Бангкок-Улаанбаатар нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2020.02.27-нд нийтлэгдсэн

Бангкок-Улаанбаатар нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлажээ

Бангкок-Улаанбаатар нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлажээ

Бангкок-Улаанбаатар чиглэлийн ОМ-702 дугаартай нислэгээр өнөөдөр өглөө /2020.02.27/ 07.35 цагт БНХАУ-д байсан Монгол Улсын гурван иргэн дамжин ирснийг түр тусгаарлаж, ХӨСҮТ-д шилжүүлжээ. Тэд гурвуулаа халуунтай байсан тул тусгаарлах арга хэмжээ авчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулсан юм. Тэрбээр “Өнөөдөр өглөө /2020.02.27/ 07.00 цагт Бангкок- Улаанбаатар чиглэлийн нислэг газардсан. Бид энэ онгоцноос нийт 14 иргэнийг түр тусгаарлаж, ХӨСҮТ-д шилжүүлээд байна. Эдгээр 14 иргэн БНХАУ-ын хэд хэдэн хотоор дамжин аялсан байсан. Мөн зарим нь БНСУ, АНУ-аас ирсэн. Тиймээс эдгээр иргэдийг ажиглалтаар хянах тусгай өрөөнд түр тусгаарласан.

Мөн өнөө өглөө 08.15 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр БНСУ-аас ирсэн гурав, Итали Улсаас ирсэн 11, нийт 14 Монгол иргэнийг түр тусгаарлаад байна. Үдээс хойш Токиогийн онгоц Улаанбаатар хотод газардана. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон, БНСУ, Итали улсаас ирж буй иргэдийг 14 хоног ажиглалтаар хяналтад авна. Шаардлагатай сэжигтэй тохиолдол илэрвэл ХӨСҮТ-д ажиглалтаар хянах хүмүүсээ “Жаргалант” сувилал болон “Асралт мед” эмнэлэгт хүлээн авч, 14 хоног түр тусгаарлана. Бас Сэлэнгэ аймгийн Хиагтаар орж ирж буй хүмүүсийг аймгийн эрүүл мэндийн газарт түр тусгаарлах ажлыг зохион байгуулж байна” гэв.

Шинэ коронавирусийн голомттой нутгаар дамжин нислэг үйлдсэн Монгол Улсын тав, АНУ-ын долоон иргэнийг түр тусгаарлаж, нарийвчилсан тандалт хийж байна гэдгийг албаныхан мэдээллээ. Шинэ коронавирус буюу covid-19-ийн халдвартай холбоотойгоор Японы Токио болон Тайландын Вант улсын Бангкок чиглэлийн нислэгээ гуравдугаар сарын 28-ныг хүртэл цуцалж буйгаа МИАТ хоёрдугаар сарын 19-нд мэдэгдсэн. Өнөөдрийн нислэг сүүлийн нислэг байсан гэдгийг албаны эх сурвалж хэлсэн юм.

Ингэснээр Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлийн хоёрдугаар сарын 29-ний нислэг цуцлагдаж байгаа юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж