг ингэж ойлговол зүгээр шүү: дээр үед ил утастай плитка байсандаа түүнтэй ижилхэн ухна аа гэсэн үг. Тэгэхээр 200 болно гэж ойлго. Ойлгохгүй байгаа бол гал тогоонд байгаа плиткныхаа ширмийг хага цохиод үз. Тэнд улайсдаг утасыг яаж байрлуулсан байгааг хардаа хө. Ингэж тайлбарлахгүй бол зарим хүмүүс газар доогуур Хятадруу холобсон хонгил барина гэж ойлгох шижтэй байна. Нуршуу тайлбаралсан бол уучилна уу

Зочин 2015-11-04 203.169.49.28

Энэ сэтгүүлч бичсэн тооныхоо учрыг хэзээ ч боддоггүй бололтой. Ер нь news.mn -г яая даа тоо бичих болгондооалдаа, ядаж уншигчидаа хүндэтгэмээр юм даа.

Зочин 2015-11-04 202.21.106.154

Bosoo gambaa gej ene tsagiin hamgiin tom gai, bul har chuluu bainaa aaaaaa yana daa. Bosoo ni baahan solioorch hurungu oruulalt urgeene, genk ni tumur zamiig heden jileer gatsaaj horlood etsiin ur dun ni odoogiin hyamr*****

Төсөв 2015-11-04 103.57.93.234

Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын төсөв зургаа орчим ам.доллар.... Ийм төсөвтэй байсан юм бол эртхэн бариад хаячихгүй

Mgl 2015-11-04 59.153.115.220

Ганц хоолны мөнгө хүрэхгүй өртөгтэй байсан юм уу

тооцоо 2015-11-04 103.57.93.234

200 км газар доогуур ухвал Хятадын хил даваад явна ш дээ, юу бичээд байнаа

Зочин 2015-11-04 202.179.29.65

Улаанбаатарын гудамж хэдэн км байдгийг мэдэх үү. Гудамж шиг сүлжилдсэн юм ухах тухай ярьж байна.

Хэ 2015-11-04 66.62.115.85

дээр үед ил утастай плитка байсандаа түүнтэй ижилхэн ухна аа гэсэн үг. Тэгэхээр 200 болно гэж ойлго. Ойлгохгүй байгаа бол гал тогоонд байгаа плиткныхаа ширмийг хага цохиод үз. Тэнд улайсдаг утасыг яаж байрлуулсан байгааг хардаа хө.

Зочин 2015-11-04 202.179.29.65

Босоо Ганбаа очоод бут авахгүй яасан юм бэ. Одоо газар доогуур нь хөндийлж ухаад барах нь ээ.

Zuraach 2015-11-04 86.130.216.77

Bvteesei bilee...geed l zalbirch suuya daa!

Зочин 2015-11-04 202.55.191.34

ОВОО ДОО......... ОДОО ЭНЭ БОЛОМЖИЙГ АШИГЛАН ЭДИЙН ЗАСГАА БОСГООД АВАХ ХЭРЭГТЭЙ........ ХАРИН НӨГӨӨ ТЭНГҮҮД СААД ХИЙХ Л БАЙХ ДАА