Улсын Онцгой комиссын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны шийдвэр, Нийслэлийн Засаг даргын А/223 тоот захирамжийг хэрэгжүүлэхээр НМХГ, НОБГ, НЭМГ, НЦГ-ын албан хаагчид 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Төр засгийн шийдвэрийн хүрээнд улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарласан.
Хөдөлгөөнийг хязгаарласан хугацаанд орон нутгаас ямар ч шалтгаантай байсан иргэдийг хот руу нэвтрүүлэхгүй байх үүргийг тусгай чиг үүргээр ажиллаж буй албан хаагчид гүйцэтгэж байна. Харин Налайх дүүргийн иргэд ажлын шаардлага, ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаанаар нийслэлд нийтийн тээврээр нэвтрэх боломжтой. Өөрөөр хэлбэл, нийслэлд ажилладаг ажлын газрын үнэмлэх, бэртэж гэмтсэн, яаралтай эмнэлэгт очих шаардлагатай зэрэг нотлох бичиг баримтыг нь үндэслэн нэвтрүүлж байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ